Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ?

8
1
46,854

Өвлийн хүйтэнд удаан явахад арьсанд муугаар нөлөөлж хөлдөх аюултай байдаг. Хэрвээ танд энэ таагүй байдал тохиолдвол ямар арга хэмжээ авах ёстойг танилцуулахаар бэлдлээ.

Хөлдөлтийн зэрэг

Өнгөн хэсгийн хөлдөлт

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 1

Өнгөн хэсгийн хөлдөлт гэдэгт арьс хөлдөхийг ойлгоно: арьсны өнгө цайвар эсвэл улаан өнгөтэй болж судас агшина. Хөлдсөн хэсгээр бага зэргийн өвчин мэдрэгдэнэ. Арьсанд хүчтэй хүрэхэд маш мэдрэмтгий болсон байх бөгөөд хөлдсөн арьсыг дулаацуулахад шинж тэмдгүүд арилна.

  • Хүүхдийн арьсны өнгөн хэсэг томчуудынхаас хурдан хөлддөг
  • Ялангуяа нүүрний ил хэсэг болон захын эрхтнүүд хайрагдаж хөлддөг: чих, хамар, хацар, хөл болон гарын хуруу

 

Хөнгөн хөлдөлт

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 3

Энэ төрлийн хөлдөлт танд таагүй мэдрэмж багагүй мэдрүүлэх хэдий ч айх хэрэггүй: яагаад гэвэл амархан эмчлэгддэг ажээ. Арьсны мэдрэг чанар алдагдах, цагаан эсвэл саарал-шаргал өнгөтэй болох, улаан толбо үүсэх, хавдаж ус гүйх, лугшиж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд цэврүү үсрэх ч тохиолдол бий. Гэхдээ энэ хөлдөлт амь наснаас хол учраас сандрах зүйлгүй.

 

Гүн хөлдөлт

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 2

Хөлдөлтийн хамгийн хүнд бөгөөд аюултай хөлдөлт. Арьс цайж, хатуу болно. Хөлдсөн хэсэгт ямар нэгэн өвчин мэдрэхгүй байх ч тохиолдол үүснэ. Цэврүү үсрэх, цус шүүрэх, хамгийн аюултай нь хөлдсөн хэсэг үхжиж эхэлдэг.

  • Гүн хөлдөлтийн үед булчин болон яс илүү өртдөг буюу холбоос эд ангийн эд эс үхжихэд хүргэдэг ажээ.

 

Хөлдөлтийг эмчлэх

1. Хөлдсөн хэсгийг үрж болохгүй

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 4

Хөлдөж байгаагаа мэдрэх л юм бол дулаахан газар орж дараах арга хэмжээ аваарай: хөлдсөн гараа сугандаа хавчуулах, нүүр хөлдсөн бол хуурай бээлийгээр зөөлөн дарна. Эдгээр арга хэмжээг авсны дараа бага хэмтэй орчинд нэг хэсэгтээ гарахгүй байхыг зөвлөж байна.

 

2. Өвчин намдаах эм уух

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 5

Хэрвээ гүн хөлдөлттэй бол тэр хэсэг маш их өвчин мэдрэгдэх тул өвчин намдаах эм уухаас өөр аргагүй. Гэхдээ үрэвслийн эсрэг үйлчилгээтэй өвчин намдаах эм уугаарай, жишээ нь ибупрофен. Мэргэжилтнүүд аспирины хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байгаагаас гадна эмийг зөвхөн зааварт заасан тунгаар хэрэглэхийг анхаарна уу.

 

3. Хөлдсөн хэсгийг зөвхөн бүлээн усаар дулаацуулна

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 6

Дулаацуулах усны зохимжтой хэм бол 40-42 градус дулаан юм. Хөлдсөн хэсгийг хийхэд халуун мэт санагдах боловч тэвчиж болохоор, гэхдээ маш халуун биш шүү. Боломжтой бол нянгийн эсрэг саван хийнэ – болзошгүй халдвараас сэргийлэх болно. Хөлдсөн хэсгийг 15-30 минут орчим бүлээн усанд дүрнэ (гүн хөлдөлтийн үед 1 цаг болох тохиолдол ч бий). Галын хажууд эсвэл цахилгаан халаагуурын хажууд дулаацахыг хориглоно.

 

4. Согтууруулах төрлийн ундаа хэрэглэхээс зайлсхий

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 7

Энэ төрлийн ундаа хүйтнийг мэдрэх мэдрэмжийг бууруулдаг тул тухайн үед таны бие бодит хүйтнийг мэдэрч чаддаггүй. Мөн согтуу хүн хөлдсөн хэсгээ зөв мэдэрч чаддаггүйг анхаарна уу.

 

5. Шаардлагатай үед заавал эмчид хандана уу

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 8

Хэрвээ хөлдсөн хэсэг нэг өдрийн дотор эдгэрэхгүй байвал яаралтай эмнэлгийн тусламж авна уу.

 

Нийтлэг зөвлөгөө

1. Олон давхар дулаан хувцаслах

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 9

Хэд хэдэн давхар хувцас өмсөхийг зөвлөж байна: давхар ноосон цамц, бээлий, оймс. Ус үл нэвтрэх, дулаан ялгаруулах хувцас сонгоорой. Мөн толгой, хүзүүгээ дулаалахаа мартаж болохгүй.

 

2. Гадагшаа гарахаасаа өмнө сайтар хоолло

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 10

Хүйтний улиралд хол явах гэж байгаа бол заавал сайтар хооллох хэрэгтэй. Өлсгөлөн явах, ядаргаа зэрэг нь биеийн дархлааг бууруулж хурдан хөлдөхөд хүргэнэ.

 

3. Хүйтэнд тамхи бүү татаж бай

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 11

Тамхи татахад тархины цусан хангамж муудахаас гадна захын судаснууд нарийсдаг. Тийм ч учраас тамхичид хөлдөх магадлал өндөр байдаг ажээ.

 

4. Чийгшүүлэх тос болон крем түрхэхгүй байх

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? 12

Хүйтэн арьс хуурайшуулдаг учраас гарахаасаа өмнө усан суурьтай тос түрхэхгүй байхыг зөвлөж байна. Чийгшүүлэгч тосны оронд тэжээлийн тос түрхэнэ, гэхдээ гарахаасаа дор хаяж 1 цагийн өмнө. Хүйтний эсрэг тусгай тосууд илүү үр дүнтэй болохыг анхаарна уу.

10
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

8 Сэтгэгдэл

  1. Willy Messerschmitt

    Willy Messerschmitt

    2016/12/10 at 12:44

    40-42C bish F bailguidee…

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/10 at 14:52

    Маш хэрэгтэй зөвлөгөө байнаа.Амжилт

  3. ws

    2016/12/10 at 15:45

    holdson yumnig hezeee buleen usand durdeg bsin humuust buru yum zaaj ogod bhin holdson hesgig tsaar yumu mosooor urj gesgeedginshd tehgui bol uhjdinshd

  4. Tuya Tsogniijav

    Tuya Tsogniijav

    2016/12/10 at 16:44

    Dulaan yavbal1000 lan gej eej mini urgelj heldeg yum

  5. Aethist

    2016/12/10 at 17:04

    40-42c lmaooo 40-42 fahrenheit shde 42F=5.5C 40F=4.4C

  6. Royal Parliament

    Royal Parliament

    2016/12/10 at 17:58

    100 наслаарай ээжээ

  7. ws guai buruu shuu

    2016/12/10 at 19:53

    40-42 gej bol zaahgui tohoigoo durehed haluunch bish huitench bish yg ter oiton sanagdaj baigaa tiim usand dureh heregtei tsas musuur ureh bol hamgiin buruu alham zuvhun tur zuur uvching namdaaj medreliin esiig uhjuuldeg uildel

  8. Undral Davaa

    Undral Davaa

    2016/12/11 at 19:22

    Tuyaka Zagd kkk Sodood 😝

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.