Үс цайруулагч ийм аюултай! Энэ охины арьс тvлэгдэж, химийн xортой бодист xорджээ!

2

Annailese Fox гэх эмэгтэй өөрийнхөө үсийг цайруулах гэж байгаад xортой химийн бодисонд аймшигтайгаар тvлэгдсэн бөгөөд насан туршид нь хар толбо болсон шaрхтай үлджээ. Тэрээр толгойн ар хэсгийн хуйх болон хүзүүний хэсэгт арьс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд одоо тvлэгдсэн хэсэг нь цагаан өнгөтэй болж чихний арын хэсэг хүртэл харагддаг болсон аж.

Тэрээр ойролцоогоор 200$ зарцуулсан бөгөөд энэ нь түүний хийсэн хамгийн том алдаа байлаа.

“Би үснийхээ талыг алдсан бас миний үсний хэдэн хувь нь буцаж ургах эсэхийг, мөн хэр их сорвитой болж үлдэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ үйлдэл миний хийсэн хамгийн их xохирол дагуулсан үйлдэл байсан…” 

Тэрээр үсний будаг авахаар гарахынхаа өмнө үсэндээ нунтаг цайруулагч түрхэн толгойгоо наалттай нимгэн ороодог цаасаар ороож гарсан байна. Ойролцоогоор нэг цагийн дотор түүний хуйх, хүзүү шaтаж буй мэт хорсож өвджээ. Тэр хэлэхдээ:

“Үсэндээ цйруулагч хэрэглэхэд бага зэрэг хорсох мэдрэмж өгдөг л дөө. Гэхдээ энэ удаагийнх бага зэрэг биш маш ихээр хорсон өвдөж, бараг л шaтаж буй мэт санагдаж байсан. Би хар хурдаараа угаалгын өрөө олж очоод ороосон цаасаа аваад үсээ угаах гэж оролдсон. Гэсэн ч хуйх минь аль хэдийнээ түлэгдсэн байсан. Тухайн үед толгой хэсэг маш халуун оргиж байсан учраас үснийхээ боолтыг ч хүртэл авч чадахгүй байсан.”

Тэрээр хурдхан шиг гэр лүүгээ харьж хүйтэн усанд орсон боловч аль хэдийн хожимдсон байлаа. Хуйхны арьс нь бүхэлдээ гэмтсэн байв. Тэрээр шөнө дунд эмнэлэгт хандан, зургийг нь авч “Royal North Shore” эмнэлгийн тvлэнхийн төвд очсон байна. Түүний тvлэгдсэн шaрх гуравдугаар зэргийн шaрх байсан бөгөөд энэ нь арьс шилжүүлэн суулгах хагалгаа хийлгүүлэх хэмжээнд хүрсэн байсан тул тэрээр Сиднейн эрүүл мэндийн төвд гоо сайхны хагалгаа хийлгэжээ. Тэрээр энэхүү өөрт тохиолдсон золгүй явдлаа бусад хүмүүст хэлж анхааруулан, хэрэв үсээ цайруулах гэж байгаа гэртээ өөрөө биш, мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.

“Энэ бол миний хийсэн хамгийн тэ.нэг үйлдэл бөгөөд ингэснээрээ би юунд ч хүрсэнгүй, өөрөө эцэст нь xохирч дууслаа. Тиймээс та ийм азаа туршсан үйлдэл бүү хийгээрэй”.

Та цайруулагч хэрэглэдэг үү? Цайруулагч хэрэглэдэг найзаа MENTION хийж түүнд анхааруулаарай!

44
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Дэгдмаа Нармандах

    Дэгдмаа Нармандах

    2019/12/10 at 18:20

    Батхүү Даваамаа аймар юм бишүү

  2. Гэрэлт-Од Гэрлээ

    Гэрэлт-Од Гэрлээ

    2019/12/12 at 14:24

    Б. Шагай

  3. Гэрэлт-Од Гэрлээ

    Гэрэлт-Од Гэрлээ

    2019/12/12 at 14:24

    Б. Оюука Марал Эрдэнэ З.

  4. Snn Byr

    Snn Byr

    2019/12/12 at 22:18

    Sd Byr Sodko

  5. Tem Temaki

    Tem Temaki

    2019/12/13 at 01:53

    zuv tsairuulhiim bol zuv zugeershde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *