Япон залуу фитнест явахгүйгээр 5 сарын дотор гүзээгээ арилгаж, хэвлийн булчингаа гаргаж чаджээ. Түүний нууцыг энд дэлгэж байна!

3

Бидний дунд турахыг хүсэж байгаа маш олон хүн бий. Тэд яг ирэх долоо хоногоос эхэлж спорт зааланд явж бэлтгэл сургуулилт хийж эхлэхээр шийднэ. Харин нэг, хоёр өдрийн дараанаас эхлээд хүсэл мөрөөдөл, шийдэмгий байдал нь арилж эргээд л амьдралынхаа хэвийн тойрогт орох нь харамсалтай. Твиттер сүлжээнд hiiragisensei гэх нэртэй Япон залуу өөрийгөө хоёр жил ийн хуурч явсан гэдэг: хэд хоногоос турах ажилдаа яг эрчимтэй орно оо, орно гэж. Харин 2019 оны 3 дугаар сард өөрийгөө хүчилж 5 сарын дотор зүүдэлж ч байгаагүй үр дүнд хүрч чаджээ. Тэгээд бүр фитнест ч явахгүйгээр шүү дээ. Зөв хооллолт болон өдөрт хэдхэн минутын бэлтгэл сургуулилт хийгээд бондгор гүзээ нь булчинлаг болж хувирчээ.

Япон залуу 5 сарын дотор турсан. Эхлээд ингэж харагддаг байв:

 

Урд талаасаа

3 дугаар сарын 3-нд 69,9 кг жинтэй байсан. Тэр цагаас хойш тэр тогтмол бэлтгэл сургуулилт хийж, эрүүл зөв хооллож байжээ. Үүний үр дүн үнэхээр шагшмаар.

 

8 дугаар сарын сүүл гэхэд тэр 56,85 кг жинтэй болсон байлаа

 

Үйл явц

Нууц юунд оршино вэ? Маш энгийн. Юуны түрүүнд хооллолт: залуу өдөрт 2 литрээс багагүй ус ууж байсан, авах калорийн хэмжээгээ хоёр дахин багасгасан, одоо түүний өдөрт авах калорийн хэвийн хэмжээ нь 1000-1500 ккал.

 

Нэгдүгээр нууц: зөв хооллолт

Япон залуу өдөрт хоёр удаа 12:00-20:00 цагийн хооронд хооллоно. Амттан, хийжүүлсэн ундаа, десерт болон өөр бусад хортой хүнсний хэрэглээг бүрмөсөн хассан, зөвхөн ногоо. Түүний Твиттер хуудаснаас харахад нэмэлтээр амин дэм болон ашигтай нэмэлт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэжээ.

 

Хоёрдугаар нууц: бэлтгэл сургуулилт

Япон залуу фитнест яваагүй, гэртээ бэлтгэл сургуулилт хийгээд ямар үр дүнд хүрч болдгийг тэр бүрэн баталж чадлаа. Тэрээр Табатагийн системээр (20 секунд идэвхтэй бэлтгэл сургуулилт, 10 секунд амарна, энэ байдлаар 8 давтамжтай хийх буюу нийтдээ 4 минут л зарцуулна) хичээллэж байснаа твитертээ дурджээ.

 

Түүний хийх дуртай дасгалуудын нэг бол – бёрпи

 

Залуу өөрийн YouTube суваг дээр гэртээ идэвхтэй дасгал хийж байгаа бичлэгээ ч оруулсан байна.

Тэгэхээр гуалаг, булчинлаг бие – мөрөөдлөөс хальсан эд биш юм байна. Хамгийн гол нь – зорилгодоо үнэнч хандаж, хичээх л хэрэгтэй ажээ.

43
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *