Бид тамхичдыг тамхинаас гаргаж тэр болгон дийлэхгүй ч гэлээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр тэдний болон өөрсдийн эрүүл мэнддээ анхаарал тавьж чадна.
Тамхины утаа уушгийг ихээр гэмтээдэг гэдгийг та мэдэх тул оройтоогүй дээрээ тамхинаас гарахыг зөвлөж байна.
Эрүүл мэндэд тустай уг ундаа нь үндсэн гурван орцоос бүрдэнэ: сонгино, цагаан гаа, куркума.
Сонгино нь хүчтэй антиоксидант бөгөөд хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг.
Нөгөө талаасаа цагаан гаа нь маш их шим тэжээлтэй, тамхинаас үүдэлтэй уушгинд хуримтлагдсан салстыг гадагшлуулахад нөлөөлдөг.
Куркума – шаргал өнгөтэй энэтхэг амтлагч нь эрүүл мэндэд нэн тустай буюу 600 гаруй нэр төрлийн өвчнийг анагаахад өргөн ашигладаг байна.
Орц:
- ½ стакан куркума
- Том цагаан гаа
- 250 г сонгино
- 350 г цэвэр амтлагч (зөгийн бал, стив, агч модны сироп)
- 1 л ус
Бэлдэх арга:
Усанд амтлагчаа хийгээд зөөлөн буцалгана. Дараа нь хэрчсэн сонгино, цагаан гааг нэмж зөөлөн буцалгана. Хамгийн сүүлд нь куркумаг хийгээд галаа багасгана.
Нийт шингэн тал нь ширгэтэл буцалгана. Галаас аваад хөргөж шүүгээд шилэн саванд хийгээрэй. Тасалгааны хэмтэй болохоор нь хөргөгчинд хийж хадгална.
Хэрэглэх арга:
Ундааг өдөрт хоёр удаа нэг хоолны халбагаар өглөө, оройдоо хоолны дараа хэдэн цагийн дараа ууна.
Тамхиа хаяхыг хүсэж байгаа төдийгүй тамхинаас гараад удаж байгаа хүмүүст ч хэрэгтэй ундаа. Таны амьсгал хамаагүй дээрдэж эхэлнэ.
Ayaka Ayaka
2018/02/23 at 13:34
Bayanjargal Ulziiduuren
Ayaka Ayaka
2018/02/23 at 13:34
Bayanjargal Ulziiduuren
Sho Kh
2018/02/23 at 13:41
Tumenjargal Enkhbayar
Sho Kh
2018/02/23 at 13:41
Tumenjargal Enkhbayar
Doogii Doogii
2018/02/23 at 14:08
Erhmee Erhemee Otgoo
Doogii Doogii
2018/02/23 at 14:08
Erhmee Erhemee Otgoo
Marisa Salamon
2018/02/23 at 14:19
Moogii Chuka
Marisa Salamon
2018/02/23 at 14:19
Moogii Chuka
Болороо Болороо
2018/02/23 at 16:14
Dorjsuren Ganbat
Болороо Болороо
2018/02/23 at 16:14
Dorjsuren Ganbat