Хэрвээ та усанд орохдоо урт хугацаа зарцуулдаг бол, та маш ганцаардмал нэгэн гэсэн үг. Үүнийг эрдэмтэд судалгаагаар олж тогтоожээ!

2

Бидний өдөр тутамдаа хийдэг зуршлууд гараг ертөнцийн талаарх гайхширмаар мэдээллийг нууцалж байдаг ба бид тэдгээрийг тэгтлээ ойлгож, ухаарч чаддаггүй. Хамтдаа жишээ болгон энгийн хийдэг үйлдлүүд болох шүршүүрт орох эсвэл ваннд хэвтэх талаар авч үзье. Та магадгүй удаан хугацаагаар шүршүүрт орох эсвэл ваннд хэвтэх нь цэвэрхэн байхын гол үндэс гэж боддог байх, нэг бол энэ нь стрессийг мартаж, амрахад тусалдаг арга байж мэднэ, гэвч эрдэмтэд үүнийг өөрөөр тайлбарлаж байна. Тэд хэлэхдээ энэ нь ганцаардмал байдлын үгүйсгэх аргагүй шинж тэмдэг гэнэ.

Шүршүүрт орох болон ганцаардал хоёр хоорондоо холбоотой гэхээр итгэхэд бэрх байгаа биз? Гэхдээ бид эрдэмтэн судлаачдын гаргасан шийдвэрийн эсрэг зогсоно гэдэг утгагүй хэрэг.

Та хамгийн сүүлд шүршүүрт орсон эсвэл ваннд хэвтсэнээ санаарай. Шүршүүрийн доор удаан хугацааг зарцуулсан уу эсвэл та гялс орж, асар их хэмжээний ус үрэгдэхээс сэргийлсэн үү? Эдгээр асуултуудад хэрхэн хариулахаас шалтгаалж, таны нуугдмал хэрэгцээг мэдэж болно. Үнэн гэвэл, Йель их сургуулийн эрдэмтэд шүршүүрт удаан хугацаагаар орохыг ганцаардмал байдалтай холбож тайлбарласан юм.

© The Walking Dead / AMC Networks

Судалгааны эхний алхам, 18-45 насны 51 оюутныг судалгаанд хамруулжээ. Тэднээс өдөр тутмынх нь зуршлууд болон ганцаардлыг хэрхэн мэдэрдэг талаар асуусан байна. Ваннд хэвтэх эсвэл шүршүүрт орох тухай нийт 3 асуулт асуужээ – судлаачид давтамж, температур болон энэ үйл явцад зарцуулагдах хугацааг мэдэхийг хүссэн байна.

Үр дүнд нь ганцаардлыг мэдэрдэг оюутнууд бусадтай харьцуулахад 23% илүү хугацаагаар шүршүүрт орох эсвэл ваннд хэвтдэг болох нь батлагджээ. Ганцаардмал байдалтай оюутнууд ихэнх цагийг шүршүүрт, тэр тусмаа халуун усны доор өнгөрөөдөг байна. Яагаад гэвэл халуун ус хань болох болон таагүй мэдрэмжээс салахад тусалдаг гэнэ.

© Craig Adderley / Pexels

Судалгааны эхний алхам үүгээр өндөрлөхөд, тэд дараагийн алхмыг хийж, ахимаг настай хүмүүсийг судалгаанд хамруулан, дээрх судалгаанаас өөр үр дүн гарах эсэхийг мэдэхээр шийджээ. Иймд тэд ижил тестийг 19-65 насны 41 хүнээс авсан байна.

Судлаачид бараг ижил үр дүнд хүрсэн ба ваннд хэвтэх эсвэл шүршүүрт орох давтамж болон ганцаардмал байдал энэ хэсэг бүлэг хүмүүсийн хувьд арай өөр байжээ. Гэхдээ энэ ялгааг тайлбарлах боломжтой. Ахимаг настай хүмүүс оюутнуудыг бодоход шүршүүрт орох эсвэл ваннд хэвтэхийг тогтмол зуршлаа болгосон байдаг. Тэгэхээр тэдний шүршүүрт орох эсвэл ваннд хэвтэх үед, температур болон цаг хугацаа нэмэгддэг гэж ойлгож болно.

© badgirl_morefun / Weheartit

Ганцаардмал байдал хүмүүст өөр өөрөөр нөлөөлж, илэрдэг гэдгийг энд онцлох нь зүйтэй. Заримдаа энэ нь тухайн хүний хэдэн найзтай эсэхээс хүртэл үл хамаарна. Зарим хүмүүсийн эргэн тойронд маш олон хүн болон дотнын найзууд байдаг ч, ганцаардлыг мэдрэх эсвэл бусадтай холбогдож чадахгүй нөхцөл байдал үүсэх нь бий. Энэ нөхцөлд яагаад ийм зүйл болоод байгаа учир шалтгаан болон асуудлыг нягталж үзэх хэрэгтэй.

Энэ бол бие физиологи болон сэтгэлийн дулааны хоорондын холбооны талаар судалсан анхны судалгаа биш юм. Жишээ нь, халуун аяга кофег хэсэг хугацаанд барих юм бол, тухайн хүн илүү өглөгч болж, бусдад итгэх итгэл нь нэмэгддэг болохыг нэгэн судалгаагаар олж тогтоожээ.

Тэгэхээр дараагийн удаа та урт хугацаагаар шүршүүрт орох, халуун аяга кофе барьж суух, өөрийгөө зөөлөн хөнжлөөр хучих үедээ, сэтгэл санаа чинь танд юу хэлэх гээд байгааг ойлгох гэж хичээгээрэй.

© Pixabay / Pexels

Та удаан хугацаагаар шүршүүрт орох эсвэл ваннд хэвтэх дуртай юу? Танд заримдаа ганцаардаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү?

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *