2021 оны ордуудын ерөнхий зурхай. Үхэр жилд хэн нь амьдралдаа амжилт гаргаж, хэн нь гал халуун хайр дурлалтайгаа учрах вэ?

2

Үхэр жил гарлаа. Зальтай хулганыг бодвол үхэр хөдөлмөрч, итгэл найдвартай, тэгэхээр 2021 он хүн болгонд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна.

Өөртөө итгэж байхаа мартаж болохгүй, мөн эргэн тойрныхоо хүмүүсийн үгийг сонс, хувь тавилангийн зүй тогтлыг ойлгох гэж хичээ. Бүхий л талаараа тэнцвэртэй байж та энэ оныг өөртөө ашиг тустайгаар өнгөрөөж чадна. Үхэр жил ажил төрлийн хувьд онцгой нөлөө үзүүлнэ. Гэхдээ зөвхөн хичээнгүйлэн ажилласан хүмүүст.

2021 оны зурхай: Хонь

Хонины ордныхон шинэ төслүүдийг атаархмаар хэрэгжүүлж эхэлнэ. Та муугүй баг бүрдүүлж чадах бөгөөд сэтгэл санаа нийлсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь. Шулуун шударга бас хичээнгүй зангаа хаяхгүй байхыг хичээх хэрэгтэй болж байна. Бизнес эрхлэгчид болгоомжтой байвал зохино, чухал асуудлыг нарийвчлан судалж байхыг зөвлөе.

2021 он Хонины ордны хайр дурлалын амьдрал шинэ эрч хүчээр дүүрэн байх болно. Жилийн эхэнд хайр дурлалын харилцаагаа сэргээх бодолтой явдаг хуучин амрагтайгаа таарч болзошгүй.

 

2021 оны зурхай: Үхэр

Үхэр жил эхнээсээ л Үхрийн ордныхонд ээлтэй байна. Шинэ төсөл болон өнгөрсөн жил эхлүүлсэн байсан төслүүд амжилтад хүрэх нь дамжиггүй. Үхрийнхний хөдөлмөрч зан, бүтээмж анзаарагдахгүй хоцорно гэж үгүй. Энэ жил тэд албан тушаал ахих болно. Тулгарах асуудлыг Үхрийнхэн өөрсдийн буурьтай байр суурь, зөв шийдвэрийн ачаар шийдэж чадна.

Үхрийхний эртнээс үргэлжилж байгаа хайр дурлалын амьдрал тайван бас тогтвортой, хамгийн гол нь – хэтэрхий зөрүүд зангаа багасгахыг хичээгээрэй.

 

2021 оны зурхай: Ихэр

Үхэр жилд Ихрийхний амьдрал эрс дээшилнэ. Төлөвлөгөө гарга, дурын төсөл хэрэгжүүл, амьдралаа шинэ түвшинд гарга. Таны амжилтын нууц юуны түрүүнд янз бүрийн хүмүүстэй ойлголцох ур чадвараар тань илэрнэ. 3 дугаар сарын 4-нөөс 4 дүгээр сарын 23-ны өдрүүдэд таны бэлгэ тэмдэг Ангараг дээр байрлана – энэ үе бол идэвхтэй ажлын мөч. Эрч хүчийг зөв голдиролд оруулахыг хичээгээрэй.

Ихрүүдийн хайр дурлалын амьдрал яаж ч эргэж мэднэ – хайр дурлал шинэ түвшинд гарна эсвэл бүр тасарч ч мэдэх юм.

 

2021 оны зурхай: Мэлхий

Ихэнх Мэлхийнхэн 2021 оныг өөдрөгөөр итгэл дүүрэн харж байгаа, өмнөх жилээс илүү сайхан жил болно гэж. Үхэр жилийг Мэлхийнхэн эр зориг, хичээл зүтгэлээр давж гарна. Заримдаа бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө хүсэл зорилгоос хазайхад хүрэх вий. Таныг их олон бэрхшээл хүлээж байна, гэхдээ та бүгдийг нь даван туулж гарч чадна.

Мэлхийхний хайр дурлалын амьдрал – алхам бүрээ хяна, хайртай хүндээ хэлж байгаа үг бүрээ цэгнэ.

 

2021 оны зурхай: Арслан

2021 онд Арслан өөрийн байр суурь буюу лидерийн байрандаа хэвээр үлдэнэ: өөрийн багийг бүрдүүлж, үүрэг хариуцлагыг ухамсарлан үүрнэ. Зөв цагт сонголт хийхийн зэрэгцээ хувь тавилан өөрөө тавьсан саналаасаа ухрах хэрэггүй. 2021 он Арслангийхан идэвхтэй, бие даасан болох хамгийн чухал жил. Үхэр жилд Арслангийнхан өөрсдийнхөө хувь тавиланг өөрсдөө бий болгох гэж хичээх болно, тэд эргэн тойрны санал бодлыг энэ удаад хүлээн авахгүй. Энэ нь тийм ч сайн зүйлд хүргэхгүй тул хувиа хичээсэн зангаа бага ч болов дарахыг хичээгээрэй.

Үхэр жил Арслангийхны хувьд хайр дурлалын жил болж хувирна. Тэд хайртай ойр дотны хүмүүстэйгээ таатай харилцаа тогтоож чадах ажээ.

 

2021 оны зурхай: Охин

Өнгөрсөн жил Охины ордныхонд хүндхэн жил болов уу? Харин 2021 оны Үхэр жилийн одод Охины ордынхонд ээлтэй байх нь. Тэдний амьдралын хүнд хэцүү үе ард хоцорно. 2020 оны сөрөг үр дагаврыг зохицуулаад амьдралынхаа шинэ үеийг эхлүүлэх зөв суурийг тавиарай.

Энэ ордны ганц бие төлөөллийнхнийг хайрын сайхан харилцаа хүлээж буй. Магадгүй анхны харцаар дурлаж мэдэх юм. Хэтэрхий ичих хэрэггүй, эс бөгөөс хувийн аз жаргалаа алдах вий.

 

2021 оны зурхай: Жинлүүр

Жинлүүрийнхэн Үхэр жил таагүй асуудлыг тавьж явуулж сурах хэрэгтэй, өчүүхэн жижиг асуудалд санаа зовохоо боль. Үүний оронд өөрийн амжилт ялалтад илүү их анхаарал хандуулаарай. 2021 онд Жинлүүрийнхэн онгод ихтэй байх болно. Бүтэн жилийн турш уран бүтээлийн арвин эрч хүчээр дүүрэн байх ажээ. Олон жилийн турш сэтгэлдээ тээж явсан ч эхлүүлж чадаагүй ажлаа зоригтой хэрэгжүүлээрэй.

Энэ жил хайртай хүний дэмжлэг танд маш их хэрэгтэй. Энэ жил өөрийгөө бүхий л талаар харуулахыг хичээ – Үхэр жил таны хувьд маш том боломж юм.

 

2021 оны зурхай: Хилэнц

Үхэр жил Хилэнцийн ордныхонд маш тогтворгүй хандана. Та томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх хэдий ч маш олон жижиг сажиг асуудлуудтай тулгарах болно. Тэр болгонд та тэнцвэрт байдлаа алдах вий, тиймээс бууж өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Асуудал болгоныг шинэ сорил гэж хүлээж авахыг хичээх бөгөөд эцсийн үр дүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг ухамсарлан тайван байхыг бодоорой.

2021 онд Хилэнцийнхэн огцом зан ааш, илүү дутуу сэтгэл хөдлөлөө аль болох дарвал зохих жил. Энэ бүгд хайр дурлалын харилцаанд асуудал үүсгэж болзошгүй, зөвхөн хайр дурлал төдийгүй нийгмийн бүхий л салбарын харилцаанд тайван хандахыг хичээгээрэй.

 

2021 оны зурхай: Нум

Шинэ он Нумынханд аливаа боломжийн үүд хаалгыг нээж өгчээ. Хүссэн сургалтандаа сууж боловсролоо дээшлүүлж болно, дэлхий дахинаар аялж амьдралтай танилцана. Өөрийнхөө авч чадаж байгаа хэмжээгээр мэдлэгийг олж ав. Мөн сонирхолтой төслүүдэд ч гар бие оролцох боломж танд байгаа шүү.

Үхэр жил танд сонирхолтой хүнтэй танилцах боломжийг олгожээ, тэр хүн таны амьдралыг эрс өөрчилж мэдэх юм.

 

2021 оны зурхай: Матар

Матрынхан 2021 оныг идэвхтэй, эрч хүчээр дүүрэн өнгөрөөнө. Мэргэжлийн хувьд ч тэр, гэр бүлийн амьдралд ч тэр олон сайхан амжилтууд гарна. Өндөр ачааллыг та дааж чадна, гэхдээ өөртөө заавал амралт гаргаж эрч хүчээ сэлбэж байгаарай.

Энэ жил өөртэйгөө байх цаг түлхүү гаргахыг хичээгээрэй, ингэснээр та эрч хүчээр өөрийг сэлбэж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж чадна. Таны гол зорилго – өөдрөг байх, эргэн тойронд байгаа хүмүүст талархаж яваарай.

 

2021 оны зурхай: Бумба

2021 онд Бумбын ордныхонд урьд нь хүнд хэцүү бэрхшээлтэй санагдаж байсан зам одоо бүгд саадгүй нээлттэй болжээ. Тэд өөрсдийн эрч хүч, ур чадвараа зөв удирдаж чадвал Үхэр жилд юу хүссэнээ авч чадна.

Бумбынхан энэ жил аль ч талаараа өөгүй сайхан харагдах ажээ. Тэдний авьяас чадлыг шүтэн биширсэн эсвэл үзэл бодол нэгтэй хүмүүс өөрийн эрхгүй тойрон хүрээлж эхэлнэ. Энэ үед өөртөө хариуцлага үүрэхээс айх хэрэггүй, яагаад гэвэл Үхэр жил Бумбынхан удирдах байр суурийг эзлэх хувьтай юм.

 

2021 оны зурхай: Загас

Үхэр жилд Загасын ордныхон аажим, жигд хөгжиж дэвшинэ. Энэ ордныхны далд мэдрэмж 2021 онд чухал үүрэг гүйцэтгэх юм. Хувь тавилангаас илгээсэн илгээмжийг тэд өөрийн эрхгүй судалж ойлгох хэрэгтэй. Хэрвээ тэд ойлгож чадвал Загасынхан шинэ оргилд хүрнэ гэсэн үг.

Далай ван гариг тэднийг ивээлдээ авсан, тэгэхээр тэд дотоод ертөнцөө хөгжүүлэх боломжтой болсон гэсэн үг. Дотоод ертөнцөө өөртөө нээж чадсанаар бусад хүмүүсийг татах болно.

Мэдээж хүн бүрийн амьдрал өөрсдийнх нь хичээл зүтгэлээс хамаарна шүү дээ. Зурхай бол сэрэмжлүүлэг төдий юм шүү. Танд амжилт хүсье.

21
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2021/01/04 at 21:17

    👍

  2. Л. Эрдэнэт Од

    Л. Эрдэнэт Од

    2021/01/05 at 13:51

    Ламжав Баточир

  3. Т

    Т' Дугараа

    2021/01/05 at 14:07

    Zurhai bolgon l or2bh ymaa alind n itgeh ym bol doo

  4. Saruul Saruul

    Saruul Saruul

    2021/01/05 at 15:48

    Bayrllaa

  5. Jigdee Odnoo

    Jigdee Odnoo

    2021/01/05 at 18:35

    Shn jil bnoo bayarllaa.

  6. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2021/01/05 at 18:55

    Wow😂😍

  7. Дарьжав Гэлэн

    Дарьжав Гэлэн

    2021/01/05 at 20:18

    Баярлалаа

  8. Энхсайхан Энхээ

    Энхсайхан Энхээ

    2021/01/06 at 01:51

    ugaasa taarna l da. Todorhoi.

  9. Battsetseg Natsagdorj

    Battsetseg Natsagdorj

    2021/01/06 at 12:55

    Erdeneochir Naranjargal

  10. Ц. Удвал

    Ц. Удвал

    2021/01/06 at 13:58

    azaz

  11. Gerelmaa Altansan

    Gerelmaa Altansan

    2021/01/06 at 14:41

    c

  12. Gerelmaa Altansan

    Gerelmaa Altansan

    2021/01/06 at 14:41

    thty

  13. Saikhnaa Sainaa

    Saikhnaa Sainaa

    2021/01/06 at 17:32

    энэ үхэрны зураг яагаад дүүрэн kороновирусны дүрстэй байгаа юм…бид 2021онд вируснээс салахгүй юмуу…аливаа юмны гаргалгаа н.. ер билэгдэл байдгийг бодвол энэ үхэрныхээ зургыг цулгуй болгох юмуу эсвэл өөр үхэрны зураг тавиач…

  14. Г. Гайхамшиг

    Г. Гайхамшиг

    2021/01/06 at 18:55

    Saikhnaa Sainaa урлагийг ойлго.

  15. Saikhnaa Sainaa

    Saikhnaa Sainaa

    2021/01/06 at 19:09

    Г. Гайхамшиг монгол хүний сэтгэхүй ёр билэгдлийг ч гэсэн ойлгох хэрэгтэй.

  16. amjilt buteeleer duuren jil baihnaa bayrllaa

  17. Chimge Chimge

    Chimge Chimge

    2021/01/06 at 23:55

    Numiin ord vnen baih boltugai az az az hurai hurai hurai 🙌🙌

  18. Regzedmaa Monhoo

    Regzedmaa Monhoo

    2021/01/07 at 14:01

    Iheriin ord yamar bnda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *