Та компьютерээс үүдэлтэй харааны хам шинжээр шаналж байна уу? [инфографик]

0

Та компьютерээс үүдэлтэй харааны хам шинжээр шаналж байна уу? [инфографик]


Янз бүрийн дэлгэцийн өмнө урт өдрийг өнгөрүүлсний дараагаар таны нүд бүрэлзэж байна уу? Энд бид бүх л өдөржингөө дэлгэц ширтэн суухаас өөр аргагүй өнөөгийн дижитал ертөнцөд нүдээ хэрхэн амраах тухай олон зөвлөө, техник бүхий инфографикыг нийтэлсэн байгаа юм. Инфографикт маань зөвхөн зөвлөгөө төдийгүй ирээдүйд техникүүд хүний нүдэнд хал балгүй, эерэг болох тухай түүнчлэн та бидний нүдний асуудлыг тодорхойлох эмч нарын багаж хэрэгслүүд илүү нарийн, үр өгөөжтэй болох тухай мэдээллүүд багтсан байгаа.Таныг өдөрт дунджаар 6 цаг дэлгэцийн ард сууна гэж тооцъё. Тэгвэл энэ нь таныг компьютерын харааны синдромд нэрвэгдэхэд хүргэж байгаа учир дараах инфографикыг анхааралтай уншаад авах нь илүүдэхгүй гэж бодож байна.

Хүн өдөрт дунджаар 6 цагийг дижитал төхөөрөмжийн өмнө өнгөрүүлдэг. Энэ үед нүд маань юу хийдэг вэ? Зарим нэг сонирхолтой, өөрийн эрхгүй анхаарал татсан мэдээллийг үзэхэд бидний нүд маш их ачаалалд өртдөг. Сонирхсон зүйлээ үргэлжлүүлэн унших зуураа нүднийхээ ядаргааг тайлахын тулд бид юу хийх ёстой вэ?
Компьютер болон бусад дижитал төхөөрөмжүүдийг бүтэн өдөржин хэрэглэх нь биднийг компьютерын харааны синдром буюу юмс бүрэлзэж харагдах, толгой өвдөх, нүд хуурайшиж аргах, урт хугацаагаар ойрын хараа муудах гэх мэт эмгэгтэй учирхад хүргэдэг. Хэдий тийм боловч бид компьютероо унтрааж орхиод босоод явчихаж төвддөггүй. Тэгвэл бид яавал зохистой вэ?
Үүний тулд нэгдүгээрт өөрийн ажиллах орчноо тохируулах хэрэгтэй. Та дэлгэцээсээ 50-66 см хол зайтай байх шаардлагатайгаас гадна таны харж байгаа зүйл нүдний тань түвшнээс 10-12 см доор байрлах ёстой. Өөрөөр хэлбэл та үл ялиг доошоо чиглэсэн байдалтай харах ёстой юм байна. Мөн дэлгэц тань бага зэрэг гэдийсэн байдалтай байх хэрэгтэй. Дэлгэцэн дээр текстийг уншихын тулд та нүдээ онийлгохгүй байхаар үсгийнхээ хэмжээг тохируулаарай. Компьютерын тод бүдгийн байдал, өнгөний ялгарал зэрэг нь та харахдаа нүдээ чилээхээр байх ёсгүй. Удаан хугацаагаар юм унших тохиолдолд дэлгэцэн дээр тань гэрэл ойхоос сэргийлж, дэлгэцээ тохируулаарай.
Хоёрдугаарт, компьютерын цацраг туяанаас сэргийлж, хорин минут тутамд завсарлага авч байх хэрэгтэй. Компьютерээс ялгарч байгаа маш бага цацрагийн давтамж нь таны нүдний хараанд нөлөөлж чадна. 20-20-20-ийн дүрмийг баримтлах. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 20 минут дэлгэцийн ард суусны дараа 20 секундын завсарлага авч, компьютерын дэргэдээс 20 футын зайтай холдох гэсэн үг юм.
Хэдийгээр дижитал ертөнц та бидний нүдийг ядрааж чилээж байгаа ч нөгөө талаараа бүрэн үр ашигтай болсоор байна. Ухаалаг гар утаснууд болон бусад технологиуд та бидний нүдний асуудлыг эмчлэх, оношлох хялбархан арга замуудыг бидэнд санал болгож байгаа юм. MIT Researchers-ийнхэн нүдний болор цайх өвчний шинж тэмдгийг тодруулж оношлох төхөөрөмж бүтээсэн байна. Digital Retinal Imaging (DRI) нь таны хүүхэн харааг томруулах эмч нарын тусламжгүйгээр нүдний торлог бүрхэвчийг бүхэлд нь шинжилж чадах бөгөөд нүдний эмгэгийг эрт илрүүлэх чадвартай юм.
Бионик контакт линз гэж юу вэ? Одоо худалдаанд гараад байгаа зарим ухаалаг линзнүүд нь хүний эрүүл мэндийг хамгаалах мэдрэгчүүдтэй байдаг. Жишээлбэл, чихрийн шижингийн хэмжээг тогтворжуулагч глюкозтой гэх мэт. Эрдэмтэд оптоэлектроник бүрдэл хэсгүүд болон олон зуун LED хэсгүүд бүхий контакт линзэн дээр ажиллаж байгаа ба энэ линзнүүд нь нүдийг хамгаалах, эмчлэх, тэр ч бүү хэл зөвхөн нүдээ анивчаад л нитернэтэд холбогдох гэх мэт гайхалтай чадамжуудыг агуулжээ.
Гар утас болон таблет төхөөрөмжүүд нь таны нүдийг хамгаалах тал дээр анхаарсан байх гэнэ. iPhone гар утсанд зориулсан Eye Reader нь уншиж байгаа зүйлийг тань илүү тод гэрэлтэй болгож өгөхөөс гадна тав дахин томруулж харагдуулдаг. Мөн iPhone гар утсанд зориулсан харааны тест нь харааны хүлээн авах чадвар, өнгө ялгах чадвар, холын хараа зэргийг шалгахаас гадна хамгийн ойр байгаа нүдний эмчийг олоход туслах гэх мэт үүргүүдийг гүйцэтгэх ажээ. Эрдэмтэд заавал нүдний эмчид очилгүйгээр нүдээ дасгалжуулах, нүдний шилний талаар зааварчилгааг өгөх төхөөрөмжийг бүтээхээр ажиллаж байна.
Нүдний хараагаа тогтмол шалгуулахаас гадна компьютер болон бусад нүдэнд нөлөөлөх төхөөрөмжүүдийг зүй зохистой хэрэглэх, нүдний харааг хамгаалах шинэ төхөөрөмж, бүтээгдэхүүнүүд гарч байгаа эсэхийг судалж, түүнийг хэрэглэх нь зүйтэй юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. erxem_0505

    2011/10/18 at 16:07

    yu yrixaw dee!!!!

  2. mede0724

    2011/10/18 at 16:44

    unen l dee computeriin ard udaan suuhaar nod yadraad eheldiin

  3. InprezA

    2011/10/18 at 17:01

    nod gej bas yuiin

  4. asertofg

    2011/10/18 at 17:12

    Oigogyi ym chin yu yrixaw dee!!!!

    [ Зассан: asertofg , өдөр 2011/10/18 17:14 ]

  5. Зочин

    2011/10/18 at 18:40

    nod gej neg yosnii nud shdee !!! zaza dota toglood 20 min 1 uheheeree amarch baiydooo yag taaran kkk

  6. Зочин

    2011/10/18 at 18:54

    Nod gej hardag erhten bdiin gesen yag l nud shig. Gehdee bi harj bgagum bn. mede0724 gishuund nod bgaa yum shig bn. Ih howor eddee :-)

  7. Jawxaa_Javhaa

    2011/10/18 at 20:22

    nadach bas bgaa sh ddee nod

  8. Suiton

    2011/10/18 at 20:35

    unshhaas zalhurav edr lol ***
    medQ2

  9. BA3

    2011/10/18 at 22:07

    thh unen2

  10. Зочин

    2011/10/18 at 22:24

    HARAA MUUDJIL BAINA BIZ YMAR HAMAA BAINAA
    MUUDAAD -4 +4 esvel -8 +8 bolchuul lazer hagalgaand orool 0 boliishde mgl-d ene hagalgaad 1 say aar hiijiin 14 honogiin daraa ghed com deer suuj bolj bna
    Dahiad muudaad bval ahiad l ornoshde 1 jiliin daraa ahij orj bolno
    HARAAA MUUDAJ L BAINA BIZ YMAR HAMAA BNAAA

  11. Зочин

    2011/10/19 at 17:03

    Chi saihan bayn ym. ter mungu chin hna bn bain bain tegj hagalgaand orjiidag lai l nb. bas origooroo bsan n deer biz :-x

  12. redcorn

    2011/10/19 at 19:20

    45 c naluuati pc deer suudag. nuruugui nudgui ain

  13. saddam_kenji

    2011/10/19 at 21:22

    yu gsn ug ve zaluusaa.tday bid mderku ch gsn xdn jiliin dra mdegdjil taaraa.24 tsag shirteed suuxaar zovlong n mdelgu yaxav. javascript:justReturn()

  14. shiji_batuka

    2011/10/20 at 12:41

    yostoi l unshihaas zalhuu hurev

  15. Зочин

    2011/10/23 at 16:27

    ymar saihan gar we ene muudjil bn biz chixshig tegej olon orj bolhoguishd neg l udur sohornoshde
    nudee hamgaaltsgaay

  16. I3aaDka

    2011/10/25 at 10:54

    tolgoi uwddug shvv neere gylaalai :D

  17. Зочин

    2011/11/01 at 17:04

    Ter NOD gej yuiin geed baigaa nohort:
    Inpreza gej yuiin?

  18. Зочин

    2011/11/06 at 22:13

    chi ymr yumtai al ve.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *