Хүмүүс 100 жилийн өмнөх гэрэл зураг дээрээс “цаг хугацаагаар аялагч”-ийг олжээ. Учир нь зураг дээрх залуу ганцаараа орчин үеийн хувцастай байх аж

0

1917 оны энэ гэрэл зураг цаг хугацаагаар аялж болно гэдгийг баталж байгаа юм. 100 жилийн тэртээх гэрэл зураг дээрх нэгэн залууг харсан сошиал хэрэглэгчид хоёр хуваагдаад байна. Учир нь зураг дээрх залуу орчин үеийн хувцастай байх аж.

img.r7.com

Нэхээсээр гоёсон даашинзтай эмэгтэйчүүд, бүрх малгайтай эрчүүдийн хажууд “орчин үе”-ийн богино өмд, футболктой залуу сууна. Тэр “жирийн” үсний засалттай. Түүний хажууд суугаа хүн “харь гариг”-ийн залуу руу тун их гайхсан байртай харжээ.

rl0.ru

Оньсого дагуулсан энэ гэрэл зургийг 1917 онд Канадад авсан байна – Британийн Колумбын Сан-Жозефын ойролцоо зохион байгуулагдсан явган аяллын үеийн гэрэл зураг. Уг зураг Лестер Рэй Петерсоны “The Great Cape Scott Story” номд оржээ. 1974 онд хэвлэгдсэн ном нь Канадын уугуул иргэдийн түүхийг өгүүлдэг.

jeda.id

Сошиал хэрэглэгчид цаг хугацаагаар аялагч байдаг гэж үзэх болоод байна. Харин түүх судлаачид тэднийг гонсойлгоход хүргэжээ: футболк, богино өмд нь яг энэ үеэс эхлэн түгээмэл болж эхэлсэн гэжээ. “Футболк” гэдэг нь өөрөө 1920-иод оны үед гарсан. Америк усан цэргүүд гэхэд л 1913 онд аль хэдийн футболк өмсдөг байсан ажээ.

Харин таны хувьд ямар бодолтой үлдэв дээ?

22
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Боломжгүй

    2021/11/08 at 19:38

    Боломжгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *