Өөрийг нь хайрлах эзэнтэй болсноосоо хойш танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн 20+ амьтад

0

Гэрийн тэжээвэр амьтад гудамжинд хаягдах тохиолдол их байдаг. Эдгээр амьтдад зөвхөн нохой, муур байгаад зогсохгүй, мөн манай өнөөдрийн нийтлэлд багтсан ховор амьтад ч багтана. Өнөөгийн хүмүүс амьтан худалдаж авахаасаа илүүтэй эзэнгүй хаягдсан амьтдыг үрчилж авах нь их болжээ. Ингэснээрээ дэлхий ертөнцийг илүү гэгээлэг болгож байгаа нь бахдууштай.

Өөрийн орон гэртэй болсон эдгээр амьтдын өмнөөс үнэхээр их баярлаж сууна. Таныг ч гэсэн эдгээр 20+ амьтны өмнөөс баярлах байх гэж найдна. Тэд том зүрхтэй хайрлах эзнийхээ гарт нэгэнт очжээ.

Танилц, 11 настай Жина. Солонгосын нохой үржүүлгийн газраас авсан юм. Өвлийн цагт гудамжинд гадаа уяатай, гөлөглөх л үүрэгтэй тийм нохой байж билээ.

© hay_bay89 / Reddit

Жинийг аврахад тэр 5 настай байсан юм. Хүмүүсээс айж ширүүн ааш гаргадаг болохоор нь унтуулах гэж байжээ.

 

Кекс надтай амьдраад 2 жил болжээ. Түүний эцэг, эхийг эзэд нь хаячихсан: нүүхдээ хашааныхаа ард амбаарт цоожлоод орхисон байсан юм даа

© BionicNeko / Reddit

Харамсалтай нь түүний аавыг аварч чадаагүй, гэхдээ азаар жирэмсэн бас их муудсан байсан ээжийг нь бид аварч чадсан.

 

Барсиктай танилцаарай. 35 хэмийн халуунд хөл хөдөлгөөн ихтэй гудамжнаас олсон юм. Жилийн дараа гэхэд манай гэрийн хамгийн эрх амьтан болсон юм даа

© RaptorPegasus / Reddit

 

Түүний нүд байнга хагас аниатай юм шиг харагддаг. Хүмүүс түүнийг сэтгэгдэл төрүүлэхээргүй нохой гээд гоочлоод байдаг юм

© Witchundertones / Reddit

 

Түүнийг нэг сайтын зараас хараад 75 ам.доллараар худалдаж авсан. Тэгэхэд 6 сартай байж дээ.

© shannene123 / Reddit

“Морио авахаар ирээд бүр балмагдсан шүү… Түүнийг зэрлэг болохоор нь бүхээгт л байлгаад байж. Хөл дээр нь босгох гэж их ч мөнгө, цаг зарсан. Одоо 7 настай аз жаргалтай жаал болжээ”

  • Сайхан амьтан болгожээ. Та үнэхээр их хичээл зүтгэл гаргасан байна. © tngangstagranny / Reddit

 

Түүнийг Жүржхэн гэдэг. 3,5 сарын өмнө борооны улирлаар гудамжинд гаргаад хаясан байхтай нь таарч билээ

© raavenash / Reddit

“Шавар шалбааг болсон, чихний үрэвсэлтэй, хоол хүнсний дутагдалтай бас гэдэс нь гүйлгэх өвчинтэй. Түүнийг сайн эмчилж чадсан гэж бодож байна.”

 

Миний хонгорхон минь. Дөнгөж “үрчилж” авсны дараах ба одоогийн гэрэл зургийг харьцуулж тавилаа

© -shylo- / Reddit

Түүний инээмсэглэж байгааг л харчих л даа. © ykkl / Reddit

 

Уяатайгаа хаягдсан гудамжны нохойноос эздийнхээ хайрыг татсан нохой болсон нь. Максыг дахин хэн ч гомдоохгүй

© thehammerisin / Reddit

 

Би яг 2 долоо хоногийн өмнө түүнийг олоод гэртээ авчирсан юм

© uoYredruM / Reddit

Одоо Ириски алзахгүй болсон. Ямар шимэгч хорхой, бөөc байхгүй, ямар ч үрэвсэл байхгүй, орон гэргүй зoлбин амьтан биш шүү.

 

Анхны шөнө, долоо хоногийн дараа, 7 сарын дараа

© KonkeyBongg / Reddit

 

Би мууранд нэг их дурлаад байдаг хүн биш л дээ, гэхдээ тэр миний зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан. 1 жил өнгөрчээ

© ANewBrandOfSanity / Reddit

 

Одоо түүнийг Оби-Ван гэдэг болсон. Эхлээд түүнийг Алабама мужийн амьтан хамгаалах албанд хэн нэгэн өгч, дараа нь Төв Флорида руу шилжүүлсэн байна. Тэндээсээ манайд иржээ

© Landsharkeisha / Reddit

 

Софияг аварснаас хойш нэг жилийн ой болж байна

© melting_trash04 / Reddit

 

Хамгийн сайн найзыгаа гэртээ авчраад яг нэг жил болжээ. Туранхай, аймхай амьтнаас эрүүл, тайван амьтан болж өөрчлөгджээ

© jessicat2222 / Reddit

 

Хэнкийг усан борооноор замын голд сууж байхад нь олсон юм. Тэр цагаас хойш яг нэг сар өнгөрсөн байна

© Unknown author / Imgur

 

Тэр миний хамгийн том хайр. Бидэнтэй учрахаас өмнө түүнд тохиолдсон болгон хар дарсан зүүд байсан бололтой

© Hulaoutofthem / Reddit

Бид түүнд одоо яг л хаан шиг ханддаг. Тэгсэн ч гэсэн заримдаа их цочоод байх юм.

 

Танилц, Добби cүйтгэгч

© Unknown author / Imgur

 

Түүнийг жилийн өмнө олсон юм. Жинхэнэ зэрлэгээрээ байсан даа хөөрхий

© catrescueeveryday / Reddit

“Эхлээд хугархай шүдийг нь авахуулсан, дараа нь чихэнд нь хагалгаа хийлгүүлсэн. Амархан сонсогдох хэдий ч үнэхээр хүнд бөгөөд урт замыг туулсан шүү”

 

Матильда, сахалт луу – гудамжаар шавар шалбааг болсон явахад нь таарсан юм. Хоёр дахь гэрэл зураг – түүнийг аварснаас хойш хэдэн долоо хоногийн дараа

© LollyHutzenklutz / Reddit

 

Энэ бяцхан амьтныг ойгоос хүнд өвчтэй байхад нь олсон юм. Амьсгалын хүндрэлтэй. Төрөөд удаагүй байсан болохоор байнга асаргаа, анхаарал шаардаж байлаа

© mayuml91 / Reddit

“Манайх урьд нь муургүй байсан юм, түүнийг амьд гарч чадахгүй нь л гэж бодож байлаа. Одоо ёстой сахилгагүй муужгай болоод байна. Миний зүрх сэтгэлийг эзэмдсэн түүнийхээ төлөө би юу ч хийхэд бэлэн”.

 

Феняг Шинэ Орлеоны Франц дүүргээс олсон юм. Бөөcөндөө баригдсан өрөвдмөөр амьтан байж билээ. Бидэнтэй амьдраад 2 жил болжээ, тэврэлдэх дуртай гэж жигтэйхэн.

© Zefiron / Reddit

Та өөрийнхөө хайртай амьтантай яаж танилцсан бэ?

33
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *