Ихэнх хүмүүс шинэ машин авахдаа дараах 10 алдааг гаргадаг

5

Статистик тооноос харахад жолооч нарын ихэнх нь 6 жил тутамд машинаа сольдог байна. Энэ бол бага хугацаа биш. Тийм учраас энэ хугацаанд “төмөр анд”-аа халамжилж аль болох бага засвар хийлгэхийг чармайх хэрэгтэй. Яаж гэдгийг нийтлэлээс олж уншаарай.

Автомашин бол хүн төрөлхтний аугаа том нээлт мөнөөс мөн. Ирээдүйд асуудалтай тулгарахгүйн тулд шинэ машин авахдаа гаргах ёсгүй 10 алдааг танд танилцуулахаар бэлдлээ.

10. Дараа нь зарах тухайгаа бодохгүй

Машинаа худалдах тухай бодох цаг ирэх нь ойлгомжтой. Тийм учраас хэд хэдэн зүйлд анхаарал хандуулахаас өөр аргагүй болно. Нэгдүгээрт, автомашины марк маш чухал байр суурь эзэлнэ: жолооч нарын дунд алдаршсан эсвэл алдаршаагүй хэд хэдэн марк байдаг. Хоёрдугаарт, сэлбэг болон хөдөлгүүр. За тэгээд, гуравдугаарт гэвэл, автомашины өнгийг мартаж болохгүй. Цагаан, хар эсвэл мөнгөлөг өнгөтэй машин улбар шар өнгөтэй машинаас хамаагүй хурдан зарагдана.

 

9. Автомашин “түрийвчийг оролдоно”

Машин худалдаж авахдаа зөвхөн үнийг нь л анхаарахаас бус цаашид гарах зардлыг тооцдоггүй, жишээ нь техник үйлчилгээ гэх мэт. Жилээс жилд машинд зарцуулах зардал өсдөг, энэ өсөлтийг дагаад таны орлого нэмэгдэх эсэх нь эргэлзээтэй. Тийм учраас машин авахдаа өөрийнхөө орлогыг бодитоор дүгнэж цаашид автомашины зардлыг гэр бүлийн толгойн өвчин болгохгүй байх талаас нь анхаарна.

 

8. Илүүдэл хэрэгсэлд нэмэлт төлбөр төлөх

Машин худалдаж авахдаа өөрт чухам ямар нэмэлт хэрэгсэл хэрэгтэй байгаагаа сайтар бодоорой, яагаад гэвэл нэмэлт хэрэгсэл суурилуулахад өндөр үнэ төлөх болно. Харин нэмэлтээр суурилуулсан хэрэгслийг тэр болгон байнга хэрэглээд байдаггүйг мартаж болохгүй.

Жишээ нь, олон жолооч нар бүхээгээсээ гарч тамхиа татдаг. Энэ тохиолдолд үнсний сав илүү болж байна. Зэврэлтээс хамгаалсан нэмэлт хамгаалалт ч илүү – яагаад гэвэл автомашин өөрөө зэврэлтээс хамгаалагдсан байдаг. Харин аюулгүйн бүс эсвэл дэр маш чухал, гэхдээ эдгээр хэрэгслийг нэмэлтээр суулгахдаа бодолтой байх хэрэгтэй.

 

7. Дөнгөж гааль дээр буусан машин авах

Шинэ оны загвар авахаас аль болох зайлсхийнэ. Эхний 3 жилийн турш үйлдвэрүүд шинэ бүтээгдэхүүнийхээ доголдол, алдааг цуглуулж сайжруулах ажлыг хийдэг. 3 жилийн өмнө шинээр гарч зах зээл дээр танигдсан загварын автомашин сонгох нь илүү сайн сонголт болох ажээ.

 

6. Тохиромжгүй хэмжээний автомашин авах

Ямар төрлийн машин худалдан авах шийдвэрээ гаргахдаа мөн бусад хүчин зүйлийг харгалзан үзнэ, салхинд гарах уу, хэдэн хүн суух зэрэг.

Жишээ нь, хот дотор л явахаар бол бага шатахуун идэх жижгэвтэр суудлын тэрэг тохиромжтой. Хэрвээ ам бүл олуулаа, зуслан явдаг бол багтаамжтай мини ван сонирхох хэрэгтэй. Том жийп машин бол тэр болгон хотын засмал замаар явдаггүй жолооч нарт илүү тохиромжтой.

 

5. Загвар эсвэл техникийн үзүүлэлт дундаас сонголтоо хийж чадахгүй

Хэрвээ орлого, өөрийнхөө статусыг автомашинаараа илэрхийлэхийг хүсэж байгаа бол дээд зэрэглэлийн загварын машин сонгох хэрэгтэй. Бусад бүх тохиолдолд аль болох техникийн үзүүлэлт, үнэ, найдвартай байдлыг харгалзан үзэж машинаа сонгох нь тохиромжтой.

 

4. Барьж үзэхгүйгээр авах

Машин худалдан авахдаа худалдагч эсвэл менежерийн үгэнд бүрэн итгэх хэрэггүй. Менежер хичнээн мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа хэдий ч хувийн ашиг сонирхол буюу борлуулалтын төлөвлөгөө, борлуулалтаас хүртэх хувь зэрэг сонирхолоо тэрээр тавьж чадахгүй. Худалдан авалт хийхээс өмнө аль болох их мэдээлэл цуглуул, хараат бус мэргэжилтнүүдээс зөвлөгөө ав, хамгийн чухал нь өөрөө барьж үзэж турших хэрэгтэй. Өөрийгөө сайтар сонс – зөв шийдвэр гаргаарай.

 

3. Ашигтай хөнгөлөлт, урамшууллыг алдах

12-р сараас 3-р сар хүртэл машин худалдан авахад хамгийн тохиромжтой улирал гэж үздэг. Энэ хугацаанд автомашины салонууд урамшуулал ихээр зарладаг байна. Үүнээс гадна жилийн эцсээр машин авахад танд таатай бонус санал болгоно: өнгөрч буй оны загвар учраас маш хямд үнэ санал болгох ажээ.

 

2. Үнийг бууруулахыг оролдохгүй байх

Сонирхож байгаа машиныг өөр автосалон бага үнээр өгөхийг санал болгосон тухай бусад бүх автосалонуудад мэдэгдэх хэрэгтэй, утсаар ярих эсвэл шуудан илгээж болно. Худалдагч нарын дунд өрсөлдөөн байгаа тул тэд таны мөнгийг багагүй хэмнэхэд туслах болно.

 

1. Худалдан авахыг яаравчлах

Машин худалдан авахдаа яарах хэрэггүй. Яарч гаргасан шийдвэр таныг гонсойлгож мэднэ. Аль болох хангалттай цаг гарга: илүү их мэдээлэл цуглуул, таны сонирхож байгаа “төмөр хүлэг”-ийг  унаж байсан хүмүүстэй зөвлө, машиныг туршиж үз, болж бүтэхгүй бүх үзүүлэлтүүдийг жигнэж үз.

Менежерүүдийн “наалдсан” анхаарлаас зайлсхийж сонирхсон машинтай илүү дотно танилцахыг хүсвэл ажлын цаг дуусахын алдад автосалоноор зочлоорой. Энэ үед та бүгдийг тайван үзэх боломжийг олгоно.

Та автомашин худалдан авахдаа өөрийн гэсэн нууцтай юу? Бидэнтэй хуваалцаарай.

33
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. С. Золзаяа

    С. Золзаяа

    2018/04/04 at 11:11

    Munkhkhangai Hangai Batmunkh

  2. С. Золзаяа

    С. Золзаяа

    2018/04/04 at 11:11

    Munkhkhangai Hangai Batmunkh

  3. Reflex Saruul

    Reflex Saruul

    2018/04/04 at 11:15

    Tvwshoo Tvwshinbat

  4. Reflex Saruul

    Reflex Saruul

    2018/04/04 at 11:15

    Tvwshoo Tvwshinbat

  5. Oyunomin Goo

    Oyunomin Goo

    2018/04/04 at 11:33

    Purewdorj Dawaa

  6. Oyunomin Goo

    Oyunomin Goo

    2018/04/04 at 11:33

    Purewdorj Dawaa

  7. Batjargal Azzaya

    Batjargal Azzaya

    2018/04/04 at 14:26

    Rain Drops уншаарай

  8. Batjargal Azzaya

    Batjargal Azzaya

    2018/04/04 at 14:26

    Rain Drops уншаарай

  9. Rain Drops

    Rain Drops

    2018/04/04 at 14:29

    turuun unshisaan ?

  10. Rain Drops

    Rain Drops

    2018/04/04 at 14:29

    turuun unshisaan ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *