Унтахынхаа өмнө уг хольцыг хэлнийхээ доор тавиарай. Та дахин хэзээ ч ядарсан байдалтай өглөө сэрэхгүй!

2

Нойр гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй нь тодорхой. Хэт их унтах, эсвэл сайн унтаж амарч чадахгүй байх зэрэг нь таны эрүүл мэндэд, ажиллах чадварт тань нөлөөлөх нь ойлгомжтой.

Нойр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нойр дутуу байх нь таны эрүүл мэндэд олон бэрхшээл үүсгэж болох ба та бүрэн амарч чадахгүй байгаа учир ийм байдалд хүрэх нь ойлгомжтой юм. Нойр дутсанаар зүрхний судас нарийсах өвчин 48%-иар нэмэгддэг ба энэ бол цагаасаа эрт нас барах нэг том нөхцөл билээ. Мөн дээрх нөхцлөөс шалтгаалан цус харвалтаас болж нас барах эрсдэл 15%-иар нэмэгддэг гэсэн байна.

Нойр – энэ бол хүний бие эргэн сэргэх, стресс түгшүүрээс салах тэр хэсэг хугацаа юм. Та хангалттай нойр авч чадсанаар доорх давуу байдлыг олж авч чадна:

  • Өвчин намдах
  • Бэлгийн амьдралын чанар сайжрах
  • Гэмтэл авах эрсдэл багасах
  • Биеийн жинг хэвийн хэмжээнд барих
  • Сэтгэл санаа сэргэх
  • Ой тогтоолт сайжрах
  • Илүү эмх цэгцтэй сэтгэлгээтэй болох
  • Сайн дархлаа

Хэрхэн зөв унтах вэ?

Сайн унтаж амрах нь таны эрүүл мэнд, амьдралын хэв хэмжээнээс ихээхэн шалтгаална. Нойр хангалттай авахад саад болдог зүйлс нь компьютер, гар утас, зурагт зэрэг болно. Иймэрхүү цахилгаан хэрэгсэл хэрэглэх нь таны нойрны чанарт ихээхэн муу нөлөө үзүүлэх билээ.

Хэрвээ та тайван, сайн амарч авахыг бодож байгаа бол унтахын өмнө 30 минут өөрийгөө сайхан тайвшруулах хэрэгтэй. Йогын дасгал хийх, бүлээн усанд орох, ном унших гэх мэт. Эдгээр нь таныг тайван, бөх унтахад тус болох болно.

Нойронд сайн болоход тус болох байгалийн гаралтай хэрэгслүүд

Сайн унтаж амрахад тань тус болох хоёр зүйлээс бүрдсэн нэгэн жор бий. Энэ нь таныг тайвширч, хангалттай нойр авахад тус болно. Та маргааш өглөө нь ажилдаа гарах бүрэн эрч хүчтэй босох билээ.

Танд хэрэгтэй зүйлс:

  • Органик, түүхий зөгийн бал – 5 цайны халбага
  • Гималайн давс – 1 цайны халбага

Хийх арга:

  • 5 цайны халбага органик, түүхий зөгийн балаа гималайн давстайгаа хольж уусгана.
  • Сайтар хутгаад шилэн саванд хийж харанхуй сэрүүн газар хадгална.
  • Уг холимгоос унтахынхаа өмнө нэг халбагыг хэлэн доороо тавьж байгаарай.
  • Холимог маань аманд өөрөө уусаж шингэх болно.

Гималайн давс нь бараг 80 гаруй эрдсээс тогтох ба эдгээр нь таны биеийг эргэн сэргэх, стресс тайлахад тань ихээхэн хэрэгтэй зүйлс юм. Зөгийн бал, давсны холимог нь серотонины түвшинг нэмэгдүүлэх ба хүн амрах, аз жаргалтай байхад чухам ийм түвшин хамгийн их нөлөөтэй юм шүү.

16
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. Enkhtungalag Erdenesuren

    Enkhtungalag Erdenesuren

    2019/12/11 at 10:43

    Давс органик зөгийн балны талаар завлөлгөө өгнө үү

  2. Дүнгээ Дэлгэрмаа

    Дүнгээ Дэлгэрмаа

    2019/12/11 at 11:15

    Гималайн давс гэж ямар давсыг хэлээд бна хаанаас олж болохуу

  3. Delgermaa Degmed

    Delgermaa Degmed

    2019/12/11 at 11:40

    Гималайн давс хаагуур зардаг вээ

  4. Хоёр Хүсэл Ариун

    Хоёр Хүсэл Ариун

    2019/12/11 at 12:34

    ???

  5. Erdenetsetseg Namsrai

    Erdenetsetseg Namsrai

    2019/12/11 at 13:57

    gimalain dans haana zardag be.

  6. Duyka Duyka

    Duyka Duyka

    2019/12/11 at 15:07

    Zovolgoo avii hnaas avahiin

  7. Altan-Ulzii Shugar

    Altan-Ulzii Shugar

    2019/12/11 at 16:00

    Ene daws zaraand bda yum u

  8. Anu Ujin

    Anu Ujin

    2019/12/11 at 17:40

    Энэ худлаа бх үнэн юм бол давсыг нь хаана зардагиин хэлээч

  9. Ku

    Ku

    2019/12/11 at 19:48

    yagaad gevel ta serehgui :)))

  10. Самбуу Нямдаваа

    Самбуу Нямдаваа

    2019/12/11 at 19:56

    daws haanaas awah we

  11. Enkhee

    2019/12/12 at 01:07

    naturin hajuud bdg naransupermarketed bdg shu hhe hardrock restorantai bairand bnle

  12. Ton Ton

    2019/12/12 at 01:11

    Naturin derged naranplazagin naran supermarketd bga hardrock gesen bichigte bairni delgvrt bnle hhe

  13. Өглөө сэрэхгүй үүрд унтах юмуу? Яана…

  14. Dagdan Otgon Jargal

    Dagdan Otgon Jargal

    2019/12/12 at 08:06

    daws haanas awah we

  15. Densmaa Dorjpalam

    Densmaa Dorjpalam

    2019/12/12 at 11:42

    ?

  16. Bold Badmaarag

    Bold Badmaarag

    2019/12/12 at 15:48

    Давс хаанаас авах вэ хариулаач

  17. Бямба Бямба

    Бямба Бямба

    2019/12/12 at 16:47

    Gimalain davs gej ymar davs ve ?

  18. Byambadulam Luvsandanzan

    Byambadulam Luvsandanzan

    2019/12/12 at 18:09

    Zogiin baltai sarmis beltgej heregleh

  19. Chimegee Namsrai

    Chimegee Namsrai

    2019/12/12 at 21:15

    Jimalen davs haanaas avah iig medeh hun bvalhelj uguuch

  20. Orsoohuu Bayrjargal

    Orsoohuu Bayrjargal

    2019/12/12 at 21:32

    yostoi duhlaa duhlaa unen bl davs hna bag hlne bz de

  21. Lkhamjav Tserendorj

    Lkhamjav Tserendorj

    2019/12/13 at 00:00

    Олдохгүй, байдгүй юмыг эд дандаа ингэж донгоддог юм. Асуухаар хэн ч хариу өгдөггүй юм

  22. Udval Vanganjil

    Udval Vanganjil

    2019/12/13 at 09:20

    Ysmar holist yum yum be?

  23. Udval Vanganjil

    Udval Vanganjil

    2019/12/13 at 09:21

    Holistic bichee

  24. Chimedtseren Dendev

    Chimedtseren Dendev

    2019/12/13 at 13:53

    Энэ их сонин хольц санагдаад бхийн!Давс бага хэрэглэ гээд бдаг.Бөөрөнд муу баймаар?Зөгийн бал цэвэр бол глюкоз, фруктоз гэсэн энгийн 2 нүүрсуснаас тогтоно гэж үзвэл таргалуулахгүй бх талтай.Ер нь ч таргалуулдаггүй гэсэн бналээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *