Согтуугаар жолоо барихаас сэргийлсэн шээс шинжлэгч

0

Согтуугаар жолоо барихаас сэргийлсэн шээс шинжлэгчДэлхий даяар согтуугаар жолоо барьснаас үүдэн гарч буй осол аваарууд томоохон асуудал байдаг. Сингапурт ч ялгаагүй, тус улсын нийслэлд сүүлийн 12 сарын хугацаанд согтуугаар жолоо барьсантайгаар холбогдон гарсан авто ослын 2141 тохиолдол бүртгэгдсэн ба хотын эрх баригчид энэ асуудлыг үр дүнтэйгээр шийдэх хэрэгтэй болсон. Азаар Зүүн Өмнөд Ази дахь хамгийн ‘халуухан’ шөнийн клубуудын нэг болох Зоук /Zouk/ согтуугаар жолооны ард суухаас сэргийлсэн нэгэн ухаалаг аргыг ашиглаж эхэлжээ. Судалгаагаар архи уусан бараг бүх хүн өөрийгөө машинаа жолоодоод явчихаж чадахаар эрүүл байна гэж боддог болох нь аль хэдийнээ тогтоогдсон бөгөөд тэдний энэ бодол буруу, тиймээс жолооны ард суухын оронд таксигаар гэртээ харих хэрэгтэй гэдгийг дээрх шөнийн клубын хэрэглэж буй шинэлэг атлаа ухаалаг арга тун сайн ойлгуулах юм байна. Зоук шөнийн клуб DDB Group хэмээх маркетингийн агентлагтай хамтран клубээр үйлчлүүлсэн хүмүүсийн шээсэнд шинжилгээ хийдэг гайхалтай системийг бий болгожээ. Клубын ажилтан клубт нь ирсэн машинтай үйлчлүүлэгч нарынхаа машины түлхүүрийг RFID /Radio Frequency Identification Device/ карт бүхий машины зогсоолын тасалбараар сольж авах ба энэхүү тасалбарт шээсэн дэх алкохолыг илрүүлдэг шээсэнд шинжилгээ хийгч хэрэгслийг суулгасан байдаг байна. Шинэ үйлчлүүлэгч бүрт дахин сольж суулгасан хэрэгсэл бүхий тасалбарыг олгох юм. Хэрвээ үйлчлүүлэгчийн уусан спиртлэг ундааны хэмжээ заасан хязгаараас давсан байвал шээсний шинжилгээ авагч багажин дээр таны багагүй уусан байгаа учир дуудлагын такси дуудах эсвэл Зоукын гэрт хүргэх үйлчилгээг авна уу гэсэн утга бүхий өгүүлбэр гарч ирэн карт тэмдэглэгддэг. Клубын ажилтан үйлчлүүлэгчид машины түлхүүрийг олгохдоо картыг шалгадаг. Энэхүү шинэ үйлчилгээг хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэхэд 573 орчим согтуу жолооч нар илэрсний 342 нь машинаа клубт орхих, хэн нэгэн нь гэрээс нь ирж авах арга замуудыг сонгосон байна. Шээсэнд шинжилгээ хийх энэхүү арга согтуугаар жолоо барихаас сэргийлсэн үр дүнтэй арга болох нь батлагдсанаар барахгүй одоо үндэстний хэмжээнд хэрэгжиж эхлээд байгаа ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *