Өнгөрсөн зууны авто ослуудын хамгийн тод томруун зурагнууд

0

Өнгөрсөн зууны авто ослуудын хамгийн тод томруун зурагнуудӨөрийн хөдөлгүүр эсвэл мотороор хөдөлж, зорчигчдыг тээвэрлэхэд ашиглагддаг дугуйтай моторт хэрэгслийг автомашин гэнэ гэсэн тодорхойлолт байдаг. 1672 оны орчимд бүтээгдсэн анхны тээврийн хэрэгсэл уурын хөдөлгүүрээр явдаг байсан бөгөөд 1769 оны эхнээс эхлэн хүн тээвэрт уурын хөдөлгүүрт автомашинуудыг ашиглах боломжтой болж байжээ. 1896 оны 5-р сарын 30-ны өдөр Нью Йорк хотод анхны авто осол болсон нь машин мотоциклтой хүнтэй мөргөлдсөн явдал байсан байна. 2010 оны байдлаар автомашины тоо хэмжээ 1 тэрбум орчим болтлоо нэмэгдсэн ба энэ тоо маш хурдтай өсөж байгаагаас Энэтхэг, Хятад орнуудад бүр ч хурдацтай нэмэгдэж байгаа аж. Энэ нь нөгөө талаар авто ослуудын тоо ч бас өсөж байгаа гэсэн үг билээ. Хөгжил дэвшил нь хүн төрөлхтөнд сайн үр дүнг үзүүлж байгаа ч түүний зэрэгцээ муу үр дагаврыг ч дагуулж байгаагийн жишээ нь энэ юм. Өнөөдөр Дэлхийн улс орнуудад өдөр бүр хэдэн зуун том жижиг авто ослууд гарч байгааг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Харин өнгөрсөн зуунд тээврийн хэрэгсэл харьцангуй цөөн тоотой байх үед авто ослын тоо болон хэмжээ ямар байсан юм бол? Үүнийг мэдэхийг хүсвэл өнгөрсөн зуунд Америк оронд гарч байсан авто ослуудыг тод томруунаар харуулсан дараах зургуудыг сонирхон үзээрэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *