Харааны хуурмаг үзэгдэл бидний тархийг хуурч “хар цагаан” зургийг хэрхэн өнгөт мэт харагдуулдаг вэ?

1

Та юу харж байна вэ? Энэхүү хачирхалтай боловч үр дүнтэй харааны хуурмаг үзэгдэл нь жирийн хар цагаан гэрэл зургийг өнгөт болон хувиргаж байгаа явдал нь сүүлийн үед интернетэд шуугиан тарьж байна. Гэхдээ энэ нь надад нэг их сайн нөлөөлөхгүй байгаа болохоор би зөвхөн зурган дээрх төвөгтэй өнгийн торнуудыг л харж байна!

Image credits: Øyvind Kolås

Дижитал медиа уран бүтээлч, програм хангамж хөгжүүлэгч Øyvind Kolås-ийн бүтээсэн зураг нь тархийг хуурч өнгөт зурааснуудын өгч байгаа дохиогоор зургийн үлдсэн хэсэг ямар өнгөтэй байхыг төсөөлөн “хоосон зайг дүүргэх”-д хүргэдэг байна. Kolås энэ туршилтаа “өнгөний уусалт торны хуурмаг үзэгдэл” гэж нэрлэж байгаа бөгөөд энэ нь зүгээр л хар цагаан гэрэл зурган дээр өнгө өнгийн торнуудыг байрлуулсан байгаа явдал юм.

Image credits: Øyvind Kolås

Kolås өөрийн Patreon page хуудсанд энэ туршилтынхаа талаар ярихдаа “Хар цагаан зурган дээр байрлуулсан хэт тод өнгийн тор нь хар цагаан хэсгүүдийг өнгөтэй мэт хүлээн авахад хүргэдэг гэжээ.

Image credits: Øyvind Kolås

Зөвхөн энэ торнууд л хүссэн үр дүнд хүргэж байгаа биш бөгөөд гэхдээ энэ нь ихэнх хүмүүст их үр дүнтэй байгаа нь харагдаж байна. Цэг болон шугамууд нь хуурмаг байдлыг ижил төстэй байдлаар бий болгодог бөгөөд эдгээрээс миний хувьд шугамууд нь нэгдмэл өнгө бий болгоход илүү нөлөөлдөг байна.

Харин таны хувьд?

Image credits: Øyvind Kolås
Image credits: Øyvind Kolås
Image credits: Øyvind Kolås
Image credits: Øyvind Kolås

Видео туршилт

39
ГоёГоё
27
ГайхмаарГайхмаар
15
БахархмаарБахархмаар
13
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *