Сонжоо: Таны бодлоор доорх бүсгүйчүүдийн хэн нь өөртөө илүү их итгэлтэй байна вэ? Хариулт нь таны дотоод хүчийг хэлж өгөх болно

0

Бидний дотоод хүчний нөөц бидэнд өөрсдөд минь ч мэдэгдэхгүй байх тохиолдол бий. Зураг дүрсийг харж ойлгох нь таны дотор нуугдаж байгаа дотоод хүчийг илрүүлэхэд тусална.

Эдгээр бүсгүйчүүдийн байр байдлыг сайтар ажиглаад аль нь өөртөө итгэлтэй бас амжилттай явааг хэлээрэй.

Жижиг зүйлүүдийг анхааралтай ажигла: бүсгүйн сууж байгаа байрлал, үсний засалт, гарын байрлал. Таны хариулт таны дотоод эрч хүчийг хэлж өгөх бөгөөд асуудлыг хэрхэн шийдэх чадвартайг тодорхойлох юм.

Бүсгүй 1

Хэрвээ танд нэгдүгээр бүсгүй өөртөө хамгийн итгэлтэй бас амжилттай мэт харагдаж байгаа бол та аливаа асуудлаас өсөж дэвжих боломжийг харж чаддагтай холбоотой юм. Та заавал хамгийн шилдэг нь байхыг хүсдэггүй, заримдаа өөрийнхөө xүчинд эргэлзэх ч үе гардаг. Гэхдээ та өдрөөс өдөрт илүү болохыг хичээдэг, бүхий л талаараа өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг.

Та – аливааг сонирхсон, тэвчээртэй бас маш их тогтвортой хүн. Танд дандаа том зорилго байдаг, түүндээ ч тууштай тэмүүлнэ.

Та өдөр бүрээс  сэтгэлийн тaaшаал авдаг, шинийг эрэлхийлж туршихад ч бэлэн. Нэг л болзолтойгоор үл мэдэх зүйлд бooцоо тавина. Та хайртай бүхнээ бас өөрийн олж авсан бүхнээ алдахгүй гэвэл аливааг туршихад бэлэн.

 

Бүсгүй 2

Хэрвээ та хоёр дахь бүсгүйг сонгосон бол та үнэхээр буурь суурьтай хүн болохыг илтгэнэ. Та ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө бүгдийг сайтар бодож, цэгнэдэг. Үнэхээр шаардлагатай л бол ямар нэгэн ажил төрөл шинээр эхлүүлнэ.

Энэ чадварынхаа ачаар та үргэлж зөв сонголт хийж чаддаг, заримдаа шийдвэр гаргахад илүү цаг зарцуулаад байдгийг эс тооцвол үүнд буруу зүйл огт байхгүй.

Та – гэнэтийн зүйлд огт автахгүй, яагаад гэвэл та өөртөө бүрэн итгэлтэй нэгэн. Заримдаа боломжийг алдах тохиолдол бий, энэ нь өөрийгөө эрсдэлд оруулахгүй гэдэг үүднээс тайлбарлагдана.

Тав тухын бүсээс гарахыг хичээгээрэй. Эндээс гарч чадвал танд маш их өргөн боломж байгааг мартаж болохгүй.

 

Бүсгүй 3

Та их уян зөөлөн сэтгэлтэй хүн. Асуудал тулгарсан үед зүрх сэтгэлээ л дагана.

Үнэн хэрэгтээ таны мэдрэмж шийдвэр гаргахад сайнаар нөлөөлдөг. Оюун ухаан ойлгохгүй тийм зүйл хүний амьдралд зөндөө л тохиолддог, энэ үед л зүрхээ сонсох хэрэг гардаг биз дээ?

Та далдын мэдрэмж сайтай, таныг мэхлэх амаргүй. Чухам яагаад тийм үйлдэл хийснээ ч тайлбарлаж чадахгүй, дотоод сэтгэл л намайг хөтөлсөн гэх тайлбар танд гардаг. Үүнд муу зүйл огт байхгүй.

Та өөрт тохиолдсон таагүй асуудлын өөдөөс шууд эгц харж чаддаггүй нь харамсалтай. Энэ л сул тал дээрээ ажиллах хэрэгтэй.

 

Бүсгүй 4

Хэрвээ таны сонголт дөрөв дэх бүсгүй дээр буусан бол та өөртөө маш их итгэлтэй хүн юм. Аливаа асуудалтай өөдрөгөөр, тууштай тэмцдэг нэгэн.

Сорил болгон таны хувьд боломж болно. Энэ боломжийг та алдалгүй ашиглахыг хүсдэг, бүх хүчээ дaйчлан ашигласны эцэст та хүссэн үр дүндээ хүрч чадна.

Таны зөрүүд зан багагүй бэрхшээл учруулдаг, заримдаа энэ зангаасаа татгалзаж сурах хэрэгтэй.

Та өөрийгөө хүндэлдэг, бусдад өөрийгөө муулуулах дургүй. Ингээд л урагшаа алхаад байна даа.

Бусадтай уг мэдээллийг хуваалцаж өөрийгөө сонжиж мэдэхэд нь тус хүргээрэй.

10
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *