Дэлхийн хамгийн анхны гэрэл зургийг 1826 онд авсан гэдэг – франц эр Жозеф Ньепс цонхоор харагдах байдлыг буулгажээ. Тэр цагаас хойш хэдэн бум гэрэл зураг дарагдсан, эдгээрийн ихэнх нь мэдээллийн маш том орон зайд алдагдах нь алдагдаж, мартагдах нь мартагджээ. Гэхдээ өнгөрснийг өгүүлэх түүхэн зургууд бидний сонирхлыг татсаар л байна.
Бид ховор зургуудыг та бүхэндээ сонирхуулахын тулд багагүй архив ухлаа – тэр болгон үзэж харж байгаагүй гэрэл зургууд байх болов уу? Ялангуяа бодит түүхийг өгүүлбэл түүхийн сурах бичигт лавтайяа багтана.
Тайландын Чан болон Банкер ихрүүд – тэдэнд зориулж сиамын ихрүүд гэх нэршил бий болжээ
Оросын Николай II хаан болон түүний үеэл дүү болох Британийн Георг V хаан. Хэн нь хэн бэ? Таагаарай
Анхны алсын харагчийн нэг баригдаж буй байдал. Сент-Луис, АНУ, 1904 он
White Star Line-ийн шинэхэн усан онгоцууд болох “Титаник” ба “Олимпик” Белфастын боомт дээр, 1912 он. Тэдний нэг нь осолд орохоос нэг сарын өмнө
Иванов нэртэй жирийн ажилчны дүрд хувирсан Владимир Ленин. 1917 он
16 настай Маргарет Горман “Америкийн гоо бүсгүй” титмийг АНУ-ын түүхэнд анх удаагаа зүүхээс өмнө зургаа даруулжээ. 1921 он
Дэлхийн 1 дүгээр дайны үед байлдаж байсан эмэгтэйчүүдийн “Үхлийн салаа”-ны бүсгүйчүүд
Данийн хаан Кристиан X Германд эзлэгдсэн Копенгаген хотоор хамгаалагчгүй явж байгаа нь
Эзэн хаан Германы цэргүүд тус улсаас гартал өдөр болгон мориор зугаалдаг байжээ. Энэ аялал нь Данийн тусгаар тогтнол хэвээр гэдгийг илэрхийлж байв. Уг зургийг 1940 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр авсан – эзэн хааны төрсөн өдөр.
Дэлхийн хамгийн өндөр хүн Роберт Уодлоу. Түүний өндөр 272 см, харин биеийн жин 199 кг
Роза Паркс – арьс өнгөөр ялгаварлах байдлын эсрэг тэмцэгч. Ялангуяа нийтийн унаанд энэ байдал ихээр гарч байв.
1955 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Роза Паркс автобусны өнгөт арьстнуудад зориулсан суудлаас цагаан арьстанд суудал тавьж өгөөгүй байна. Үүнийхээ төлөө тэр баривчлагджээ. Үүнийг эсэргүүцэж нийтийн унаанд жинхэнэ бойкот зарлажээ. Үйл явдлын дараа авахуулсан гэрэл зураг.
Британийн хаан ширээг залгамжлагч бяцхан гүнж Элизабет Вестминстерд зохиогдож байгаа хүүхдийн концерт дээр уйдаж суугаа нь. 1937 он
Австралийг бараг л эзэлсэн туулайнууд, 1938 он
Судсток дахь наадмын гэрэл зургийг дээрээс нь авчээ. Уг арга хэмжээнд ойролцоогоор 400 мянган хүн оролцсон гэдэг
Че Гевара гэргий Алейдой Марч болон дөрвөн хүүхдийнхээ хамтаар
Альфред Хичкок “Frenzy” киноны зураг авалтын үеэр, 1972 он
Юрий Гагарин болон Фидель Кастро нар
Микки-Маус японы эзэн хаан Хирохитотой цуг. Япон улс АНУ-ын хаясан цөмийн зэвсгийн дараахан авахуулсан гэрэл зураг
2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Лондон дахь Apple дэлгүүрийн үүдэн дээр үлдээсэн хазсан алим – Стив Жобс өнгөрсний дараах өдөр нь
“Гоц ухаантны дурсгалд зориулав”
Аймшигтай цунамигийн дараа амьд гарч чадсан хүүхдийг тэврээд инээмсэглэж буй Японы армийн цэрэг, 2011 он