Маш ховор тохиох хам шинж өвчний улмаас 13 настай Энэтхэг хүүгийн нүүр бүхэлдээ үсээр хучигджээ

0

Бусдаас гадаад төрхөөрөө эрс ялгарах хүмүүс өөрийгөө байгаагаар нь хүлээж авахад хэцүү төдийгүй найз нөхөдтэй болоход ч амаргүй байдаг. Ялангуяа хүүхдүүдийн хувьд маш хүнд асуудал.

Энэтхэгийн Ратлам хотод амьдардаг 13 настай Лалит Патидар гипертрихозтой төржээ – нүүр, гар болон биеийн бусад хэсгүүдээр маш их үс ургадаг хам шинж өвчин юм.

Barcroft TV / YouTube

Хүүг мэндлэхэд ээж нь хараад эгээтэй л ухаан алдаж унаагүй гэдэг. Лалитийн эцэг эх хүүгээ нутгийн хүүхдийн эмчид үзүүлж үсийг нь хусаж өгөхийг хүсжээ. Эмч үзээд хүүг үсгүй болгох эм тaриа байхгүй болохыг хэлсэн байна.

Хүү төрөлх тосгоноосоо өөр газар явахад хажуугаар өнгөрөх хүмүүс бүгд эргэж хардаг нь хүүд хэцүү санагддаг. Лалитийн нэг ангийнхан түүний гадаад төрхийг анх хараад бас л их гайхаж байсан гэдэг, хүүхдүүд болсон хойно дороо дасаж эхэлжээ.

Barcroft TV / YouTube

“Эхлээд би түүнээс их айдаг байсан, өвөө маань Лалитийг бусдын л адил хүүхэд гэж хэлсэн л дээ. Тэр цагаас хойш би айхаа больж, бид хоёр найзлах болсон” гэж ангийн найз нь болох Патидара сэтгэгдлээ хуваалцсан юм.

Barcroft TV / YouTube

Лалит ч эргэн тойрныхны доoг тoхууг тоохоо больжээ, яагаад гэвэл өөрийг нь хамгаалах гэр бүл, найз нөхөд байгааг тэр мэдэж байгаа.

“Тэр ангидаа их алдартай, түүнийг бүгд хайрладаг” гэж сургуулийн багш Бабулал Макван ярьжээ.

Barcroft TV / YouTube

Хүү сайн сурдаг, спортоор хичээллэх дуртай. Лалит том болоод цaгдаа болох хүсэлтэй гэнэ. Гэмт xэрэгтнүүдтэй тэмцэж гэр бүлдээ мөнгө олж ирэхийг мөрөөдөж байгаа юм.

“Эцэг эх минь миний төлөө их зүйлийг хийсэн. Тэднийгээ өндөр настай болоход нь ямар нэгэн зүйлээр дутаасай гэж би хүсэхгүй байна” Лалит ярьжээ.

Barcroft TV / YouTube

Эдгэшгүй ховор хам шинж өвчин хүүг азгүй нэгэн болгож болох л байлаа, гэхдээ гэр бүлийнхэн болон найз нөхдийн хайр, дэмжлэг түүнийг бусдын л адил амьдралаар амьдрахад нь тусалж байна.

Уншигч таныг ч мөн бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүнлэг хандаасай гэж хүсэж байна.

3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *