Орон гэргүй эр өдөр болгон гудамжны муурнуудад хоол авч өгдөг байжээ – түүний энэ үйлдэл олон хүний зүрх сэтгэлийг уяраасан юм

0

Орон гэргүй Тайланд залуу олсон мөнгөө муурнуудад хоол худалдаж авахад зарцуулдаг ажээ. Эхлээд муурнуудаа хооллоод дараа нь өөртөө хоол худалдан авдаг тухай The Pets Castle–д бичсэн байна.

Нэгэн эмэгтэй орон гэргүй залууг гуйлга гуйж байгааг анзаарчээ. Олсон мөнгө нь муурнуудад хоол авахад зарцуулагдана гэсэн бичиг гартаа барьсан байв. Эндээс л бүх түүх эхэлсэн гэхэд болно.

Энэ орон гэргүй эр томоос том, сайхан сэтгэлтэй. Тэр муурнуудыг хооллодог, харин өөрөө хоолтой төдий л өл даран явдаг ажээ.

facebook/catsandkittensfr.blogspot.com

 

Өөрөө хоолгүй өнгөрч чадна, гэхдээ муурнуудаа хоолгүй өнжүүлж чадахгүй гэж ярьжээ.

facebook/catsandkittensfr.blogspot.com

 

Түүний тухай пост фейсбүүк дээр гарснаас хойш хүмүүс тусламжийн гараа сунгах болсон юм. Хүмүүс мөнгө шилжүүлэхийн зэрэгцээ муурны хоол авчирч өгөх болжээ.

facebook/catsandkittensfr.blogspot.com

 

Залуу мууранд их хайртай, муурнууд ч түүнд бүх итгэл найдвараа хүлээлгэсэн. Орон гэргүй амьтдыг хайрлаж байгаа нь олон хүний зүрх сэтгэлийг уярахад хүргэжээ.

facebook/catsandkittensfr.blogspot.com

 

Муурнууд нь цатгалан, хайр халамжаар дүүрэн байгааг мэдрэхэд л залуугийн сэтгэл аз жаргалаар дүүрнэ.

facebook/catsandkittensfr.blogspot.com

 

Сайхан сэтгэлтэй хүмүүс залуугийн үсийг засаж өгч талархлаа илэрхийлж, бас солих хувцас, хоол унд ч хандивлах болжээ.

facebook/catsandkittensfr.blogspot.com

Муурнууд өөрсдийн сахиусан тэнгэрээ мэддэг байх гэж найдаж байна. Залуугийн үйлдэл үнэхээр бахархмаар. Та санал нийлж байгаа биз дээ?

17
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *