Шоколадтай сүү нь спортын ундаануудаас ч илүү ашиг тустай болох нь судалгаагаар батлагджээ

0

Спортын тамирчдын хооллолтод чихэрлэг болон амттай бүтээгдэхүүн багтдаггүй. Харин сүүлийн үед хийгдсэн судалгаагаар үүний эсрэг байр суурьтай байна. Шоколадтай сүү, тэр дундаа түргэн хоолнууд хэт таргалалт үүсгэдэг гэж биднийг хүүхэд байхаас үзэж ирсэн боловч, саяхан хийгдсэн судалгаагаар шинэ үр дүнд хүрчээ: шоколадтай сүү спортоор хичээллэдэг залуус болон тамирчдад дасгал сургуулилт, бэлтгэл хийсний дараа ихээхэн ашиг тус үзүүлдэг гэнэ.

Шоколадтай сүүтэй холбоотой энэхүү судалгааны үр дүнг бид та бүхэнд хүргэхээр энэхүү мэдээг яаравчлан бэлтгэлээ.

Шоколадтай сүү хоол тэжээлийн хувьд төгс бүтээгдэхүүн

Дасгал сургуулилт хийсний дараа тамирчид тохирох хэмжээгээр уураг болон нүүрс ус хэрэглэж, булчин өвдөх болох хөндүүрлэхээс сэргийлж болдог. Тохирох хэмжээ: нүүрс ус 4 гр, уураг 1 гр. Тэгвэл шоколадтай сүү спортын бүх төрлийн ундаа болон энгийн сүүнээс илүү уг хэмжээг өөртөө төгс агуулдаг байна.

  • Сүү найрлагандаа их хэмжээний шим тэжээл, тэр дундаа кальци, магни, витамин А, Б, Д болон кали агуулдаг. Сүү нүүрс ус болон калори багатай. Харин шоколадтай сүү сахар болон какоатой байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр хэмжээнд биш аж.
  • Түүнчлэн шоколадтай сүү найрлагандаа энгийн сүү болон спорт ундаануудыг бодоход илүү эрүүл тос, шим тэжээлээр баялаг байдаг.
© Jack Irwin / unsplash

 

Шоколадтай сүү бол гайхалтай нөхөн сэргээх ундаа

Шаргуу дасгал сургуулилт хийсний дараа нөхөн сэргээлт маш чухал байдаг. Энэ хугацаанд тамирчид дараах зүйлсийг хийх хэрэгтэй:

  • Хөлөрсний дараа шингэний дутагдлаа нөхөх
  • Зарцуулсан бүх шим тэжээлээ эргүүлэн нөхөх

Шоколадтай сүү биеийн алдагдсан шим тэжээлийг нөхнө – шингэн болон тэжээл. Спортын ундаануудыг бодоход богино хугацаанд нөхөн сэргээж, булчинг маш хурдтай амрааж, шаардлагатай шим тэжээлээр хангана. Судалгаагаар шоколадтай сүү уудаг тамирчид хэсэг хугацааны дараа спортын ундаа уудаг тамирчдыг бодоход илүү амжилт үзүүлдэг болох нь батлагджээ. Иймд шоколадтай сүү тамирчдад хүч чадлаа нөхөх, бэлтгэл сургуулилтаа илүү үр дүнтэй болгоход тусалдаг байна.

© depositphotos.com

 

Шоколадтай сүү булчинг нөхөн сэргээгч гол бүтээгдэхүүн

Дасгал сургуулилт хийснээс хойш эхний 30-50 минутад тамирчид уураг болон сахарын тусламжтай булчингаа нөхөн сэргээх шаардлагатай байдаг. Шоколадтай сүү инсулиныг өсгөж, сахарыг булчингийн эдүүдэд дамжуулна. Ингэснээр эдүүдийг засварлаж, спортын ундаанаас илүү булчингийн өсөлтийг сайжруулна. Мөн агуулагдах уураг нь өөхийг багасгахад тусалж, булчингийн өсөлтийг дэмждэг байна.

© shutterstock.com, © shutterstock.com, © depositphotos.com

Та хэр их бэлтгэл сургуулилт хийдэг вэ? Бэлтгэлийн дараа та ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

10
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *