Хиймэл оюун ухаан “Бөгжний эзэн” киноны дүрүүдийг Толкиений өөрийн бичсэнээр буюу эх зохиолд өгүүлснээр нь ингэж бүтээжээ

0

Одоо цагт хиймэл оюун ухаанаар хэнийг ч алмайруулж чадахаа больж дээ. Олон ч хүн энэ зүйлийн тухай сайн мэднэ, бодит үр дүнг ч үзсэн харсан хүн цөөнгүй. Энэ гайхалтай программ бичлэг боловсруулж чадна, хүнтэй харилцан ярилцана, интернэтээс материал хайж өгнө, хөгжим зохионо, гэрэл зураг дээрх объектыг нэг бүрчлэн ялгана, бас зурж чадна. Бүр уран зураачаас дутахааргүй зурдаг юм байна.

Фейсбүүкийн Иван Ребиков гэх хэрэглэгч саяхан Midjourney хиймэл оюун ухааныг туршиж үзжээ. Тэрээр “The Lord of the Rings”-ийн дүрүүдийг Толкиений өөрийн эх зохиолд дурдсанаар бүтээх даалгаврыг хиймэл оюун ухаанд өгсөн юм. Шинээр бүтээсэн дүрүүдэд ерөнхий төрх үнэхээр гарчээ. Гэхдээ киноны хувилбартай адил төстэй зүйл тун ховор.

Фродо

Warner Bros. Pictures / Иван Ребиков

 

Гендальф “The Witcher” цуврал киноны гол дүртэй илүү төстэй болсон

Warner Bros. Pictures / Иван Ребиков

Midjourney – хараат бус, бие даасан санхүүжилттэй төсөл. Программ нь яриа ойлгож дүр бүтээх алгоритмоор ажилладаг. Midjourney нь хэвлэмэл бичиг уншиж, ойлгосноороо зураг зурдаг. Хүссэн хэнбугай ч хиймэл оюун ухааны чадамжийг ашиглаж болох ажээ. Англи хэл дээр дүрслэн хэлээд л боловсруулах үүрэг өг. Ажлын үр дүнг компьютер дээрээ саадгүй татах боломжтой.

 

Арагорн яг л Киану Ривз болжээ

Warner Bros. Pictures / Иван Ребиков

 

Гимли одой

Warner Bros. Pictures / Иван Ребиков

 

Саурон

Warner Bros. Pictures / Иван Ребиков

 

Балрог – чөтгөр дүрст амьтан

Warner Bros. Pictures / Иван Ребиков

 

Хиймэл оюун ухааны ачаар Назгул нүүр царайгаа бидэнд харууллаа

Warner Bros. Pictures / Иван Ребиков

“The Lord of the Rings”–ийн дүрүүдийг зүгээр ч нэг сонирхоогүй гэдэг. 2022 оны 9 дүгээр сарын 2-нд “The Lord of the Rings: The Rings of Power” шинэ цуврал кино дэлгэцээр гарч эхэлсэн. Цуврал киноны нэг анги Amazon Prime Video платформоор долоо хоногтоо нэг удаа гарна. Одоогийн байдлаар үзэгчид ердөө хоёрхон анги үзээд байна. Уг сэдвийг шүтэн бишрэгчдийн сэтгэгдэл харилцан адилгүй байгаа юм. Эхний анги н ь нааштай гэхээсээ илүү сөрөг сэтгэгдэл илүү цуглуулжээ. Үзэгчид үйл явдал хоорондоо уялдаа холбоогүй, жүжигчдийн муу тоглолтыг илүү их шүүмжилсэн байна. Мөн тэднийг өмөөрсөн шүтэн бишрэгчид ч харагдана лээ.

Сауроны “шинэ” төрхийн талаар илүү их шуугисан гэхэд болно. Интернэт хэрэглэгчдийн ам дамжсан яриагаар бол нэг иймэрхүү харагдах бололтой. Гэхдээ албан ёсоор үүнийг баталсан хүн алга.

 

Саурон “The Lord of the Rings: The Rings of Power” цуврал кинонд нэг иймэрхүү төрхтэй гарч ирнэ гэцгээж байна

Amazon Studios

Киноны анхны трейлер гарсан цагаас хойш сошиал сүлжээнд ийм таамаг явах болжээ. Трейлерийг үзээд энэ дүр чухам хэн болохыг өөрийнхөөрөө таамаглаарай.

 

Анхны трейлер

 

Хоёр дахь трейлер

“The Lord of the Rings: The Rings of Power” цуврал киноны анхны бүлэг нийтдээ 8 ангитай. Бидний мэдэх киноны үйл явдлаас даруй мянга гаруй жилийн өмнө болж буй үйл явдлыг өгүүлнэ. Саурон хэрхэн хүчирхэгжиж байгааг, хүн болон эльфүүдийн сүүлчийн түншлэл гээд сонирхолтой түүхээр дүүрэн бүтээл болжээ.

4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *