
Хэрвээ та түгээмэл киноноос залхсан бол нэг жүжигчинтэй киног үзэж сонирхоорой. Киноны турш таны сонирхолыг татах ээдрээтэй үйл явдал … гол дүрийг ганцхан жүжигчин энэ бүхнийг бүтээнэ.
1. I am Legend
Вирус хүн төрөлхтнийг хайр найргүй цус сорогч-махчин болгон хувиргана: өдрийн гэрэлд тэсвэргүй тул шөнө оройн цагаар ангуучилна. Махчнуудын ганц бай бол Нью-Йорк хотод орь ганцаар амьд үлдсэн Роберт Невилл. Тэрээр өөрөө гурван жил махчнуудыг ангуучилж байгаа – вирусын эсрэг бэлдмэл гаргаж авахаар махчнууд дээр туршилт хийсээр л…
2. Brake
Ажилдаа гарамгай нэгэн нөхрийг сайхан дөнгөжээ – нууц албаны агент Жерем Рейнсийг хулгайлсан байна. Жерем төдийгүй түүний гэр бүлд хүртэл аюул заналхийлнэ. Цаг хором өнгөрөх тутамд түүнд боломж бага үлдэх бөгөөд эцсийн эцэст нууц мэдээллийг задлах эсвэл үхэх сонголтын өмнө ирэх ажээ.
3. All is lost
Өндөр хөрслөг эр, наснаасаа сайхан харагдах тэрээр тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцоор Энэтхэгийн далайгаар орь ганцаар аялах ажээ. Байгаль өөрийн гэнэтийн бэлгээ барьж далайчин маань хөлгүй далайн гүнд ганцаар тэмцэх болно. Өөрийнхөө болон эрэг дээр түүнийг хүлээж буй хайртай хүмүүсийнхээ төлөө тэрээр байгалийн гамшигтай ганцаар тэмцэнэ.
4. Buried
Пол гэрээгээр Иракт ажилладаг нэгэн. Дайралтын үеэр ухаан алдах бөгөөд ухаан сэргэтэл модон авсан дотор газарт булагджээ. Сэтгэл зүйн олон дайралтад орж амьд гарахын тулд бүх л хүчээ дайчилна.
5. Phone Booth
Киноны гол баатар үнэхээр азгүй – буруу газраа буруу цагт байсан нэгэн. Цэвэр сониуч зангаараа гудамжны утсыг авч үхэлтэй нүүр тулах нь тэр. Киноны үйл явдлын гогцоо киноны төгсгөлд л тайлагдах болно.
6. Wrecked
Машин нь тарж, хөл нь бэртэж гэмтжээ. Машины урд хэсэгт гар буу бий, харин машины арын ачааны хэсэгт – цүнх дүүрэн мөнгө. Эргэн тойрон хэдэн цогцос, өөр амьд гэхээр зүйл юу ч байхгүй. Киноны гол баатар ганцаар ширэнгэн ойд байх бөгөөд хамгийн аймшигтай нь тэрээр юу ч санахгүй, өөрийгөө хэн бэ гэдгээ ч мэдэхгүй нэгэн.
7. Gravity
Анагаах ухааны инженерингийн доктор Райн Стоун болон ахмад сансрын нисгэгч Мэтт Ковальски хоёр нэгэн даалгавар биелүүлэхээр сансарт ажиллана. Ажил ном ёсоороо явж байтал гэнэт осол болж сансрын шатлл хөлөг устана. Тэд задгай сансарт бие биетэйгээ холбоостой жингүйдсээр – Дэлхийтэй ямар ч холбоо байхгүй.
8. 1408
Майкл Энслин аймшгийн төрлийн зохиол бичдэг ч өөрөө хий үзэгдэл, ид шидэд итгэдэггүй нэгэн. Тэрээр урьд өмнө нь этгээд үзэгдэлтэй учирч байсангүй. Гэтэл “Дельфин” зочид буудлын 1408 дугаартай өрөөнд байх болсноос хойш тэрээр үзээгүйгээ үзэх нь тэр.
9. 127 Hours
Арон Ральстон – ганцаар уул хадаар зугаалах зоригт уулчин. Ганцаархнаа зэрлэг байгальтай каньоноор аялах хүсэл сонирхол нь давамгайлж хаашаа аялалд явж байгаагаа хэнд ч хэлэлгүй аялалдаа гарна. Харамсалтай нь тэрээр үхэлтэй нүүр тулж 127 цаг усгүй, хоолгүй амьдралын төлөө тэмцэнэ. Түүний итгэл найдвар унтарсаар л …
10. Cast Away
Чак Нолан өөрт учирсан хувь тавилангийн эрхээр амьдралыг өөр өнцгөөс харахад хүргэнэ. Түүний нисэж байсан онгоц тэнгисийн дунд осолдсон боловч азаар тэр амьд үлджээ. Эзэнгүй арал дээр амьдрахын төлөө олон жил тэмцэх аж.
11. Moon 2112
Сэм гурван жил бусдаас тусгаарлагдан ганцаараа Саран дээр ажилласан, гэхдээ хамтрагч нь болох ярьдаг робот Герти түүнд хань болно. Түүний гэрээний хугацаа дуусах цаг ирэхэд дараагийн ээлжийн ажилтан ирнэ. Хачирхалтай нь түүнтэй солигдох ээлжийн хүн нь Сэмтэй усны дусал мэт адилхан. Хий зүйл хардаг болсон юм болов уу …
12. Iron Doors
Киноны гол баатар цонхгүй, том төмөр хаалга нь цоожтой өрөөнд сэрнэ. Түүний тусламж хүссэн дуудлагад хэн ч хариу өгөхгүй, яахаа ч мэдэхгүй ганцаар сууна. Нэг л зүйл тодорхой: эндээс яаж ийж байгаад л хурдан гарах, уух, идэх зүйлгүйгээр түүнд амьдрах багахан хугацаа үлдсэн.
13. Locke
Айвен Локийн амьдрал эмх цэгцтэйгээрээ бусдаас онцгойрно. Түүний мөрөөдөл бол – амжилтанд хүрч албан тушаалын шатаар дээш ахих. Маргаашийн өдөр – өөрийнхөө мөрөөдөлд хүрэх чухал алхамыг хийх өдөр, гэтэл урьд орой нь нэгэн хачирхалтай утасны дуудлага авна. Ганц дуудлага – түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж орхино.
14. Life of Pi
Пи хөвгүүний гэр бүл төрөлх нутгаа орхин цагаачлах бөгөөд түүний гэр бүл сууж явсан усан онгоц нь осолдоно. Пи хүү амьд үлдэх боловч бар, цөөвөр чоно болон сармагчинтай цуг завин дээр амьдрах болно. Эргэн тойрон зах хязгааргүй ус, хажууд нь зэрлэг амьтад, ирээдүй нь учир битүүлэг.








Г. Жамсран
2015/10/12 at 11:46
Ихэнхийг нь үзсэн юм байна. Гайхалтай мэдээ байна
Г. Жамсран
2015/10/12 at 11:46
Ихэнхийг нь үзсэн юм байна. Гайхалтай мэдээ байна
Г. Жамсран
2015/10/12 at 11:46
Ихэнхийг нь үзсэн юм байна. Гайхалтай мэдээ байна
Утас 80804877
2015/10/12 at 11:46
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны прорамуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана. Дотоод сүлжээ тавина. Принтер таниулна:, Wifi-Switch тохируулна. Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заах болон гар утас,компьютер засварын сургалт явуулна.
– Бүх төрлийн програмын анхан, дунд, гүнзгий шатны видео хичээл зарна.
– CD,DVD бичлэг,олшируулах /Кино, клип,дуу, тоглоом гэх мэт…/
– Бие даалт, төсөл зэргийг шивнэ. Номны эх бэлдэнэ.
– Гар утасны код тайлах, програм уншуулна.
– Гар утсанд бүх төрлийн тоглоом, дуу, клип,application зэргийг суулгана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана. Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчилэхээс гадна Компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.
Баталгаа өгнө.
Холбоо барих утас:80804877,94534488
Тулга Жаргалсайхан
2015/10/12 at 11:54
niitlel haragddagguid
Тулга Жаргалсайхан
2015/10/12 at 11:54
niitlel haragddagguid
Тулга Жаргалсайхан
2015/10/12 at 11:54
niitlel haragddagguid
Зочин
2015/10/12 at 12:10
Сэтгэгдэл *hh
Нямка Нямка
2015/10/12 at 12:12
ХАМГИЙН ХЯМД ТИЙЗ https://goo.gl/DiTqvo
Зочин
2015/10/12 at 14:57
life of pi deer tsoovor chono bas bnaaa
Zochin
2015/10/12 at 20:25
Malaa gol duriin gantshan jujigchintei gej baigaa bzde ter chin tiger bolhoos bish tsoovor choni ch bish ugasaa jinhene amitan bish video graphic
Зочин
2015/10/12 at 20:38
Сэтгэгдэл *hshsgs
Gerelt-Od Wade
2015/10/12 at 21:45
Gantshan durtei kino goy shd uzehed amar
Gerelt-Od Wade
2015/10/12 at 21:45
Gantshan durtei kino goy shd uzehed amar
Gerelt-Od Wade
2015/10/12 at 21:45
Gantshan durtei kino goy shd uzehed amar
Scissorluv
2015/10/13 at 11:50
Life of Pi чинь Пи биш шдээ Пая гэдэгшд
Зочин
2015/10/13 at 13:21
Ene kinonuudiig uzeh husel uneheer turj bn zarimiig ni ahij zarimiig ni shineer uzeh ym bn
Зочин
2017/06/10 at 12:43
Марсын иргэн гэдэг кино байхгүй байна бас гоё кино шүү