Жолооны курст заадаггүй, замын хөдөлгөөний дүрмэнд ч байдаггүй боловч танд маш их хэрэг болох 3 чухал зөвлөгөө

4

Зарим хүмүүс автомашин барьж явахдаа аюулгүй байдлаа хангахын тулд замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлахад л хангалттай гэж боддог боловч үүнээс өөр дүрэм гэж бас бий. Жишээ нь суудлаа зөв тохируулах гэх мэт. Хэрвээ иймэрхүү зүйлд анхаарал тавихгүй бол та хамгийн жижиг мөргөлдөх зэрэг осолд ихээхэн хэмжээгээр гэмтэж болох юм.

Суудлаа зөв тохируулах, хэцүү үед тоормосгүй үлдэхгүйн тулд яах хэрэгтэй талаар бяцхан зөвлөмж сонирхуулъя. Төгсгөлд нь автомашин авахаар зэхэж байгаа хүн болгонд хэрэг болох зүйлийг бонус болгон танилцуулах болно.

1. Суудлаа зөв тохируулах

Олон хүн суудал яг таг тохирсон байх тал дээр анхаардаггүй. “Надад эвтэйхэн л бол болно”, “Зүгээр, сүйд болох юм үгүй” зэрэг үгийг аюулгүй байдалдаа анхаардаггүй жолооч нар л хэлнэ. Гэтэл чухам аюулгүй байдлын шаардлагаар суудлаа зөв тохируулах хэрэгтэй билээ.

Аюулгүй байдлыг хангасан, зөв тохируулсан суудал гэдэг нь:

Ийм суудал нь нуруунд эвтэйхэн, урт хугацааны аялалд бага ядраадаг байх ёстой.

Энэ нь яагаад чухал гэж: ослын үед хүмүүс зөнгөөрөө хариу үзүүлдэг. Жишээ нь мөргөлдөхийн өмнө хүн болгон жолооны хүрд рүү гараараа түлхэж тулаад хөлөөрөө шал руу жийдэг байна. Гэтэл бүрэн тэнийсэн гар, хөл нь хамгийн жижиг ослын үеэр ч үе мөчний ихээхэн хэмжээний бэртэл авах нөхцөл болдог билээ.

Буруу суусан байх нэг жишээ: нурууны байрлал буруугаас болж арагшаа хэт налах, жолооны хүрдээ барьж явах биш харин түүнээс бараг зүүгдэх ба энэ нь жолооч хүрд болон гишгүүрээс хэт хол суусантай холбоотой.

Бага зэрэг нугалсан тохой, өвдөг нь цохилтыг бага хэмжээгээр ч гэсэн багасгана.

Эхний ээлжинд суудлынхаа өндөр болон налалтыг тохируулна. Баруун хөлөө тоормоз дээр тавьж, зүүн хөлөөрөө авцуулах гишгүүр дээр бүрэн гишгэхээр (хэрвээ автомат хурдны хайрцагтай авто бол зүүн хөлөө тавих тэрхүү хэсэгт сул тавина) тохируул. Суудлаа урагш болгох замаар өвдөгөө зөв нугалах байдалд оруулна.

Ийм болох ёстой:

Одоо суудлын нуруу хэсгийг тохируулна. Хөлөө тэгшлэх гэж шал болон гишгүүр дээр хүчтэй тул. Бие энэ үйлчлэлээр дээш болох ёсгүй. Хэрвээ бие дээш доош болж байвал нурууны хэсгийн налалтыг багасгана. Таны бие урагшаа юмуу хойшоо болохгүй байхаар тохирсон бол энэ зөв байрлал юм.

Тохируулга хийх хамгийн сүүлийн анхаарах зүйл бол жолооны хүрдний байрлал юм:

  • Хөл болон жолооны хүрдний хооронд гарын алга тэнийлгэсэн байдлаар багтахаар зайтай байх ёстой.
  • Гараа тэнийлгэ. Хэрвээ бугуй жолооны хүрдний дээд ирмэг дээр байвал тохиргоо зөв байна гэсэн үг.

Ийм болох ёстой:

 

2. Тоормозны хоолойг барьж үзэж шалга

Тоормозны систем гэмтэлтэй байж болох шинж тэмдэг:

  • Тоормослох үед гарах янз бүрийн дуу чимээ
  • Тоормосны гишгүүр өөдөөс янз бүрээр чичирч мэдэгдэх. ABS системтэй үед ийм чичиргээ байх нь хэвийн зүйл билээ.
  • Тоормослох үе автомашин аль нэг тийшээ чиглэх
  • Дугуйны дотор талд тоормосны шингэн асгарсан мөр харагдах
© depositphotos © oscaroparts

Та эдгээр шинж тэмдэг илрэх нь үү гэж хүлээх хэрэггүй юм. Тоормозны систем хэвийн байгааг, гуурс хоолой нь зүгээр байгаа эсэхийг шалгаж бай. Хоолойд байх хамгийн жижиг сэв ч гэсэн таныг хамгийн чухал үед тоормозгүй болгож магадгүй шүү. Жишээ нь явган хүний гарцны өмнө.

Тоормосны хоолой хэвийн байгаа эсэхийг мэдэхийн тулд гараараа тэмтэрч үзнэ. Хэрвээ хоолой хатуу, нугалахад завсар үүсч байвал солих хэрэгтэй. Хоолой нь хуурай, ямар нэг шингэн шүүрсэн шинж тэмдэггүй байх ёстой. Тоормосны хоолойг сольсны дараа заавал хий авах ёстой гэдгийг анхаар.

 

3. Хаазнаас тоормозны гишгүүр лүү хөлөө шилжүүлэх үедээ хөлийн өсгийг шалнаас хөндийрүүлж болохгүй

© pablofdezr1984 / depositphotos © aunaauna2012 / depositphotos

Энэ зөвлөгөө нь хөл гишгүүр дээрээс мултрах аюулаас хамгаалахад зориулсан юм. Гэхдээ бас хөлийн хэмжээ их чухал үүрэгтэй. Хөл хэдий чинээ жижиг байх тусам дээрх зөвлөмжийг дагахад хэцүү. Гэхдээ хүн болгонд тохирох нэг арга байдаг нь хөлийн улыг бүтнээр нь гишгүүр дээр зөөх явдал юм.

Хэрвээ та хааз өгөх үедээ хөлийн бүтэн улаар гишгэдэг бол тоормозны гишгүүр дээр ийм байдлаар тултал гишгэж чадахгүй байж болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь мөн л хөлийн хэмжээ, гишгүүрийн хоорондох зайнаас шалтгаалдаг.

 

Бонус: хуучин машин худалдаж авахын өмнө уг машины будагны зузааныг харуулсан хүснэгтийг мэдэж аваад будагны зузааныг хэмжигч багажаар хэмжиж үзээрэй.

Дээрх хүснэгт болон зузаан хэмжих багаж ашиглан авахыг хүссэн машинаа сэтгэл зовох зүйлгүй аваарай.

Та жолооч болсноос хойш бензиний үнийн өсөлт, машины татвараас өөр ямар зүйлд хамгийн их сэтгэ дундуур байгаа вэ?

21
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Ariun Tungalag

    Ariun Tungalag

    2019/08/25 at 21:07

    Tuvshin Tungalag

  2. Erdenetugs Badarch

    Erdenetugs Badarch

    2019/08/25 at 23:36

    .

  3. Shvree Tkd

    Shvree Tkd

    2019/08/26 at 13:42

    Г. Бээжин хараарай

  4. Нямаа Нанжид

    Нямаа Нанжид

    2019/08/26 at 13:58

    М.Будням П.Бямбасүрэн

  5. Gantse

    Gantse

    2019/08/26 at 15:01

    Батсайхан Сайхнаа

  6. Bujin Sakura

    Bujin Sakura

    2019/08/26 at 17:39

    Unubold Enkhbat

  7. Гариг Б.

    Гариг Б.

    2019/08/26 at 18:28

    Soko Soko

  8. Otgontuya Galerdene

    Otgontuya Galerdene

    2019/08/26 at 20:25

    Sarangerel Batsukh

  9. А. Бат

    А. Бат

    2019/08/26 at 22:16

    Anhaa Oyunchimeg Мөнхдалай Алтантуяа

  10. 냠바.

    냠바.

    2019/08/26 at 23:11

    Э. Мөнхгэрэл Н. Надиука sain unsh.

  11. О. Анир

    О. Анир

    2019/08/27 at 00:32

    Undraa Agvaannyam

  12. Shatriin Hvv Maraa

    Shatriin Hvv Maraa

    2019/08/27 at 01:09

    Ганбаатарын Уянга unshaarai minii hair

  13. Энхжин Даваасүрэн

    Энхжин Даваасүрэн

    2019/08/28 at 14:46

    Anu Bt eniig unsh ?

  14. Э. Хишигт

    Э. Хишигт

    2019/08/28 at 18:31

    Д. Бямбасүрэн

  15. Б. Золзаяа

    Б. Золзаяа

    2019/08/28 at 21:02

    А. Гантулга unshdaaa

  16. Д. Ри

    Д. Ри'Ко

    2019/08/28 at 23:07

    Ерденебилег Ариуна ❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *