Домог болсон эдгээр 15 алдартай хүмүүсийн хүүхдүүд хэрхэн өсч том болж, одоо хаана юу хийдэг вэ?

0

Олон аугаа хүмүүс, тухайлбал Билл Гейтс, Стивен Кинг болон Миучча Прада нар аль хэдийн домог болж, тэдний эд хөрөнгө хэдэн тэрбумаар биш юмаа гэхэд хэдэн саяар тоологдох нь ойлгомжтой. Тэдний үр хүүхдүүд алдартай эцэг эхийнхээ замналыг үргэлжлүүлэхэд бэлэн болжээ. Тэдний зарим нэг нь өөрийн замыг дөнгөж эхэлж байхад нөгөө нь нэр алдрын үзүүрээс атгаад амжчихсан байна.

Алдартай хүмүүсийн хүүхдүүд өдгөө ямар болсон, мөн юу хийж байгааг та бүхэндээ сонирхуулахаар яарлаа.

Ив Жобс

© Tony Avelar / East News, © evecjobs / Instagram

Ив Жобс – Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын 22 настай охин аавынхаа хоёр дахь эхнэр болох Лорен Пауэллээс төржээ. Ив одоогоор Стэнфордын их сургуульд суралцаж байгаа юм. Энэ сургуульд түүний ээж суралцаж байсан бөгөөд Лорен, Стивен хоёр анх учирч байсан түүхтэй. Бүсгүй загварын ертөнцөд хөл тавиад удаагүй байгаа ч аль хэдийн Glossier брэндийн нүүр царай болжээ.

© evecjobs / Instagram

 

Женнифер Катарин Гейтс

© Assotiated Press / East News, © jenniferkgates / Instagram

Бизнес эрхлэгч, тэрбумтан Билл Гейтс болон түүний гэргий Мелиндагийн том охин өдгөө 24 нас хүрчээ. Женнифер аавынхаа араас явсангүй: 2018 онд Стэнфордын их сургуульд анагаахын чиглэлээр боловсрол эзэмшжээ. Өнөөдөр Маунт-Синай (Icahn School of Medicine at Mount Sinai) эмнэлгийн дэргэдэх Икан анагаахын их сургуульд суралцаад хоёр жил болж байна, ирээдүйд хүүхдийн эсвэл гэр бүлийн эмч болох төлөвлөгөөтэй.

Бүсгүй бас нэгэн сонирхолтой, тэр багаасаа л морь унах дуртай аж. Женнифер өөрийнхөө амьдралыг морьгүйгээр төсөөлж чадахгүй: 6 настайдаа пони унаж үзснээс хойш л бүх зүйл эхэлсэн, ингээд 2 жилийн дараа Жек Тауэллтэй хичээллэж морь унаж сурчээ. Женнифер өнөөдөр морин спортод мэргэжлийн тамирчин хэмээгдэх болсон юм.

 

Рафферти Лоу

© Invision / East News, © rafflaw / Instagram

Алдартай жүжигчин Жуд Лоу болон Сид Фрост нарын хүү Рафферти 24 настай. 16 настайдаа загвар өмсөгчөөр ажлын гараагаа эхлүүлж байсан хүү мөн кино салбарт ч өөрийнхөө хүчийг сорьжээ. Амжилттай аавынхаа араас яг л мөшгиж байгаа бололтой.

2010 оноос хойш Рафферти нэг их шуугиан тариагүй богино хэмжээний дөрвөн ч кинонд тоглоод байна. Харин 2021 онд бага Лоугийн гол дүрд нь тоглосон “Twist” кино дэлгэцнээ гарна.

 

Лоренцо Бертелли

© Oliver Morin / AFP / East News, © Prada / Facebook

Лоренцо Бертелли – италийн алдартай дизайнер Миучча Прада болон түүний нөхөр бизнес эрхлэгч Патрицио Бертеллигийн 32 настай хүү. Лоренцо Италийн уралдааны машины алдартай нисгэгч, 2011 оноос 2019 онд World Rally Championship-д оролцож байжээ.

Тэрээр уралдааны машинаас холдоод Prada брэндийн ажил эрхлээд удаагүй байна. 2017 онд түүнийг хэдэн саяын үнэлгээтэй дизайнерын томоохон компанийн маркетинг болон харилцаа холбооны хэлтсийн захирлаар томилжээ.

 

Лени Олуми Клум

© Heidi Klum / Instagram, © leniklum / Instagram

Лени Олум Клум – алдартай загвар өмсөгч Хайди Клум болон италийн бизнес эрхлэгч Флавио Бриатор нарын 16 настай охин. Түүний эцэг охиноо төрөхөөс өмнө ээжээс нь салсан бөгөөд охиныхоо амьдралд огт оролцдоггүй. Гэхдээ охиныг өсгөж хүмүүжүүлэхэд загвар өмсөгч ээжтэй нь суусан дуучин Сил зүрх сэтгэлээ зориулж, охинд яг л төрсөн эцэг шиг нь хандах болжээ. Ленийг Хелен Бошовен Сэмюэль гэж буруу нэрлэж байсан удаатай. Энэ нэрийг ээж, охин хоёр нэгэн ярилцлагын үеэр үгүйсгэсэн байдаг.

Лени багын л загвар өмсөгч болохыг мөрөөддөг байж, даанч ээж нь багад нь загвар өмсөгч болохыг нь эсэргүүцдэг байв. Лени 16 нас хүрсний дараа Хайди охиндоо Instagram хуудас нээхийг нь зөвшөөрөөд зогсохгүй Vogue сэтгүүлд зургаа авахуулахыг ч зөвшөөрчээ. Хамгийн сонирхолтой нь алдартай ээжтэйгээ цуг сэтгүүлийн нүүрэнд гарсан юм.

 

Жозеф Хиллстром Кинг

© Domine Jerome / Abaca / East News, © joe_hill / Instagram

Жозеф Хиллстром Кинг – алдартай зохиолч Стивен Кинг болон түүний гэргий мөн л зохиолч болох Табит Кингийн дундаас төрсөн хүү юм. Тэрээр уран бүтээлчийн Жо Хилл нэрээр бүтээлээ туурвидаг. Ийм нэр сонгосон нь өөрийн амжилтыг нь алдартай эцгийнхээ амжилттай холбохоос зайлсхийжээ.

Жо Хиллийн анхны роман болох “Heart-Shaped Box” ном 2007 онд гарчээ. Цаашлаад хэд хэдэн ном үргэлжлүүлэн гаргаснаас дурдвал “Horns” (2010), “NOS4A2” (2013), мөн “Locke & Key” гэдэг нэртэй комикс гаргах болсон байна. Энэ цуврал номоороо тэрээр The British Fantasy Awards шагналыг 2009 болон 2012 онд хүртсэн бол 2011 онд Eisner Awards шагналын эзэн болж байжээ.

 

София Ричи

© Suzanne Cordeiro / AFP / East News, © sofiarichie / Instagram

Алдартай поп дуучин Лайонел Ричи болон түүний хоёр дахь эхнэр Дайан Александрын дундаас гарч байсан тэр бяцхан София охин өдгөө 22 настай дэлхийн загварын ертөнцөд алдартай загвар өмсөгч, блогчин болжээ. Тэр Chanel, Tommy Hilfiger зэрэг Michael Kors томоохон брэндүүдтэй хамтран ажиллах гэрээтэй, эдгээр брэндүүдийн сурталчилгааны томоохон кампанит ажилд оролцдог.

Моод сонирхохын зэрэгцээ мөн дуу хөгжимд дуртай. Аавынхаа ачаар дуу хөгжимд дуртай нэгэн болж өссөн байна. 5 настай байхдаа л төгөлдөр хуур дарж сурсан, өсвөр насандаа Жоэл Мэддентэй цуг Good Charlotte хамтлагт гоцлол дуучин байв. Харамсалтай нь алдартай эцгийнхээ шахалтаар тэр дуу хөгжмөөс хөндийрчээ.

 

Уиллоу Камиль Рейн Смит

© Gilbert Flores / Broad Image / East News, © willowsmith / Instagram

Уиллоу Камиль – алдартай жүжигчин Уилл Смит болон Жади Пинкетт-Смитийн дундаас төрсөн охин өдгөө 22 настай. Түүний дүү Жейден дуу хөгжмийн салбарт хүч үзэж байгаа. Уиллоу 4 цомог гаргачихсан явна: Ardipithecus, The 1st, Willow болон Тайлер Коулонтой хамтарсан The Anxiety цомог. Мөн 4 мини-цомогтой: «3», Interdimensional Tesseract, Mellifluous, RISE.

Эцгийнхээ жүжиглэх авьяасыг ч өвлөж авсан нь ойлгомжтой. 2007 онд “I Am Legend” кинонд алдартай эцэгтэйгээ цуг тоглосон бол дараа нь “Kit Kittredge: An American Girl”, бас “Madagascar: Escape 2 Africa” хүүхэлдэйн кинонд дуу оруулаад үзжээ. Үүнээс гадна Жада Пинкет-Смит болон түүний ээж Эдриенн Банфилд-Жонс, Уиллоу нар Red Table Talk шоу хөтлөх болсон байна. Уг шоу нь үе үеийн хүмүүс асуудлуудаа ярилцаж бие биенээ ойлгох зорилготой ажээ.

 

Кэтрин Люси Хокинг

© Julian Anderson / East News

Английн физикч-онолч Стивен Хокинг болон зохиолч Жейн Уилд Хокингийн охин Кэтрин 50 настай. Тэрээр алдартай эцгийгээ бодвол сэтгүүл зүйд амжилт гаргаж яваа нэгэн. Daily Mail, The Times, The Telegraph, The Guardian зэрэг алдартай сонин сэтгүүлд нийтлэл гаргадаг ажээ.

Сэтгүүл зүйгээс гадна роман, хүүхдийн ном бичнэ. Түүний бүтээл дундаас хамгийн алдартай нь аавтайгаа хамтран бичсэн Жоржегийн тухай цуврал бүтээл юм. Ажлынхаа хажуугаар сайн үйлсийн сангуудад идэвхтэй ажилладаг: Autism Research Trust, мөн хязгаарлагдмал боломжтой хүмүүст хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд тусалдаг Үндэсний ододын коллежийн дэд-ерөнхийлөгч.

 

Жейкоб Люк Дилан

© Torsten Blackwood / AFP / East News, © Chris Pizzello / Invision / AP / East News

Жейкоб Дилан – домогт хөгжимчин Боб Дилан болон загвар өмсөгч Сара Диланы 51 настай хүү. Өдгөө The Wallflowers хамтлагийн ахлагч, гоцлол дуучин гэдгээрээ алдартай. Grammy-ийн хоёр ч удаагийн эзэн, 2010 онд Women + Country цомог нь Billboard 200-гийн 12-т бичигдэж байв.

2018 онд Жейкобын оролцоотой “Echo in the Canyon” баримтат кино дэлгэцнээ гарсан юм: 60-аад оны үед Лорел-Каньоноос Лос-Анжелест ирсэн дуу хөгжим, хэрхэн цахилгаан хувилбарт шилжсэн тухай өгүүлжээ.

 

Брижит Майкл Самнер

© Michael Timm / Face to Face / Reporter / East News, © sumnermickey / Instagram

Брижит нь Мики Самнер нэрээрээ илүү алдартай, 36 настай энэ бүсгүй хөгжимчин Стинг болон Труда Стайлер нарын охин. Мики эцгийнхээ араас явахын зэрэгцээ ээж шигээ жүжигчин болохоор мөн шийджээ.

“Frances Ha” эмгэнэлт инээдмийн киноны Софиягийн дүрээр олноо танигдсан, үүнээс гадна хэд хэдэн амжилттай бүтээсэн дүрүүдтэй: “CBGB” киноны Патти Смит, “Low Winter Sun” гэмт хэргийн сэдэвтэй уран сайхны киноны Кати.

 

Корделл Бродус

© Frederic J. Brown / AFP / East News, © cbroadus / Instagram

Рэппер Снуп Догг болон гэргий Шанте Тейлорын дундаас гарсан хүү 23 нас хүрчээ, энэ хугацаанд олон ч салбарт өөрийнхөө хүч чадлыг сориод амжээ. Багадаа хөлбөмбөгөөр хичээллэж байгаад дараа нь моод, кино сонирхох болсон байна. Ихэнхдээ эрчүүдийн дунд бага насаа өнгөрөөсөн тул хүсэл мөрөөдлөө хүссэнээрээ хуваалцаж чаддаггүй байсан гэдэг.

Арай том болоод Корделл өөрийн хүсэл мөрөөдлөө чөлөөтэй ярих болжээ. Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн найруулагчийн ангид элсэн орж суралцахын зэрэгцээ хэд хэдэн алдартай брэндүүдийн загварын үзүүлбэрт ч оролцжээ. Үүнээс гадна Корделл дуу хөгжим сонирхдог бөгөөд Corde77 уран бүтээлчийн нэрээр дуугаа дуулж байна.

 

Жейкоб Эдвард Хоффман

© Allstar / Cinetext / Mark Liley / Mary Evans Picture Library / East News, © Invision / East News

Жейк Хоффман – жүжигчин Дастин Хоффман болон түүний гэргий Лиза Хоффманы 39 настай хүү. Тэрээр алдартай эцгийнхээ мэргэжлийг өвлөн авсан, гэхдээ найруулагчийн мэргэжлээр. 2003 онд NYU Film School-ийг дүүргэжээ. Дууны клип, богино хэмжээний кино зохиол бичиж найруулж байв. Түүний найруулсан анхны бүтээл нь “Asthma” нь 2014 онд дэлгэцнээ гарсан юм.

Гэхдээ нэр алдар нь жүжигчнээр нь иржээ: “The Wolf of Wall Street” киноны дизайнер Стив Мэдден, аавтайгаа цуг “Luck” олон ангит кинонд тоглосон байдаг. Хамгийн сүүлийн бүтээлээс дурдвал 2019 онд гарсан “The Irishman” киноны туслах дүр байв.

 

Кэтрин “Би” Шаффер

© Evan Agostini / Invision / AP / East News, © beecarrozzini / Instagram

Би Шаффер – америкийн томоохон сэтгүүл болох Vogue-гийн ахлах редактор Анна Винтур болон түүний анхны нөхөр Дэвид Шаффер нарын охин. 33 настай энэ бүсгүй Колумбын их сургуульд дээд боловсрол эзэмшээд нэг хэсэг ээжийнхээ зам мөрөөр явж The Daily Telegraph сонинд материал бэлдэж өгдөг байв. Гэхдээ ээж Аннаг бодвол загварын ертөнцийг нэг их сонирхолгүй орхижээ.

Би “Late Night With Seth Mayers” шоуны найруулагчаар ажиллаж байсан бөгөөд одоо Ambassador Theatre Group-д ажиллаж байна: хамгийн сүүлчийн бүтээлээс дурдвал “James and the Giant Peach with Taika and Friends” сайн дурын онлайн-уншлагын төслийн продюссерын үүргийг гүйцэтгэжээ.

 

Гэбриел-Кейн Дэй-Льюис

© Jim Smeal / BEImages /East News, © gabrielkane / Instagram

Гэбриел-Кейн – сэр Дэниел Дэй-Льюис мөн шилдэг эрэгтэй дүрээр гурван ч удаа Оскар авсан америкийн кино академийн түүхэн дэх цорын ганц жүжигчин, түүний гэргий францын дуучин, жүжигчин Изабель Ажанигийн дундаас төрсөн хүү. 25 настай залуу алдартай эцгийнхээ жүжигчний мэргэжлийг өвлөсөнгүй. Гэхдээ ээжийнхээ дуу хөгжмийн мэргэжлийг өвлөхөөр шийджээ: Гэбриэл дуулахаас гадна дуу бичнэ, төгөлдөр хуур болон гитар тоглоно. Түүний анхны сингл Ink in My Veins нь 2015 онд гарч байсан юм. Жилийн дараа True дуугаа гаргажээ.

Дуулахын зэрэгцээ загвар өмсөгч хийдэг. 2015 онд Chanel-ийн үзүүлбэрт Жулиана Муртай цуг оролцсон, IMG Model Management-тэй хамтран ажиллах гэрээтэй.

19
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Khishgee Bayar

    Khishgee Bayar

    2021/01/05 at 15:44

    bb

  2. Г. Өсөхбаяр

    Г. Өсөхбаяр

    2021/01/06 at 10:46

    Stiv jobsiin talaar shal hudlaaa medeelel bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *