8 настай хүү ангийнхаа бүх охидод валентины бэлэг авч өгөхийн тулд бүтэн жилийн турш мөнгөө цуглуулжээ

0

8 настай хүү ангийнхаа бүх охидод (86!) Валентины баяраар сарнай бэлэглэхийн тулд халаасныхаа мөнгийг бүгдийг нь цуглуулжээ. Лаут дахь (Линкольншир) Лейси Гарденсийн нэрэмжит сургуулийн сурагч Каллум Дрю ангийнхаа охидод тогромсог гоё цэцэг бэлэглэсэн аж.

Залуу Ромео энэ уламжлалаа аль дөрвөн жилийн тэртээгээс эхлүүлсэн гэдэг, тэр бусдын нүүрэнд инээмсэглэл тодроосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг хүү юм

Lincolnshire Live/BPM MEDIA

Каллум хамгийн том бэлгээ найз охиндоо бэлджээ. Хүүгийн хэлснээр тэд маш дотно харилцаатай ажээ.

Хүүгийн хэлснээр:

“Тэднийг Гэгээн Валентины өдөр уйтгартай битгий байгаасай гэж хүсэж байна. Надад найз охин бий. Би түүнд тодорхой хэлээгүй л дээ, гэхдээ тэр энэ тухай мэдэж байгаа. Яагаад гэвэл би жил болгон ийм бэлэг бэлддэг. Тэр ч миний бэлгэнд их баярладаг юм” гэжээ.

Каллум эмээгийнхээ цэцгийн дэлгүүрт ажиллаж мөнгөө цуглуулдаг. Өнгөрсөн жил эмээ нь өөд болсон ч уламжлалаа үргэлжлүүлэх мөнгө цуглуулахын тулд машин угаадаг болжээ.

Lincolnshire Live/BPM MEDIA

Мөн тэрээр:

“Би анги болгоноор ороод бүх цэцгүүдээ тараана. Би сүүлийн дөрвөн жил цэцгээ ингэж тарааж байгаа. Охид баярласандаа болоод үсрээд л байдаг, яагаад гэвэл тэд их аз жаргалтай байгаа нь тэр”.

 

Каллумын ээж Стейси хүүгээрээ ихэд бахархдаг. Бусдад үнэхээр их анхаарал тавьдаг зан чанартай хүүдээ ээж нь ихэд баярладаг ажээ.

Lincolnshire Live/BPM MEDIA

Ээжийн хэлснээр:

“Тэр минь үнэхээр мундаг, ангид нь баяраар хэн ч бэлэггүй хоцорч болохгүй гэж хэлдэг юм. Үүний тулд тэр арав гаруй машин угаасан, бас хэд хэдэн хүн түүнд машинаа угаалгах захиалга өгсөн байгаа гэсэн шүү. Тэр 09:30-16:30 цаг хүртэл машин угаадаг, харанхуй болохоор би хүчээр гэртээ аваад ирдэг юм.

Би хүүгээрээ үнэхээр бахархаж байна. Тэр уг нь охидын анхаарлын дунд байх дургүй л дээ. Өнгөрсөн жил охидод сарнай бэлэглэхэд охид бүгд хашхирч түүнийг тэвэрсэн гэдэг. Хүү минь тэр үед их ичсэн гэж дараа нь надад хэлсэн”.

18
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/01/27 at 12:20

    Ymar huurhiin be 😍

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *