
Игорь Вовковинский гэгч энэ залуу Украйнд төрсөн ч 7 настайдаа ээж Светланагийн хамт АНУ-ын Minnesota мужийн Rochester хотод шилжин ирсэн юм. Тухайн үед жаалхүүгийн өндөр 1 метр 80 см-т аль хэдийнээ хүрчихсэн байсан бөгөөд өдгөө Minnesota-гийн бизнесийн сургуульд хуулийн чиглэлээр суралцдаг 27 настай энэ залуу 2 метр 34.5 см өндөртэй болчихсон байгаа юм байна. Түүний энэ гайхалтай өсөлтийн шалтгааныг эмч нар өнчин тархин дахь булчирхай хэлбэрийн хавдраас шалтгаалж байгаа хэмээн тайлбарлаж байгаа ба хэдэн жилийн өмнө энэ хавдрыг нь авах мэс ажилбарыг хийсэн ч амжилтгүй болж, Игорийн өсөлт үргэлжилсээр байгаа юм. АНУ-ын хамгийн өндөр хүн гэсэн дээд амжилтын эзэн болсон тэрээр өмнөх амжилтын эзэн болох Виржиниагийн цагдаагийн даргын орлогч, шериф George Bell-ээс нэг сантиметрийн өндрөөр Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. George Bell өөрийнх нь амжилтыг эвдсэн залууг “хуулийн хамгийн урт гар” хэмээн нөхөрсгөөр нэрлэснээс гадна өөрийнх нь ажиллаж буй чиглэлээр суралцаж байгаад нь тун ч баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Харин Игорийн тухайд тэрээр АНУ-ын хамгийн өндөр хүн гэсэн батламжийг авсныхаа дараа “Надаас хүн бүр асуудаг ч надад өөрийгөө Америкийн хамгийн өндөр хүн гэдгийг батлах баталгаа байдаггүй байсан. Харин одоо миний гарт чи бол АНУ-ын хамгийн өндөр хүн шүү гэсэн батламж байгаа болохоор би үүнийг хүн бүрт үзүүлэх болно” хэмээсэн байна. Игорь Вовковинский АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama-гийн хамгийн том дэмжигч гэдгээрээ алдартай юм. Дараах зурган дунд Игорьтой хамт гутал барин зогсож байгаа хүн бол Германы гуталчин Georg Wessels гэгч бөгөөд тэрээр дэлхийн хамгийн өндөр арван хүнд үнэгүй гутал хийж өгөх зорилгыг агуулсан нэгэн юм. Georg Wessels Игорьт хийсэн гутлаа өөрийн биеэр гардуулахаар Германаас Америкийг зорин ирсэн юм.

0

0

0

0

0

0

0

0

S_Kody
2010/05/28 at 16:23
tom bietei zaluu yum aa
Зочин
2010/05/28 at 16:23
1 st !!!! :-)
TooLProgressiveMetal
2010/05/28 at 16:39
hehe nadaas law namhan yum bn ene zaluu :-)
skull25
2010/05/28 at 16:40
ymar teneg hogiin tsaraitain be
S_Kody
2010/05/28 at 16:42
urt naslahguim bn huurhii te
Зочин
2010/05/28 at 17:03
odoo hurtel ossoor l bgan bol delhiin hamgiin ondor hunch boloh bolomjtoi yum bna :-x
Black_Hawk
2010/05/28 at 17:57
TNx
jerry-man
2010/05/28 at 18:28
tnx
danya
2010/05/28 at 18:41
oo laitai laitai
enkhuush_gang
2010/05/28 at 19:17
kkk gutal ni baavartai daa
smile_hehe
2010/05/28 at 20:04
hehe avarga yumaa :-o
Alert
2010/05/28 at 20:34
yooy aimar aimar
sirusIP
2010/05/28 at 23:46
Gutal Ntr Aimar Bi barag dotor ni amidrah Ym bna LOL :-?
Зочин
2010/05/29 at 03:32
iim humuus urt naslahgui n haramsaltai :-P
asanchir
2010/05/29 at 08:20
aluurchin shg tsaraitamaa ter nud ntr ni aimr nasn
[ Зассан: asanchir , өдөр 2010/5/29 9:22 ]
LillLove
2010/05/29 at 10:20
shaa shaa evselgui um
Зочин
2010/05/29 at 10:41
yostoi avarga hun bn da
ononbaatar
2010/05/29 at 11:01
pu arai yum aa
Zegan
2010/05/30 at 19:17
ene chin odoo 1 pudolkaa yamar udaan omsdiin be??
Bayaraa_9884
2010/05/31 at 14:54
unen gaj shaas nohoi n l huurhun yum
Зочин
2010/05/31 at 15:04
[size=xx-large][/size][font=Wingdings 3][/font][color=4000BF][/color]
yamar aimar ondor hun be :-P
gamez
2010/09/16 at 07:58
lol