1 цагийн дотор 500 хуудас роман унших боломжийг олгосон апликейшн

0

Бага сургуульд суралцаж байх үед минутын уншлага гэж зүйлээр сурагчдыг шалгадаг байсныг та санаж байгаа байх. Таны хувьд минутанд хэдэн үг уншдаг байсан бэ? Бостонд байрладаг Spritz компани нь хүмүүсийн унших арга хэлбэрийг өөрчлөх, илүү хурдан, хялбархан, үр бүтээлтэй уншихад хөтлөх зорилготой ажилладаг. Тус компани яг одоогоор хүмүүсийг 1 минутанд 1000 орчим үг унших боломжтой болгох технологи дээр шаргуу ажиллаж байгаа юм. Samsung Galaxy S5 болон Samsung Gear 2 бугуйн цаг зэрэг төхөөрөмжүүдийг дэмжиж ажиллах энэ апп нь хэрэглэгчийн унших чадварыг сайжруулах аж. Үндсэндээ үгнүүд нэг нэгнийхээ араас хурдан гарч ирэх байдлаар бүтээгдсэн [tweetable]энэ апп уншигчийг минутанд 250-аас 1000 унших чадвартай болгох юм[/tweetable] байна. Харьцуулалт өгүүлэхэд коллежийн жирийн уншигч минутанд 200-400 үг уншдаг гэнэ.

1 цагийн дотор 500 хуудас роман унших боломжийг олгосон апликейшн 1
Апликейшны ажиллах зарчим нь юм унших үеийн нүдний төрөлх хөдөлгөөнтэй үгсийг зэрэгцүүлэн харуулах аж. Харааны таних цэг буюу Optimal Recognition Point /ORP/ нь үг бүрийн төвөөс бага зэрэг зүүн талд оршдог ба энэхүү цэг нь бидний тархинд байдаг эмх замбараагүй үгсийг тайлж унших чадвартай юм. Spritz нь харуулж байгаа үг бүрийг энэ цэг таньж байгааг тодорхойлон улаан өнгөөр харуулдаг байна.

1 цагийн дотор 500 хуудас роман унших боломжийг олгосон апликейшн 2
Үүний үр дүнд нүд жагсаасан үгийн мөрийг даган бүхэлдээ хөдлөх биш дан ганц байрлалд байснаар илүү хурдан унших боломжтой болж байгаа юм.

1 цагийн дотор 500 хуудас роман унших боломжийг олгосон апликейшн 3

1 цагийн дотор 500 хуудас роман унших боломжийг олгосон апликейшн 4

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/03 at 10:58

    машины МФ-нд суулгаж болох уу

  2. Зочин

    2014/07/03 at 13:30

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *