Үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээж болох байсан, алдартай кинонуудаас хасалт хийгдсэн 11 хэсэг

0

Кино бүтээхэд үзэгчдийн үзэж байгаагаас илүү их зураг авалт хийгдсэн байдаг. Нэг үзэгдлийг маш олон талаас нь нэгэн зэрэг авна – авсан болгоноо гаргана гэдэг мэдээж бүтэшгүй хэрэг. Үүнийг найруулагч, продюсерууд бүгд сайн мэднэ, тиймээс тэд амжилттай байж болох хэсгийг ч хайр найргүй хасдаг ажээ. Хасаж байгаа хэсэг нь илэрхий илүүц эсвэл хурд, хэв маягаараа кинонд тохирохгүй гэж тооцогдоно.

Азаар эцсийн бүтээлээс хасагдсан зургууд ямар нэгэн байдлаар интернетэд тавигддаг байна. Тиймээс л бидэнд ийм завшаан тохиолоо. Эдгээр хасагдсан хэсгүүдийг та YouTube-ээс амархан олоод үзэх боломжтой шүү.

1. Spider-Man 2, 2004

Sony

Хасагдсан хэсэг: “Daily Bugle” сонины ерөнхий редактор Ж.Ж.Жеймсон Питер Паркерийн орхисон Хүн-Аалзын хувцсыг өмсөж өрөөндөө үсэрч тоглодог.

 

2. Harry Potter and the Deathly Hallows: Part 1, 2010

Warner Bros.

Хасагдсан хэсэг: Рон бүжиглэж байгаа Виктор Крам болон Гермионаг ширтэн зогсоно, түүний нүүрний хувирал бүх зүйлийг илтгэх ажээ.

 

3. Aliens, 1986

Brandywine Productions

Хасагдсан хэсэг: нэгдүгээр ангийн үйл явдлаас хойш 57 жилийн дараа Эллен Риплиг дахин амилуулсны дараа түүний охин Амандагийнх нь гэрэл зургийг үзүүлдэг. Охиныг 10 настай байхад ээж нь сансрын “Ностромо” хөлгөөр ниссэн (тэнд ксеномрофтой тyлалддаг). Гэрэл зураг үзүүлж байхад Аманда хоёр жилийн өмнө буюу 66 насандаа нaс бaрсан байв.

Гэрэл зураг дээрх эмэгтэй бол Сигурны Уиверийн ээж Элизабет Инглис юм.

 

4. Batman Forever, 1995

Warner Bros.

Хасагдсан хэсэг: Брюс Уэйний аварга том сарьсан багваахайтай уулздаг хэсгээр гол дүрийн айдсыг илэрхийлэхийг хүсжээ.

 

5. X-Men: First Class, 2011

Marvel Entertainment

Хасагдсан хэсэг: Профессор Икс гэдгээрээ алдартай Чарльз Ксавьер өөрийнхөө хүч чадлыг Энжел Сальдадорт үзүүлдэг. Ингэж үзүүлж байхдаа өөрийнхөө хажууд суугаа эмэгтэй хүний хувцас өмсөж, хиймэл үс хийсэн Магнетог ч хар гэж шаардана. Хар даа, түүнд ямар их хөгжилтэй байна гээч?

 

6. The Lord of the Rings: The Return of the King, 2003

New Line Cinema

Хасагдсан хэсэг: Саурон сүүчлийн тyлааны өмнө Аннатара гэх аугаа сахиусан тэнгэрийн дүрээр үзэгддэг.

Киноны энэ хэсгийг бид урьд нь кино дөнгөж төсөл байдлаар явж байхад алдартай дүрүүд ямар харагдаж байсан тухай нийтлэлд дурдаж байсан. Төсөл нь үнэхээр өөр гэдгийг хэлмээр байна.

 

7. The Suicide Squad, 2016

DC Entertainment

Хасагдсан хэсэг: Харли Квинн болон Дэдшот нарын үнсэлт.

 

8. Terminator 2: Judgment Day, 1991

Carolco Pictures

Хасагдсан хэсэг: Сара Т-800 роботын толгойноос микро схемийг сугалж авна. Киборг хэсэг идэвхтэй болоход Сара эхний анги дээр гарч байсан үйл явдлыг дурсан санаж микро схемийг эвдэхээр завдана. Түүнийг Жон Коннор зогсоохын тулд терминаторгүйгээр Т-1000-тай тэмцэж чадахгүй гэж хэлдэг ажээ.

Сонирхуулж хэлэхэд энэ гэрэл зургийг тольгүйгээр авчээ. Арын хэсэгт Арнольд Шварцнеггерийн хүүхэлдэйн толгойг харж болно. Харин Сара Коннорын тусгалыг Линда Хэмилтоны ихэр Лесли Хэмилтон Геррений (энэ киноны өөр хэд хэдэн хэсэгт мөн тоглосон) ачаар авчээ.

 

9. Blade Runner, 1982

Warner Bros.

Хасагдсан хэсэг: гол дүр болох Деккартын зүүдэнд ганц эвэрт харагддаг, мөн дараа нь киноны төгсгөлд түүний хамтрагч Гаффын хийсэн ганц эвэрт оригамиг олж харна. Энэ байдлаар гол дүрийг хиймэл хүн гэж үзэгчдэд ойлгуулахыг хүсжээ.

Гэхдээ эцсийн бүтээлээс энэ хэсгийг хассан юм, энэ нь ч дүрийг бүтээсэн Харрисон Фордын санаа байв.

 

10. Kill Bill: Vol. 2, 2004

A Band Apart

Хасагдсан хэсэг: Биллийн тyлаан түүний тyлааны чадварыг харуулдаг. Энэ үед Беатрикс Киддо яаж харж байсан бол?

 

11. Harry Potter and the Deathly Hallows: Part 1, дахин 2010

Warner Bros.
Warner Bros.

Хасагдсан хэсэг: Харри, Дурслямийхнийг орхин явж байгаа бүрэн хэсэг. Эгч Петуньятай товчхон яриа өрнүүлнэ (“Хордрикийн тэр шөнө ганцхан чи ээжийгээ алдаагүй юм шүү. Би ч бас дүүгээ алдсан”), мөн Дадлигийн инээмсэглэлд Харри: “Том Дэ, уулзатлаа баяртай” гэж хэлдэг.

Аль киноны ямар хэсгийг хассан нь алдаа байж гэж та бодож байна?

8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *