Цаг хугацааны шалгуурыг давж чадсан ардын эмчилгээний шилдэг 10 арга

3

Танай гэрт байгаа зүйлээс олон чухал энгийн эм, эмчилгээний хэрэгсэл гарган авч эрүүл мэндтэй холбоотой зарим бэрхшээлийг шийдэж болох билээ. Энэ удаа бид цаг хугацааны явцад үр ашигтайгаа баталж, одоо дэлхий дахинд хэрэглэж байгаа энгийн 10 аргыг танилцуулъя.

1. Ханиад томуу туссан үед тахианы шөл ууж эмчлэх

Тахианы шөлөнд байх тос, уураг нь ханиад томуу туссан, хоолонд дургүй болсон хүнд маш хэрэгтэй тэжээлийг өгдөг билээ. Мөн энэ шөл чийгшүүлэх шинж чанартай учир бие организмын халуун хүйтнийг тохируулах, хор гадагшлуулах зэрэгт тустай бөгөөд эдгээр хор нь аливаа шарх, өвчин эдгэхэд туслах ёстой цусны эргэлтэд саад болж байдаг байна.

2. Зөгийн хатгуурыг гаргаж авахад цайны нойтон жижиг уут ашиглах

Цайны навчинд байх танин хэмээх бодис нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөөтэй бөгөөд зөгийнд хатгуулсан хэсгийн хавдар, хаванг үгүй болгодог байна. Зөгийнд хатгуулсан газраа жижиг ууттай нойтон цай тавих ба хавдар алга болтол нь байлгана. Хавдар алга болсны дараа зөгийн хатгуурыг гаргаж авахад амархан билээ.

3. Өтгөн хатахад касторовын тос хэрэглэх

Энэ тос бүдүүн гэдэсний агшилтанд сайн нөлөөтэй учир өтгөн хатахад хэрэглэнэ. Насанд хүрсэн хүмүүс өдөрт 1-2 хоолны халбага тос уух бол хүүхэд 1-2 цайны халбага тос хэрэглэнэ. Тос ууснаас хойш хэдэн цагийн дараа бие сайхан болохыг мэдрэх болно.

4. Түлэгдсэн арьсаа хүйтэн сүүнд дүр

Түлэгдсэн хэсгээ савтай хүйтэн сүүнд дүрж 15 минут орчим байлгана. Шингэний хүйтэн нь таны арьс татвалзаж, хорсохыг болиулах ба сүүний тос, уураг нь арьсыг тэжээж, шарх эдгэхэд тус болно. Хэрвээ түлэгдсэн хэсэг том бол алчуур сүүнд дүрж аваад шархандаа түрхэх хэрэгтэй.

5. Загатнах арьсаа овьёостой усанд орж тайвшруулах

Овьёос нь арьсны үрэвслийн эсрэг, шарх эдгээхэд нэмэртэй үйлчилгээтэй билээ. Халуун устай ваннд овьёосны гурил хийж 15-20 минут хэвтэх нь арьс загатнахын эсрэг хамгийн сайн эмчилгээ билээ.

6. Өвчнөө намдаахын тулд уд бургаснаас гаргаж авсан цай уу

Бургасны үндэс нь салицин хэмээх аспиринтай ойролцоо үйлчилгээтэй бодис ихээр агуулдаг  байна. Толгойн өвчин, эмэгтэй хүний хүндрэлтэй үеийн зовиур, даралт ихсэх зэрэгт энэ цайг уух нь аспирин болон бусад өвчин намдаагч эм тариа хэрэглэснээс илүү үр дүнтэй юм.

7. Хоолой өвдөхөд халуун Тодди уу

Согтууруулах ундаа уух нь биед нэг их сайн зүйл биш гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ халуун Тоддиг хоолойн үрэвсэл дарах сайн эм хэмээн одоо хүртэл үзсээр байна. Энэ шингэн нь 4 унц халуун ус юм уу цай, виски, цайны халбага зөгийн балны холимог юм.

8. Үүнээс салахын тулд эрвээхэй цэцэг хэрэглэнэ

Эрвээхэй цэцэг нь Asclepias төрлийн 140 янзын ургамлын нэг бөгөөд “сүүн шүүс” гэгчийг ихээр агуулдаг билээ. Энэ шүүсийг үүнд түрхэхэд үү хурдан хатах ба яваандаа унадаг байна.

9. Аалзны тороор шарх эдгээх

Аалзны торны нэгэн гайхамшигтай чанар нь уураг, болон витамин агуулдаг явдал бөгөөд цус нөжрөх, шарх анихад хурдан сайнаар нөлөөлдөг байна. Гол нь цэвэр, ямар нэг үхсэн жижиг биет амьтан байхгүй байх хэрэгтэй бөгөөд шархыг бүтнээр дарж чадах хэмжээтэй байх нь чухал юм. Бүх л шархыг дарж чадсанаар цус алдалтыг түргэн зогсоож, ямар нэг халдвар, биет орохоос сэргийлнэ.

10. Өвчтэй ходоодыг эмчлэхийн тулд цагаан гаа уу

Цагаан гааны үндэс нь химийн олон элемент агуулдаг бөгөөд бөөлжих дохио өгөх мэдрэлийн дохиог саармагжуулж, хоол хүнс дамжин өнгөрөх системийн булчинг чангалж өгдөг байна.

16
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *