Тэр өөртэйгөө адилхан хүнийг уг арга хэмжээнд явуулсан уу? Пхеньянд залуучуудтай хийсэн уулзалтын үеэр маш их өөрчлөгдсөн байсан Ким Жөн Уны талаар сошиал хэрэглэгчид ам уралдан ярьцгааж байна

0

Хойд Солонгосын удирдагч удаан хугацаагаар эзгүй байсны эцэст олон нийтийн өмнө саяхан гарч ирж гадаад төрхөөрөө олныг алмайруулаад байгаа билээ.

Орон нутгийн зурагтаар Ким Жөн Уныг Пхеньянд залуучуудын төлөөлөлтэй уулзаж байгаа уулзалтын хэсгээс гаргажээ. Бичлэг болон зурагнаас удирдагчаа хараад уйлж байгаа залуучууд, сургуулийн сурагчдыг (энэ нь Хойд Солонгосын хувьд гайхаад байх зүйл биш) хараад зогсохгүй мөн удирдагчийн гадаад төрх мэдэгдэхүйц өөрчлөгдсөнийг ч ажиглаж болно.

dailymail.co.uk

Ким Жөн Ун илт мэдэгдэхүйц турснаас гадна царай зүс нь цонхийж эцсэн харагдана. Урьд цагт биед нь яг таардаг байсан цагаан хувцас нь мөрөн дээр нь чөлөөтэй хэлхэгнэжээ.

dailymail.co.uk

Ким Жөн Уны хүүхэд, залуучуудтай гэнэт зохион байгуулсан уулзалт, мөн түүний гадаад төрхийн өөрчлөлт дахин ам дамжсан ярианы сэдэв болж байна. Жирийн ард иргэд өөрийн улсын удирдагчаа ямар нэгэн өвчин туссан гэж таамаглаж байгаа бололтой. Хүзүүн дээрх тэр нэгэн таагүй харагдах ургацгийн тухай ч ярьж байна. Ургацгийг олон түмэнд харуулахгүйгээр дандаа тогтсон нэг өнцгөөс зургийг дардаг байжээ. Мөн зүрхэндээ хийлгэсэн мэс заслыг ч мартсангүй.

Таамаг, хoв жив сүүлдээ эх захаа алдсан тул засгийн газраас тусгайлан тогтоол гаргажээ: Ким Жөн Уны тухай яриа элдэв өрнүүлэхийг xориглолоо.

twimg.com

Барууныхан өөр таамаг дэвшүүлж байна. Гоо сайхны мэс заслын аргаар огцом жин хассан гэх. Хойд Солонгосын удирдагч өөх багасгах мэс засал гэсэн хувилбар илүү түлхүү яригдах боллоо. Сүүлийн жилүүдэд турах гэж оролдсон нь олигтой үр дүнд хүрч чадаагүй, харин энэ жил маш богино хугацаанд ийм ахиц гарсан нь уг таамаг үнэний ортой байж мэдэх л юм.

dailymail.co.uk

Хэрхэн өөрчлөгдсөнийг ойлгохын тулд 2018 оны Ким Жөн Ун болон 2020 оны 4 дүгээр сарын удирдагчийн гэрэл зургийг харьцуулж үзэцгээе.

dailymail.co.uk

Ким Жөн Ун турсан нь зөвхөн эрүүл мэнд талаасаа төдийгүй, мөн ард түмний дунд өөрийн эрх мэдлээ хадгалах бас нэгэн арга гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Өөрөөр хэлбэл тус улс одоогийн байдлаар хүнсний хомстолд орсон, харин удирдагч нь тарган байгаад байвал солонгосчуудын итгэлийг төдийлөн олж чадахгүй гэж эмээсэн байж болох юм.

dailymail.co.uk

Харин Украины сэтгүүлч Денис Казанскийгийн таамгаар бол Ким Жөн Унтай адилхан хүн байдаг ажээ. Түүний хэлснээр Хойд Солонгосын удирдагч үнэхээр хачин болж, урьдын бидний мэдэх Ким Жөн Ун биш.

Түүнтэй адилхан гурван ч хүнийг дараах онцлогоор нь илрүүлсэн:

  • Шүдээр
  • Нүүрний төрхөөр
  • Нүүрний хөдлөлөөр

Оронд нь өөр хүн явуулсан гэдэгтэй маргах юм алга.

 

Жинхэнэ нь жилийн өмнө ковидоор явчихсан байх… энэ жүжиг үнэхээр амжилттай болсонгүй… үнэндээ сүүлийн үед түүнийг хэн ч хараагүй шүү дээ… адилхан нөхрийг л сургасан байж таарлаа…

24tv.ua

Ялгааг ол гэдэг зураг шиг л юм болоод байх шиг.

Уншигч таны хувьд ямар таамаглал байна вэ?

2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *