Хэрэв ямар нэг тохиолдлоор өндрөөс унах үед хэрхэн амьд гарах вэ?

3

Хүн ямар өндрөөс унаад амьд үлдэж чадах вэ? 1-р давхраас унасан ч гэсэн амь насанд хүрэх тохиолдол бий, эсвэл югославын онгоцны үйлчлэгч Весна Вулович 10 километрийн өндрөөс унаад амьд гарсан тохиолдол ч бий. Түүний онгоцонд террорист халдлага гарч тэрээр үсрэхээс өөр аргагүй болсон юм. Хэдий хүнд гэмтсэн ч гэсэн эргээд л агаарын тээвэртээ ажилласан ажээ.

Амьд гарах боломжгүй тэр өндрөөс үсрэхээс өөр аргагүй болсон үед та юу мэдэж байх ёстой вэ?

Эдгээр аргыг ашиглах тохиолдол гарахгүй гэж найдаж байгаа хэдий ч мэдээд авахад үнэхээр илүүдэхгүй юм шүү.

Хэрвээ та цонхноос унаж байгаа бол

  • Унаж байхдаа барьж авч болох юу л байна тэр болгоноос зуурч ав. Уналтыг хэд хэдэн хэсэг болгон хувааж хурдыг сааруулна. Хэрвээ замд хэц, шилэн эсвэл хуванцар бариул баригдаж л байвал бариад л ав. Ямартай ч тормоз авахад танд нэмэр болно.

  • Аюултай сонсогдох хэдий ч унаж байхдаа булчингаа чангалахгүй сул байлгана. Өндрөөс унасан согтуу эсвэл бага насны хүүхдүүд амьд үлдэх тохиолдол их байдаг. Нэгдүгээрт, аль аль нь юу болж байгааг бүрэн ухамсарладаггүй. Хоёрдугаарт, архи нь сандралд оруулахгүй, бүх булчин сул байхад нөлөөлдөг. Харин хүүхдүүдийн яс томчуудынхыг бодвол зөөлөн хөнгөн, гавлын яс нь газар унахдаа бяцардаггүй, хэлбэрээ алддаг.
  • Өвдгөө нугал (гэхдээ хэт их биш), хөлөө нийлүүлээд газардахдаа хоёр хөл зэрэг буухаар, аль болох хөлийн өлмий дээр газардахыг хичээнэ. Хөлөө хугалах магадлал өндөр ч гэсэн амьд гарах магадлал нэмэгдэнэ. Хийж болохгүй зүйлс: хөлөө тэнийлгэж хөлөө салгах эсвэл нэг хөл дээрээ газардах (нэг бэртээгүй хөлтэй үлдэнэ гэж) хэрэггүй.

  • Нисэж байхдаа гараараа толгойгоо хамгаал. Хөл засмал зам дээр буухад (муугаар бодоход) эсвэл зүлэг, шороон дээр газардахад (хамаагүй зөөлөн) эргэж ойгоод унана. Ингэхдээ нуруугаараа унахыг хичээгээрэй. Толгойгоо хамгаалсан гар байрандаа байхыг анхаар.

  • Та амьд гарч чадвал үнэхээр азтай хэрэг. Одоо тусламж ирэхийг хүлээнэ.

 

Хэрвээ та онгоцноос унаж байгаа бол

10 километрийн өндрөөс унахад танд 3-6 минут орно, уналт 190 км/цагийн хурдтай. Харамсалтай нь амьд гарах магадлал маш бага, гэхдээ оролдоод үзэх л хэрэгтэй.

  • Нэгдүгээрт, амьд гарсан ихэнх хүмүүс онгоцны сүүл хэсэгт суудалтай байсан.
  • Муугаар бодоход, таны сууж явсан онгоц дэлбэрсэн эсвэл агаарт эвдэрсэн бол та бөглүү дэлбэрэлт сонсож огцом хүйтэн агаар мэдэрнэ, ингээд онгоц унаж эхэлнэ. Унаж байгаа хурдны үед хүчилтөрөгчийн хэмжээ эрс унаж та ухаан алдана. Онгоц доошлоход та эргэж ухаан орно.
  • Аль болох суудалдаа үлдэх эсвэл ямар нэгэн тасархай дээр “мордож” чадвал амьд гарах магадлал нэмэгдэнэ. 5 километрийн өндрөөс унасан ЗХУ-ын бүсгүй Лариса Савицкая юу гэж ярьсныг сонирхоцгооё.
Ан-24-ийн далавч нь шатахууны банк болон дээвэртэйгээ тасарсан, тэр үед би унтаж байсан юм. Аймшигтай цохилт, халууныг санаж байна +25 хэмээс огцом -30 хэм рүү орж буурсан. Хаа сайгүй хүмүүс хашхиралдаж, агаар зүсэгдэх чимээ сонсогдоно. Би онгоцны сүүл хэсэг рүү шидэгдэх тэр үед италийн “Ид шид тохиолдоно” кино санаанд орж билээ. Киноны гол дүрийн бүсгүй онгоцны ослын үеэр суудлаасаа зуурч байгаад амь үлддэг юм. Би яаж ийж байгаад судлаас зуураад авсан. Би аврагдах найдлага тээгээгүй, өвчингүйгээр л үхэхийг хүссэн юм. Ногоон өнгийн дэлбэрэлт болоод л унасан. Би тайга дээр унасан, тэр олон моднууд миний амийг аварсан даа.

Ганцаар чөлөөт уналт хийхэд ямар нэгэн зүйлээс зуурч сандайлж унаж байгаа хүмүүсээс амьд гарах магадлал эрс багасна. Гэхдээ энэ тохиолдолд амьд гарч чадсан нэг хүн бол цэргийн нисгэгч Алан Мэги, 6 километрийн өндрөөс унаж галт тэрэгний дээврийг хөлөөрөө цөм өшиглөж амьд үлдэж чадсан юм. Ийм тохиолдол учирвал дараах зүйлийг санаж яваарай:

  • Шүхэрчдийн байрлалыг аваад хөл, гараа дэлгэ. Уналтанд саад болж хурдыг багасгана.

  • Нислэгээ чиглүүлэхийг хичээгээрэй: эсрэг урсгалд орохыг хүсвэл хөлөө нугалж толгойгоороо уландаа хүрэх гэж байгаа мэт бол. Баруун тийш эргэх гэж байгаа бол баруун мөрөө унжуулж биеэ баруун тийш нугал.
  • Усанд унахаас зайлсхийнэ, мундаг шумбадаг байсан ч зугтаана: өндрөөс унаж байгаа болохоор усанд яг л бетон дээр унаж байгаа мэт бяц унана. Тал, ургамал, бут сөөгтэй ой мод руу чиглээрэй. Модны мөчир нэвт хатгах аюулыг бас мартаж болохгүй. Санаагаар болдог бол бухалдсан өвс эсвэл цасан дээр уначихмаар.

  • Унасны дараа хамгийн хэцүү үе эхэлнэ – амьд үлдэж хүн олох. 17 настай жулиана Кепке 3 километрийн өндрөөс унаад Амазоны ой модонд амьд гарч чадсан юм. Түүний мөр нь хугарч, ил задгай шарханд нь өт хорхой үржчихсэн байдалтай 9 хоногийн дараа хүмүүс дээр нэг юм очжээ. Хоол хүнс гэвэл хэдхэн ширхэг чихрээр хооллож байсан гэдэг.

Мэдлэгээс гадна танд аз тохиох хэрэгтэй, зарчмын хувьд та уг нийтлэлийг уншаад амьд үлдэх магадлал хамаагүй нэмэгдэнэ гэж хэлж болно.

64
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuvshinjargal Ulzii-Utga

    Tuvshinjargal Ulzii-Utga

    2018/02/27 at 20:59

    google translate …

  2. Foulmouthed Shaman

    Foulmouthed Shaman

    2018/02/28 at 10:56

    Zailj l vz bvr gutarmaar ym bichdeg shaasan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *