Эрчүүд ээ, хувцаслалтандаа анхаараарай! Танд ийм хувцаснууд байгаа бол цааш хурааж дахиж хэзээ ч өмсөх хэрэггүй

2

Эр хүний хувцасны загвар, чиг хандлага эмэгтэй хүнийхээс дутахгүй хурдтай өөрчлөгдөж байна. Гэхдээ эрчүүд энэ тал дээр жаахан хоцорч, тэр болгон цаг үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй байх шиг.

Энэ удаа эрчүүдийн хамгийн түрүүнд өмсөхөө болих хэрэгтэй хувцаснуудыг цуглуулан танилцуулж байна. Эдгээрийг бүгдийг нь хурааж, саванд хийгээд дахиж хэзээ ч өмсөхгүй байх хэрэгтэй.

Нимгэн жемперийн доторх цамц

Жемпер, цамц хоорондоо зохицохгүй гэж хэлж байгаа юм биш. Харин цамцны гадуур хэт нимгэн жемпер өмсөж болохгүй гэж анхааруулж байна. Нимгэн жемперийн цаанаас цамцны бүх л нугалаас, товч, оёдол харагдаж мэдэгддэг. Энэ нь харахад хэдэн кг жин илүү, хайш яаш хүн мэт санагдуулдаг билээ.

Юугаар солих?

Их амархан: арай зузаан, нягт свитер. Ямар ч эрэгтэй хувцасны дэлгүүрийн худалдагч танд тус болно. Гол нь свитерээ яг цамцныхаа дээгүүр өмсөж болж байгаа эсэхийг үзэж мэдэх ёстой.

 

“Хөшгөөр” хийсэн костюм

Гэрийн болон театрын хөшиг мэт материалаар хийсэн костюм өмсөх нь 2000 оны үед л байсан бөгөөд тэр үедээ л үлдэж. Тухайн үед костюм хэдий чинээ “чамин” байна эзэн нь төдий чинээ буурьтай харагддаг гэж үздэг байсан үе. Мөн энэ антитрендэд хурц тод ”клубын цамцыг” ч оруулж байна. Орчин үеийн загвар нь энгийн, биед эвтэй байх чиглэлтэй учир дээр дурдсан цамц, костюм ойрын үед танд хэрэг болох нь юу л бол.

Юугаар солих?

Хэрвээ оффисын хар костюм танд таалагдахгүй, илүү хурц зүйл хэрэгтэй бол янз бүрийн өнгө бүхий костюм, тэр тусмаа орчин үеийн моод болоод буй өвөрмөц туяатай костюмыг анхаараад үзээрэй.

 

Том задгай захтай футболк

Таны цээжин дээрх их үсийг харагдуулах том задгай зах тэр болгон тааламжтай зүйл биш. Ийм захтай футболк өнгөрсөн цаг үетэйгээ цуг үеэ өнгөрөөж байгаа нь сайн хэрэг. Эргэн тийм байдлаар хувцаслах хэрэг үгүй биз ээ.

Юугаар солих ?

Хэрвээ та цаг үеийн, халуухан эр бол халуун зунаар нимгэн, даавуун, чөлөөтэй футболк таарна. Натурал даавуун хувцас нь их халуунд ч таныг халууцуулахгүй бөгөөд гадаад өнгө үзэмж нь ч илүү дээр билээ.

 

Скинни жинс

Бие барьсан бүх л зүйл, тэр дундаа скинни жинс улам бүр байр сууриа алдсаар байна. Нэгэн үе хэтэрхий их болсон учир загварын зах зээл ч ханасан бололтой. Эргэн моод болтол хураасан нь дээр.

Юугаар солих?

Доогуураа нарийссан жинс сонго. Энэ нь өвдөгнөөс эхлэн нарийсах боловч хөл барихгүй.

 

Бэлтгэлийн даавуун хувцас

Бэлтгэлийн хувцас гэдэг бол спортоор хичээллэхэд зориулсан хувцас. Биеийн тамирын зааланд юугаар ч сольшгүй эд бол харин зугаалга, тэр тусмаа болзоонд хамгийн тохиромжгүй эд юм шүү.

Юугаар солих?

Даавуун болон нэхмэл өмд. Хэрвээ та спорт загвар, дүр төрхөө хадгалах гэсэн бол интернетээр спорт-шик гэсэн загварыг хайгаад үз.

 

Олон халаас бүхий зуны шорт

Ямар нэг моод, трэнд байгаагүй ч үүнийг хүмүүс худалдан авсаар, өмссөөр. Иймэрхүү шортыг ихэвчлэн синтетик материалаар хийдэг бөгөөд том халаас нь бидний гуяыг улам бүр өргөн харагдуулна. Зуслан, голын эрэг дээрх амралтанд тохиромжтой ч хот дотор өмсөх нь зохимжгүй.

Юугаар солих?

Зуны цагт синтетик нь жинснээс сэрүүхэн байна гэж үгүй. Тиймээс халуун цагт даавуун шулуун шорт өмсөх хэрэгтэй.

 

Үслэг захтай өвлийн арьсан пальто

Ихэнхдээ арьс орлуулагчаар хийсэн, том үслэг захтай байдаг ба энэ нь хуучинсаг, хямдхан, бас хэдэн жилээр хөгшин, хэдэн кг-аар тарган харагдуулна.

Юугаар солих?

Сонгодог өвлийн пальто болон нисгэгч – куртик сонирхоод үз.

 

Өд + сонгодог костюм

Сонгодог гоёлын гутал болон AutuJack-ийн спорт өдөн куртик хосолсон байх нь тэнэг харагддаг ба ялангуяа ажил хэрэгч цүнх, дипломаттай байхад бүр ч эвгүй санагддаг. Ийм байдал нь буурьтай харагдуулахгүй нь мэдээж бөгөөд хүнд янз бүрийн сэтгэгдэл төрүүлнэ.

Юугаар солих ?

Цаг агаараас болж сонгодог пальто, тренч болон парка зэргээр сольж болно. Одоо цагт эрэгтэй хүний пальтоны тренд нь милитари, oversize пальто болон нисгэгч-куртик нар болжээ.

 

Элдэв гангараа бүхий арьсан хүрэм-куртик

Түмэн цахилгаан, товч товруу нь 2018 оны эрчүүдийн гол антитрендийн нэг болж байна. (эмэгтэйчүүдэд ч гэсэн) Ялангуяа арьсан, савхин курткын хувьд. Өнгөрсөн улирлуудад ийм куртик маш ихээр зах зээлд гарч байсан учраас ханасан бололтой. Бас эмэгтэйчүүд ч гэсэн товч товруу болсон эрийг ямар нэг байкер гэж хардаг болжээ.

Юугаар солих?

Жирийн арьсан болон жинсэн хүрмээр солино. Пиджактай адил өнгөний хувьд ямар нэг хязгаарлалт үгүй. Алдартай брэндийн лого бүхий хүрэм хай. Эсвэл наалддаг, оёдог лого ол.

 

Том тольтой бүс

2000 оноос бидэнд хүрч ирсэн бас нэг антитренд. Толь нь цамцны доороос харагдаж, томоохон нударга шиг хэмжээтэй, наранд өнгө, хэлбэр хийцээрээ гялбуулан гайхуулж байх ёстой байж. Цаг үетэйгээ цуг улирсан энэ тренд эргэн ирэхгүй билээ.

Юугаар солих?

Элдэв зүйл, гоёлгүй сонгодог бүс.

 

Гутал оймсны ялгаа

Ялангуяа оймс нь хар, пүүз нь цагаан бол. (мөн эсрэгээр буюу хар гутал, цагаан оймс) Хар цагаан хослол тэнэг харагдаж, бүх л дүр төрхийг чинь эвдэнэ.

Юугаар солих?

Пүүз өмсөх бол богино оймс болон хөвөн даавуун, нимгэн, гэрэлтэй өнгөтэй улавч. Заавал цагаан байх ёстой биш бөгөөд гол нь хурц өнгөний ялгаа гаргахгүй байх нь чухал.

 

Сүрлэн малгай

7 жилийн өмнө ийм малгай чухал байж. Одоо цаг нь өнгөрчээ. Хэрвээ та дуртай малгайнаасаа салах дургүй бол түүнийг амралт зугаалга, зусландаа өмс.

Юугаар солих?

Бейсболк буюу саравчтай малгай одоо хэзээ хэзээнээс илүү өмсдөг болж. Халуун өдөр нимгэн зөөлөн даавуугаар хийсэн малгай сонгож болох юм.

 

Хүзүүний зүүлт

Хэт богино, мод, чулуу болсон хүзүүний зүүлт нь цагаа өнгөрөөсөн зүйл. Гэхдээ эрчүүд залуу насаа дурсан зүүсээр л байна. Эдгээрийг цаг хугацаатай нь цуг өнгөрсөн үед нь үлдээх хэрэгтэй юм. Үүнд бас 90-ээд оныг сануулах бүдүүн алтан гинж зэрэг орно.

Юугаар солих?

Эр хүний гоёл чимэглэл нь бас их олон янз байдаг: бугуйвч, бөгж, натурал арьсан болон үнэт металл хүзүүний зүүлт гэх мэт. Хамгийн бага гоёл бүхий гоёлыг сонгож ав.

Эрэгтэй хүний хувцасны антитренд дээр өөр юу нэмж болох вэ? Энэ тухайгаа бичээрэй.

21
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
7
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. asdda

    2023/11/30 at 23:40

    orc style

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *