Дэлхийн янз бүрийн хотуудын сайтар төлөвлөж хийсэн 19 бүтээлч шийдэл. Улаанбаатар хотдоо даруйхан авч хэрэгжүүлэх юмсан…

0

Зарим нэг хотуудын зохион байгуулалт хэн нэгний хувийн хүслээр хийгддэггүй харин ард иргэдээ бодсон удирдлагуудын санаачилгаар нарийвчлан боловсруулагдаж хийгдсэн байдаг. Тухайлбал, Мельбурны «Хотын хөгжлийн стратеги», харин Парисийнх «Хөдөлгөөний стратеги төлөвлөгөө». Бас гудамж талбай нь ч үнэхээр “хөрөнгө” гэж харагдана. Тухайн талбай эзэмшигчийн эрх ашигт нийцүүлж бус харин урьдчилан нарийн гаргасан төлөвлөгөөний дагуу л бүх ажил явагддаг ажээ. Нэг наст ургамал суулгахын оронд зөв сонгосон зүлэгжүүлэлт хийх, ил газар шороо үлдээхгүйгээр явган хүний зам тавих. Жил болгон засвар хийж, будаж сэргээхэд хүргэх гудамжны ямар ч хямд тавилга байхгүй. Жирийн ард иргэд энэ бүгдийн ялгааг шууд олж харахгүй ч гэлээ, цаанаа л тав тухыг мэдрүүлнэ: дэлхийн олон улсын хотуудын зохион байгуулалт нарийн төлөвлөгөө, ухаан зарцуулж хийгджээ.

Эдгээр гэрэл зураг дээр үзсэн шийдэл бүр хот болгонд байгаасай гэж ерөөл дэвшүүлмээр байна. Бидний амьдрал ч тав тухтай бас илүү аюулгүй болох нь дамжиггүй.

1. Рейкьявик болон Голланд дахь явган хүний зам нь доороосоо халдаг тул бүтэн жилийн турш цэвэрхэн байдаг

© Stig Nygaard / Wikipedia, © Daniel Morrison / Wikipedia

 

2. Лионы гудамжуудад зүлэг ногоог машинаас хамгаалахын тулд ийм төмөр хоолой суурилуулдаг. Том нүсэр хашаанаас хамаагүй илүү цэвэрхэн харагдаж байгаа биз дээ?

© varlamov.ru

 

3. Нью-Йоркийн нэгэн явган хүний гудамжинд ширээ, сандал байрлуулсан байдаг юм. Гэрээсээ авчирсан хоолоо энд суугаад идэж болно.

© varlamov.ru

 

4. Финляндад цонхны шил нь бүгд адилхан байж болно. Эдгээр шилнүүдийг зун нь сугалж аваад өвөл нь буцаагаад суурилуулдаг ажээ.

© varlamov.ru

 

5. Челябинскийн нэгэн гэр бүл өөрсдийн мөнгөөр спорт талбай дээр дээстэй самбар суурилуулжээ. Юмыг дандаа өөлж байдаг хүмүүсийн хэлснээр хэдэн дээс алга болох нь болсон, гэхдээ бүгдийг нь хуу хамаагүй л байна.

© tenzor74 / Pikabu

 

6. Явган хүний суудалтай дугуйн зогсоол, Нью-Йорк

© varlamov.ru

 

7. Нохой зугаалдаг талбай – уух устай, сандалтай бас хашаатай, Нью-Йорк

© varlamov.ru

 

8. Орон гэргүй хүмүүс хүйтэн шөнийг өнгөрөөж болох капсул. Өглөө нь Ульма хотын нийгмийн ажилтан ирж тэдэнд нийтийн байранд амьдрах санал тавина гээч?

© Ulmer Nest / Facebook

 

9. Машинд – туйпуун хучлагатай зам, унадаг дугуйчдад – тэгш хавтан. Нью-Йорк

© varlamov.ru

 

10. Автобусны буудал дээр автобус зогсож байвал унадаг дугуйтай хүн зогсоолыг тойрч гарах тусгай зам. Вашингтон

© varlamov.ru

 

11. Хотын үзэмжийг ихээр гутаадаг хашлагын оронд Лион хотын удирдлага ийм баганууд босгожээ

© varlamov.ru

 

12. Зүүн талынх – бидний сайн мэдэх орц. Баруун талынх – гадаадын орцны шийдэл. Жирийн модон хаалгыг байшингийн фасадтай хослуулсныг та харж байна.

© Prestidezhitator / Pikabu, © Varlamov / Facebook

 

13. Дээд тал – бидний мэдэх ногоон байгууламж, доод талынх – Финляндийн жирийн нэгэн орон сууцны гаднах талбай

© BadMent / Pikabu, © varlamov.ru

 

14. Хотын цахилгааны шонгуудыг элстэй будгаар будчихвал зар наах боломжгүй болдог. Орос

© chistomen / Pikabu

 

15. Якутск, -47 градус. Автобусыг гэрэл ойлгогч будгаар будсан тул холоос ч гэсэн сайн харагдах болжээ.

© yakutian_enigma / Twitter

 

16. Лондонгийн автобусны буудлын зогсоол дахь суудал нь явган хүний зам руугаа харсан байдаг, бас хэвтэж болохооргүй суудалтай.

© ksaike / Pikabu

 

17. Усны хажууд тайван амрахад зориулсан тухтай, хагас хэвтээ сандал, ВДНХ, Москва

© arturo.erbsman / Instagram

 

18. Бун дахь жирийн нэг шатыг арт-объект болгон хувиргажээ

© jessieandkatey / Instagram

 

19. Байшингийн ханыг урлагийн бүтээл болгон хувиргажээ, Филадельфи

© jessieandkatey / Instagram

 

Бонус: Хельсинк дэх Oodi төв номын сангийн барилгад 98 сая евро зарцуулсан. Дэлхийн хамгийн сонирхолтой 100 газрын жагсаалтад багтдаг бөгөөд үнэгүй сонирхож болно.

© oodihelsinki.fi

Шил, ган бас модоор барьсан энэ том байшин том том цонхтой, 3 давхар. Oodi-д ном, сэтгүүлээс гадна кино театр, лекц болон төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах уужим танхим, сургалт, ажлын өрөөнүүд, дуу бичлэгийн студи бий. Номын санд нь 3D принтер, оёдлын машин, лазер хэрчигч багаж зэрэг төрөл бүрийн техник хэрэгсэл ашиглах боломжтой. Мөн ресторанаар үйлчлүүлэхийн зэрэгцээ өөрийнхөө авчирсан хоолыг ч халаагаад идэх боломж энд бий. Танхим түрээслэхээс бусад бүх үйлчилгээ энд үнэгүй.

 Энэхүү жагсаалтад багтсан ямар шийдлийг та Улаанбаатар хотдоо хэрэгжүүлмээр санагдав?

22
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Şule Bozkurt

    Şule Bozkurt

    2021/01/29 at 03:59

    Ter oron gergui humuusiin kapsul ih taalagdlaa. Mnai huitend ydarsan humuust ih heregtei yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *