Канадын нэгэн хотын захирагч 92 настай хатагтай

0

Канадын нэгэн хотын захирагч 92 настай хатагтайКанадын Онтарио мужийн Миссиссауга хотын захирагч нь 92 настай Хезел МакКаллион /Hazel McCallion/ гэдэг эмээ байдаг. Тэрээр 1978 оноос хойш 34 жилийн турш Канадын зургаа дахь том хот болох тус хотын захирагчийн энэхүү албан тушаалыг хашиж байгаа. Түүний дэмжигчид хатагтай МакКаллионыг “Хар салхи Хезел” /Hurricane Hazel/ хэмээн энхрийлэн нэрлэдэг. Улс төрийн дэмийрэлгүй, шулуун шударга үг яриатай, амьд харилцаатай энэ настай хатагтай Канадын хамгийн алдартай, хамгийн урт удаан хугацаанд төрийн алба хашиж байгаа нэгэн. Одоо 92 настай хэдий ч 2010 оны 10-р сард нэг ч сонгуулийн компанит ажил хийгээгүй атлаа 76 хувийн саналтайгаар төдөх юмгүй сонгогдож, дараалан 12 дахь удаагаа төрийн алба хаших болсон байна. Хотынхоо амьд домог, билэг тэмдэг болсон энэ гайхалтай хатагтай хоккей тоглож, унадаг дугуй унаж, боулинг тоглох дуртай. Хэдий нас бараг 100 шахаж яваа ч эрч хүч, идэвхтэй, утга учир дүүрэн амьдралыг таниулж яваа тэрээр 1951 онд гэрлэж, гурван хүүхдийн ээж болсон юм. Миссиссуага хотын тухайд 700,000 гаруй хүн амтай энэ хот нь Канадын алдагдалгүй төсөвтэй цорын ганц хот юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *