Байгал дэлхийн гайхамшгийг танд мэдрүүлэх 14 газар нутаг болон ховор үзэгдлүүд

0

Эх дэлхий дээр маань яг л бохь шиг ягаан өнгөтэй нуураас авахуулаад харийн хөлөг ирчихсэн мэт санагдуулах гэрэлт цагираг хүртэл сонирхол татам хачирхалтай газар орон, үзэгдлүүдээр дүүрэн. Тэгвэл манай сайт уншигч танд байгалийн гайхамшгийг танд мэдрүүлэх 14 газар нутаг болон байгалийн үзэгдлүүдийг хүргэж байна.

1. Польш дахь далий ургасан модот ой

© Rzuwig / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Польшийн далий ургасан модот ой хэмээн алдаршсан энэ газрын мод чухам ямар шалтгаанаар ийнхүү ургах болсон талаар тодорхой баримт өнөөг хүртэл үгүй. Одоогоор хүний санаатай үйл ажиллагааны үр дүнд эсвэл хүчтэй цасан шуурганы улмаас ингэж ургасан гэх таамаглалууд хүчтэй яригддаг ажээ.

 

2. Болив улсын Салар де Үеүни

© Depositphotos

Дээрх зурагны голд буй бүсгүй үүлс дунд зогсож буй мэт харагдах боловч үнэн хэрэгтээ 10 гаруй километр квадрат газрыг хамран орших эрдэст хөндийд зогсож байгаа нь энэ юм. Үүлс хурах үед энэ газар яг л тэнгэрийн тусгал мэт харагдах нь байгалийн нэгэн гайхамшиг билээ.

 

3. Байгаль нуурын хөлдсөн бөмбөлөг

© Depositphotos

Байгаль нуурын хөлдсөн бөмбөлгүүд бол ЮНЕСКО-ын өвд бүртгэлтэй байгалийн өвөрмөц тогтоц юм. Дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг нуур болох уг нуур өвөл хөлдөхдөө ийнхүү бөмбөлөг хэлбэрийн хэлбэр үүсгэн хөлддөг байна.

 

4. Сан Телмогийн гал

© Senior Airman Brian Kelly / Wikimedia

Сан Телмогийн гал хэмээн нэрлэгддэг агаар мандалд үзэгддэг маш тод гэрэл, дуу чимээ дагуулсан үзэгдэл ихэвчлэн галт уулын дэлбэpэлт, хүчтэй шуурганы үеэр ажиглагддаг.

 

5. Гэрлэн багана

© Ray Majoran / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд дээр ихэвчлэн харж дассан энэ үзэгдэл нь их хэмжээний цас, мөсний талстад ойсон гэрэл хугарч харагдаж буй явдал аж.

 

6. Антарктид болон Исланд дахь цасан доорх галт уулс

© Katmai National Park and Preserve / Wikimedia Commons, © CC0 1.0 Universal

Одоогийн байдлаар 91 галт уултай хэмээн бүртгэгдээд буй Антарктид тив бол дэлхий дээрх галт уулын идэвхжлээр хамгийн өндөр газруудын нэг ажээ. Гэвч дэлхийн бусад газруудаас ялгаатай нь тэдгээр галт уулс мөсөн доор хучигдсан байдалтай оршдог юм. Үүнтэй ижил байгалийн тогтоц зөвхөн Исландад байдаг бөгөөд тус улсын үндэсний байгалийн цогцолборт газарт цасан хучлагатай 8 галт уул бий.

 

7. Сар хүрээлэх үзэгдэл

© Depositphotos

Агаар дахь ус гэрлийг хугалж ийнхүү сар хүрээлэх үзэгдэл бий болдог. Гэвч нарнаас ялгаатай нь сарны ойлгож буй гэрэл тун бага тул өдрийн цагт харагддаг солонго шиг тод харагддаггүй аж. Хүний нүдэнд сарны хүрээ цагаан өнгөөр харагдах бол гэрэл зурагт 7 өнгөөр буудаг байна.

 

8.  Улаан тэнгис

© Gareth Janzen / Shutterstock, © Johnmartindavies / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Тэнгисийн эрэг орчмын усан доторх улаан өнгийн замаг олширч эхлэхтэй зэрэгцэн ус улаан өнгөтэй харагддаг аж. Одоогийн байдлаар цөөн төрлийн улаан замаг хүн болон далайн эко системд хортой хэмээн бүртгэгдээд байна.

 

9. Манантай үед тохиох Брокен спектр

© Hornet97 / Wikimedia Commons, © CC0 1.0

Манантай үед нар тусахад үлэмж биетэй хүн мэт дүрс манан дунд тодрон харагдах үзэгдлийг Брокен спектр хэмээн нэрийддэг. Агаар дахь чийгшлийн улмаас үүсэх энэ үзэгдлийг тойрч солонго тодрон харагддаг ажээ.

 

10. Австралийн Хиллер нуур

Jean-Paul Ferrero / ardea.com / East News

Австралийн Миддл арал дээр орших Хиллер нуур нь ер бусын ягаан өнгийн устай. Чухам ямар шалтгаанаар тус нуурын ус ягаан болох болсон нь тодорхойгүй ч судлаачид Dunaliella хэмээн нэрлэгддэг бичил замгаас үүдэлтэйгээр усны өнгө хувирсан гэж таамагладаг. Нөгөөтэйгүүр усан дахь содны давхар ислийн нөлөөгөөр ус ягаарч харагддаг гэж үзэх нь ч бий.

 

11. Далайн гүний биеэсээ гэрэл ялгаруулах амьтад

© Depositphotos.com, © Epop / Wikimedia Commons, © CC0 1.0 Universal

Амьд биет дотор химийн урвал явагдаж гэрэл цацрах үзэгдлийг био гэрэл хэмээн нэрлэдэг. Энэ үзэгдэл ихэвчлэн далайн гүний нарны гэрэл хүрдэггүй орчинд ажиглагддаг. Зарим организм өөрөөсөө люциферин гэх гэрэл ялгаруулагч ялгаруулдаг бол зарим нь тухайн нэгдлийг хэрэглэн өөрөөсөө гэрэл цацруулах болсон байдаг аж.

 

12. Сувдан үүл

Hoffmann, Per-Andre / Travel Collection / East News

Туйлын бүс нутгаар ихэвчлэн ажиглагддаг олон төрлийн өнгө бүхий үүлсийг сувдан үүл хэмээн нэрлэдэг. Энэ үүл нь ус ууршиж агаарт хөөрсөн ч хэт хүйтэн байх үед агаар мандалд царцах үед солонгорч харагддаг ажээ.

 

13. Цөлийн сарнай

© Depositphotos.com, © Depositphotos.com

Цөлийн сарнай гэх энэ зүйл үнэн хэрэгтээ цэцэг хэлбэртэй харагдах талст чулуулаг биет бөгөөд диаметр нь 10 см орчим хэмжээтэй байдаг. Хэдий ширхэг нь жижиг боловч олон тоогоор овоорч 1 метр орчим өндөртэй болсон байх нь ч бий.

 

14. Мавритани дахь Ричат хэмээх өвөрмөц тогтоц

© Contains modified Copernicus Sentinel data 2019 / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0 IGO

Сахарийн нүд хэмээн алдаршсан энэ тогтоцын зургийг анх Жемини хөтөлбөрийн сансрын нисгэгчид дарж байжээ. Сансрын биет унаж үүссэн энэ тогтоц нь Пангеа тивийг салгаж, өнөөгийн Атлантын далайг үүсгэсэн гэж үзэх нь ч бий.

Хэрэв та дээрх газруудад очиж үзэх боломжтой бол хаашаа явах байсан бэ?

27
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *