Үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хоёр биш, бүр гурван ч удаа бодолцож үзсэн 20 үйлдвэрлэгчид

0

Дэлгүүрийн лангуун дээр 10 өндөгний оронд 9-ийг эсвэл 1 кг гурилны оронд 900 г гурил зарчих санаатай зальтай үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн дүүрэн байдаг. Гэхдээ зарим нэг компаниуд өөр арга зам эрэлхийлжээ. Тэд үйлчлүүлэгчийнхээ амьдралыг үнэхээр хөнгөвчлөхийг хичээж, хүний сэтгэлд нийцсэн урамшуулал зарлаж, худалдан авагчид тулгардаг асуудлуудыг шийдэхийг зорьсон байна. Пицца идэхдээ углах хуруувч, аялалд зориулсан мини-майхан, савлагаанд хийсэн нэмэлт оймс – энэ бүгдэд үйлчлүүлэгч талархана.

Ийм үйлдвэрлэгчдэд чин сэтгэлээсээ талархмаар санагдана. Яагаад гэвэл тэд үйлчлүүлэгчийнхээ асуудлыг сайтар судалж ойлгосон байхын зэрэгцээ сэтгэл санааг нь бага ч гэсэн сэргээхийг хичээжээ.

Шүдний оог эцсийг нь хүртэл шахах зориулалттай тусгай түлхүүр хавсаргасан байна

© spiffyduckie / Reddit

 

Германы нэгэн супермаркетад түрдэг тэргийг угаадаг машин байдаг

© pogogq / Reddit

 

Дотор талдаа хэмжүүрийн заалттай аяга. Хийсэн шингэний хэмжээг харах гэж аягаа өргөх шаардлагагүй боллоо

© Hotsteaminboiler / Reddit

 

Миний хүүгийн шүдний сойз нэг дор хоёр талаас нь зэрэг угаах зориулалттай

© GalacticCephalopod / Reddit

 

Солонгост пиццаны савлагаанд ийм хуруувч байнга дагалдаж ирдэг

© Vlaed / Reddit

 

Энэ цаасан уут баярын хээтэй хэвлэгджээ, тэгэхээр баярын бэлэг боож болно гэсэн үг

© zuckerbooger / Reddit

 

Энэ дугуйны резинд хэдэн километр зам туулснаас шалтгаалаад дугуйны элэгдлийг хувиар харуулах тэмдэг тавьжээ. Дугуйгаа хэзээ солих ёстойгоо төвөггүй мэдэж болно.

© Turbo224 / Reddit

 

Ээжийн илгээсэн хоолны амтлагчийн савны ёроол нь соронзтой юм байна лээ

© cooterbreath / Reddit

 

Таг нь өөрөөсөө чимхүүртэй хүнс хадгалах хуванцар савнууд. Хоол хүнсээ гараараа авч бактер үүсгэхгүй ариун цэврийн хувьд маш цэвэрхэн

© oniku117 / Twitter

 

Гал тогооныы бээлийний гадна талыг нь би санаандгүй шатаачихсан юм, тэгсэн дотор талаас нь дахиад шинэ бээлий гараад ирлээ

© bella-ella-ella / Reddit

 

Түлхүүрийн оосор хийх хэсэгт сугалж болдог хэсэг бий. Илүү бүдүүн түлхүүрийн оосор хийх бол сугалж аваад л хийчихнэ

© framacken / Reddit

 

Үсний будаг худалдаж автал савлагаанд нь нүдний шилний хамгаалалтын уут бас байна

© Piemae / Reddit

 

Нохойны хоол тусгай хавчаартай зарагдаж байна – утсандаа хавчаад нохойтойгоо цуг селфи хийж бас болно гэнэ

© bjexSALT / Reddit

 

Захиалга дээрээ нэмэлт сүмс захиалсан юм, надад 200 мл-аас их хэмжээтэй сүмс илгээжээ

© Shlump_City / Reddit

 

Боодол оймс авсан чинь дотор нь бонус нэг оймс үнэгүй дагалджээ

© 143cookiedough / Reddit

 

Нарны тосонд толь суурилуулжээ. Тосоо түрхээд өөрийгөө толинд харах боломжтой боллоо

© im_a_dingbat / Reddit

 

Спортын барааны тасагт мини-майхнуудын хувилбар байна. Худалдан авагч майхан баригдсаны дараа ямар харагдахыг бодитоор харж болно

© dnhellar / Reddit

 

Энэ тавгийн нэг хэсэг нь шулуун – ширээнийхээ ирмэгт илүү ойртуулах боломжтой гэсэн үг

© StudioVRM / Reddit

 

Цулгуй нэг хөзөр – хэрвээ нэг хөзөр урагдвал эсвэл алга болбол нөхөж зурж болно

© Accelerate4 / Reddit

 

Вакумдаж хөлдөөсөн хоол – савлагааны онгорхой хэсгээр бүгд ил харагдах тул ямар орцтой, хэмжээтэй болохыг төвөггүй мэдэх нь

© Surpriseyouhaveaids / Reddit

Үйлчлүүлэгчийнхээ төлөө сэтгэлээ зориулж хийсэн ямар бараа бүтээгдэхүүнийг та байнга худалдаж авдаг вэ?

36
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Gerlee Gerel

    Gerlee Gerel

    2021/01/05 at 02:45

    soeltoi ornuud shan yumoo

  2. Tuya Tuya

    Tuya Tuya

    2021/01/06 at 12:26

    Манайх хэзээ ийм болох бол…

  3. Cora Line

    Cora Line

    2021/01/06 at 17:27

    Chuluungerel Badamsuren

  4. О. Энхболд

    О. Энхболд

    2021/01/06 at 18:52

    Kh Chivaandulam😨

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *