Цус харвалтын үед эмэгтэйчүүдэд илрэх шинж тэмдэг

1

Тархины цус харвалт амь насанд аюултай гэдгийг бид мэднэ. Цус харвалтыг эрт илрүүлснээр амь насаа аврах, тахир дутуу болохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Анхны шинж тэмдэг илэрснээс 3 эсвэл 5 цагийн дараа эмнэлгийн тусламж авч чадвал гарах үр дагавар нь хамаагүй хөнгөн байх болно гэдгийг анхаарна уу.

Тархины цус харвалтын шинж тэмдэг

Цус харвалт – тархины цусан хангамжийн хэвийн үйл ажиллагаа гэнэт алдагдах байдлыг хэлнэ. Тархины судасны аль нэг нь гэнэт хагарах, нарийссанаас болж цус харвана. Урьд өмнө нь цус харвалт нь 60-аас дээш насныханд илэрдэг байсан бол одоо залуужсаар байгаа ажээ.

Тархины цус харвалтын анхны шинж тэмдгийг танд танилцуулахаар бэлдлээ.

 

1. Цусны даралт ихсэх

Хэрвээ таны цусны даралт байнга өндөр байдаггүй бол болгоомжтой байхыг сануулж байна.

 

2. Хүзүү хөших

Өөрийгөө шалгахыг хүсвэл эрүүгээ цээжиндээ хүргэж үзээрэй. Хэрвээ хүзүү тань хөшөөд хөдлөхгүй, өвдөөд байвал яаралтай арга хэмжээ авахын дохио.

 

3. Баруун, зүүн талаар бадайрах

Гар, хөл бадайрч болно. Мэдээгүй болох, биеийн дулаан шалтгаангүйгээр буурах – таатай шинж тэмдэг биш юм.

 

4. Толгойн хүчтэй өвчин

Хүн болгоны л толгой өвддөг. Шалтгаангүйгээр толгой өвдөх, ялангуяа ар дагзаар хатгуулж өвдөх нь аюултай.

 

5. Хараа, сонсгол доголдох

Хараа бүрэлзэж, сонсгол цаашлах мэт мэдрэмж – хэрвээ энэ шинж тэмдэг гэнэт илэрсэн бол эмчид яаралтай хандана уу.

 

6. Хэл яриа ээдрэх

Яаж яриад байгаагаа өөрөө ч мэдрэхээ болино. Өөрийгөө шалгахын тулд мессеж бичиж үзээрэй. Цус харвалтын үед утгагүй зүйл сэтгэж эхэлдэг.

 

7. Бие гуйвах

Гуйвах, дайвалзах, жижиг зүйлийг авч чадахгүй байх – анхаарал тавих дохио.

 

Шинж тэмдгүүд төдий л тодорхой биш ч гэлээ эргэлзээтэй санагдаад байвал яаралтай тест хийгээд үзээрэй.

1. Инээмсэглэ. Цус харвалтын үед нүүрний тал хэсэг хөдлөхгүй.

2. Гараа дээш өргөнө. Булчингийн сулрал мэдрэгдэх тул өргөж чадахгүй.

3. Хэлээ гарга. Гарсан хэлний хэмжээ адилгүй байна.

Цус харвалтын эдгээр шинж тэмдгийн үед яаралтай эмч дуудна.

23
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *