Хурдхан засаж янзлахгүй бол таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөхийн зэрэгцээ таныг гэмтээж ч болзошгүй 20+ зүйл

1
0
24,276

Гэр бол хамгийн аюулгүй газар гэдэг хэдий ч санаанд оромгүй зүйлс байнга л тохиолдож байдаг шүү дээ. Усны хоолой, цонхны хаалт гээд шалгалгүй орхидог зүйлс хэзээ ч аюул учруулж болзошгүй. Тиймээс төсөөлөлд тань орж ч байгаагүй зүйлс таныг гэмтээж магадгүй гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй.

Угаалгын өрөө

© Moridin23 / Imgur
  • Угаалгын өрөө үргэлж чийгтэй байдаг учир хар хөгц үүсэх магадлал их байдаг. Тиймээс агааржуулагчаа солих юм уу ямар нэг аргаар байнга чийгийг нь бүрэн гадагшлуулж хуурай байлгах хэрэгтэй.
  • Хөгц нь бидний бага багаар асгасан саван, биеийн тосон дээр ч үүсэж болох тул үргэлж цэвэр байлга. Цуу, аммиак, хэт исэл гэх мэт зүйлсээр цэвэрлэгээ тогтмол хийж байгаарай.
  • Савангийн үлдэгдлүүд усны хоолойд цугларч хөгц үүсгэх чадвартай байдаг тул хөгцний эсрэг цэвэрлэгээний бодис хэрэглээрэй.
© Shutterstock.com
  • Тэр ч байтугай шүршүүрийн хоолой ч хөгцрөх аюултай. Тиймээс аль болох богинохон хоолойтой шүршүүр сонгож байх хэрэгтэй.
  • Угаалгын өрөө үргэлж л усаар дүүрэн байдаг учраас халтирч унахаас сэргийлж хөдөлдөггүй шалавч авч тавихыг зөвлөж байна.
  • Зарим айл настай хүмүүс болон хүүхдүүдийг халтирахаас сэргийлж тусгай хаалт хүртэл хийсэн байдаг.

 

Гал тогоо

© Shutterstock.com
  • Насанд хүрсэн хүмүүс ч хоол хийж байхдаа түлэгдэх явдал олон тохиолддог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд боломжтой бол үргэлж жийргэвч хэрэглэж байгаарай.
  • Хүмүүс санамсаргүйгээр шарах зуухаа асаачихдаг учир товчлуурын хаалт ч мөн хэрэглэхэд илүүдэхгүй.
  • Цахилгаан утаснууд ил байгаа эсэхийг шалга.
  • Гал тогоонд тасалгааны хуурай ургамлууд байлгах нь галын аюул үүсгэж болзошгүй учир өөр өрөөнд оруулаарай.
© asleepybean / Imgur
  • Угаалтуур тань аяга таваг угаахад үлдсэн хоолны үлдэгдлээр дүүрч бохирдоод байна уу? Тэгвэл хүнсний сода асгаж байгаад угаагаад үз. Маш цэвэрхэн, бас элдэв үнэргүй болох болно.
  • Гал тогооны өрөөний эргэн тойронд наалдсан тосны толбыг арилгахад давс ашиглаж болно.
  • Хоол идэхдээ савнаас нь шууд идэж болохгүй. Боломжтой бол дахин халааж, буцалгаад цэвэр аяганд хийж идэх хэрэгтэй.
© qktreasures / Imgur
  • Хорт металлууд нь унданд хэрэглэдэг усанд орж улмаар хоол хийхэд ч ашиглагдана. Харин зэвэрдэггүй ган усны цорго нь зөвхөн зэврэлтэнд тэсвэртэй төдийгүй цэвэрлэхэд хялбар байдаг.

 

Унтлагын өрөө

© Shutterstock.com
  • Ор зөвхөн тухтай байгаад зогсохгүй мөн аюулгүй байх ёстой. Жишээлбэл, галд тэсвэртэй матрасс зэргээс мөнгө харамлахгүй байх хэрэгтэй.
  • Унтаж байх үед та хамгийн эмзэг байдаг тул яаралтай тохиолдолд гэрлийн эх үүсвэр болон холбоо барих зүйлсээ /гар утас/ зэргийг ойрхон байлгаж байгаарай.
© Shutterstock.com
  • Унтлагын өрөөнд хогийн сав байх тохиромжгүй. Харин та үнэхээр хогийн сав ойрхон байлгамаар байвал жижигхэн хэмжээтэйг сонгоорой.
  • Утасны цэнэглэгч эсвэл зөөврийн компьютероо залгаж орхиж болохгүй. Залгууруудаа сайтар шалгаад салгаж унтаж байгаарай.

 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

 

Цонх

© Pixabay
  • Доод давхарт амьдардаг айлууд цонхондоо заавал хаалт хийх хэрэгтэй. Эс бөгөөс хулгайч халдах аюултай.
© Unsplash.com
  • Гэвч хэт битүү хаалт, хөшиг нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэггүй тул хүүхдэд халтай. Ямартай ч цонхны хаалтыг маш сайн хийх хэрэгтэй. Эсвэл анхнаасаа гаднаас нь онгойлгох боломжгүй цонх сонгож хийлгээрэй. Мөн бага насны хүүхэдтэй бол цонхны хаалтыг зайлшгүй хийлгэх шаардлагатай.

 

Гадаа талбай

© PxFuel
  • Гэрийн чинь гаднаас хүмүүс халдах магадлалтай учир харуул хамгаалалтаас эхлүүлээд сайжруулах хэрэгтэй. Бут, модлог ургамлуудаа тэгшилж, намхан цонхнуудынхаа доор хайрга тавь. Ингэснээр байшин руу нэвтрэх гэсэн хүн хайрган дээр гишгэж дуу гаргаж дохио өгөх болно.
  • Хулгайч, дээрэмчид цагаа тулбал хашаанд байгаа юуг ч ашиглаж магадгүй учир хурц ирмэг, иштэй зүлэгний хайч зэргээ далд хийж хэвшээрэй.

 

Гараж

© Pixabay
  • Гаражид ихэвчлэн байшинд зориулсан будаг эсвэл машины тос гэх мэт хамгийн хортой материалуудыг хадгалдаг. Тиймээс тэдгээр зүйлсийг асгарахаас сэргийлж, хүүхдийн гар хүрэхгүй газар тавьсан эсэхээ сайтар шалга.
  • Мөн гаражаа тогтмол цэвэрлэдэггүйгээс болоод элдэв бохирдол хуримтлагдсан байх боломжтой. Тиймээс гар хүрдэггүй хэсгүүдийг цэвэрлэж болох цэвэрлэгээний хэрэгсэл худалдаж аваарай.

  • Гаражид мөөгөнцөр үүсэх аюул их. Тиймээс цэвэрлэгээ хийхдээ цагаан цуу юм уу цайруулагч шингэн ашигла.
© Unknown / Imgur
  • Гаднаас ус орж ирэх аюултай (хэрэв шуурганы ус зайлуулах системд өртвөл). Тиймээс гаражны шалан дээрх зүйлсээ дээш тавих тавиур худалдаж аваарай.

 

Дотоод засал

© Shutterstock.com
  • Хэрэв таны гэр хэдэн арван жилийн өмнө баригдсан бол өнөөгийн стандартад нийцэхгүй байх бүрэн боломжтой. Тэр ч байтугай усны хоолойнууд нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар болсон ч байж магадгүй. Дээхнэ үед усны хоолойг цайраар бүрдэг байсан бөгөөд удаан хугацааны эдэлгээний дараа хар тугалга, төмөр гэх мэт хортой нэгдэл болсон байх боломжтой. Энэ нь ядрах, толгой өвдөх, дотор муухайрах, тэр ч байтугай нойргүйдэх зэрэг эрүүл мэндийн олон асуудал үүсгэдэг.
© Shutterstock.com
  • Хий, тос, нүүрс хэрэглэдэг аливаа системийг мэргэжлийн хүмүүсээр тогтмол шалгуулж байх хэрэгтэй. Эс бөгөөс нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлого болж толгой өвдөх, бөөлжих, цаашлаад үхэлд ч хүрч болзошгүй.
5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Shirbazar Narantsogt

    Shirbazar Narantsogt

    2020/05/03 at 18:34

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.