Анх удаа үзэж байгаа хүнд шууд анзаарагдахгүй, уран сайхны болон хүүхэлдэйн кинон дээр нуугдсан 18 зүйл

1

Кино бүтээгчид өөрийн дэлгэцийн бүтээлдээ мэдэгдэхүйц зүйл эсвэл үзэгчдэд ямар нэгэн нууц илгээмж үлдээхийг эрмэлздэг. Энэ нь нэг талаасаа алдартай бүтээлд үзүүлсэн хүндэтгэл байхаас гадна цаанаа нарийн утга учир агуулсан зүйл ч байдаг ажээ. Жишээ нь, киноны үйл явдлын өрнөлийг үзэгчдэд хүргэх гэж зорино, мөн тухайн киноны дүрийн үндсэн санааг илэрхийлэх эд зүйлс ч байдаг.

“John Wick: Chapter 2” киноноос “The Matrix” дээр гардаг утсыг харж болно

© John Wick: Chapter 2 / Summit Entertainment and co-producers, © The Matrix / Warner Bros. and co-producers

 

“Thor: Love and Thunder” кинонд Миекийн зурсан зураг дээр киноны үйл явдлыг дүрсэлжээ

© Thor: Love and Thunder / Marvel Studios and co-producers

 

“Jay and Silent Bob Strike Back” уран сайхны кинонд “The Big Lebowski”-гоос багагүй танил болсон зузаан цамцыг харж болно

© Jay and Silent Bob Strike Back / Dimension Films and co-producers, © The Big Lebowski / Polygram Filmed Entertainment and co-producers

 

“The Dark Tower” кинонд Жек эмч дээрээ очдог хэсэг бий. Тэр үед “The Shining” уран сайхны киноны “Оверлук” зочид буудлын гэрэл зургийг харж болно. Энэ хоёр дэлгэцийн бүтээлийг хоёуланг нь Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ

© The Dark Tower / Columbia Pictures and co-producers

 

“Spy Kids 2: Island of Lost Dreams” кинонд Кармен далайн дээpэмчдийн агуйгаас алтан баримал олдог нь “Raiders of the Lost Ark” киноныхтой адилхан

© Raiders of the Lost Ark / Paramount Pictures and co-producers, © Spy Kids 2: Island of Lost Dreams / Dimension Films and co-producers

 

“Parasite” киноны хүндхэн үйл явдлын дараа гарах хэсэг: ширээний ард байгаа сандлын тоо тухайн байшинд чухам яг хэдэн хүн амьдраад байгааг цухас харуулна

© Gisaengchung / CJ Entertainment and co-producers

 

“Cars 2” хүүхэлдэйн кинонд гарах ханын зургийг ажигласан уу? “Brave” хүүхэлдэйн киноныхтой тун төстэй байгаа биз?

© Cars 2 / Walt Disney Pictures and co-producers, © Brave / Walt Disney Pictures and co-producers

 

“Spider-Man: Far from Home” уран сайхны кинонд Питер Паркерийг ажиглан зогсох Мистериог харж болно. Энэ нь тэдний дунд болох албан ёсны уулзалтаас өмнөх явдал юм

© Spider-Man: Far from Home / Marvel Studios and co-producers

 

2017 оны “Wonder Woman” уран сайхны кинонд гарах хөx даашинз нь 1975 оны “Wonder Woman” цуврал кинонд үзүүлсэн хүндэтгэл юм

© Wonder Woman / Warner Bros. and co-producers, © Wonder Woman / Warner Bros. Television and co-producers

 

“Finding Nemo” хүүхэлдэйн киноны Немог “Brother Bear” хүүхэлдэйн киноноос харж болно

© Brother Bear / Walt Disney Pictures and co-producers

 

“Jumanji: Welcome to the Jungle” киноны төгсгөлийн хэсэг дээр камер холдож ширэнгэн ойг үзүүлдэг. Энэ үед 1995 оны анхны кинонд гарсан ширээний тоглоомын дүрсийг ажиглаж болно

© Jumanji: Welcome to the Jungle / Columbia Pictures and co-producers, © Jumanji / TriStar Pictures and co-producers

 

Дахиад л “Spider-Man: Far from Home”. Энэ кинонд Майкл Китон сарны гэрэлд нисэж байгаа нэг хэсэг гардаг – Майкл Китон өөрийн тоглосон “Batman” кинонд хүндэтгэл үзүүлсэн байна

© Spider-Man: Far from Home / Marvel Studios and co-producers, © Batman / Warner Bros. and co-producers

 

“Ant-Man and the Wasp” кинонд гардаг Лоренс Фишберний (Морфеусын дүрд тоглосон) арын хэсэгт “matrix” гэдэг үг харагдана

© Ant-Man and the Wasp / Marvel Studios and co-producers

 

“Doctor Strange” киноны сүүлийн үйл явдлыг киноны эхэнд цухуйлгадаг. Тухайн дүр гартаа цаг авахад цагны нүүрэн дээр “2 дугаар сарын 2” гэсэн тоо харагдана. Энэ нь “Groundhog Day” киноны баатар шиг Стрэнж нэг цаг үед гацсаныг өгүүлж байгаа юм

© Doctor Strange / Marvel Studios and co-producers

 

“Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales” кинонд ахмад Болжмор Жек өөрийн нагац ах Жектэй уулздаг. Энэ дүрийг Пол Маккартни бүтээжээ

© Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales / Walt Disney Pictures and co-producers

Нагац ах Жек 1700-аад оны үеийн ливерпулийн ардын дуу “Maggie Mae” гэдэг дуу дуулдаг. Энэ дууг “Битлз” хамтлаг өөрийн 1970 оны цомогтоо бичүүлж байжээ.

 

“The Emperor’s New Groove” хүүхэлдэйн кинон Изма кактус руу ундаа асгах болгонд ургамал нь лам гөрөөсийн хэлбэртэй болдог. Үүгээрээ Кускогийн хувь тавиланг урьдчилан хэлж байгаа мэт

© The Emperor’s New Groove / Walt Disney Pictures and co-producers

 

“Nope”  уран сайхны киноны Жуп Паркын захиалгаар хийлгүүлсэн пиджак дээр киноны төгсгөлийг өгүүлнэ

© Nope / Universal Pictures and co-producers

 

“The Queen’s Gambit” цуврал киноны төгсгөлд Бет цагаан пальто, малгай, бээлий өмсөж алхдаг. Үүгээр өөрийгөө шатрын хөлөг дээрх хатан хаан болохыг илэрхийлжээ. Харин шатрын хөлөг нь – энэ дэлхий.

© The Queen’s Gambit / Netflix and co-producers

Та киноноос ямар сонирхолтой зүйл ажиглаж байсан бэ?

12
ГоёГоё
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *