Эмэгтэй хүний амьдралыг хөнгөвчилж өгөх 17 лайфхак: Эдгээрийг одоо л мэдэж авахгүй бол дараа нь уншилгүй өнгөрсөн минь яав даа гэж харамсана шүү!

2

Бидний ихэнх нь гэрээ цэвэрлэх явдлыг үзэн яддаг – цаг их орохоос гадна, дээрээс нь бас нэг төрлийн асуудал.

Гэсэн хэдий ч та дараах цөөн хэдэн арга залийг мэдэж байхад гэр цэвэрлэх явдал хөгжилтэй бас амархан байх болно! Хэдэн жилийн дараа, эртхэн мэдэх минь яалаа даа гэж өөрийн эрхгүй бодоход хүргэх хамгийн ухаалаг арга залиудыг хүргэж байна.

1. Хаалгыг онгойлгож хаахад дуу гаргахгүйн тулд резинэнээр зурганд үзүүлсний дагуу жийргэвч хийгээрэй.

2. Гаражийнхаа хана дагуу зөөлөн хаалт хийвэл, машиныхаа хаалгыг цохихоос сэргийлж чадна.

3. Хүүхдийнхээ ханан дээр зурсан зүйлсийг арилгахдаа тосны эрсэг үйлчилгээтэй бүх төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

4. Хивсэн дээр бохь наалдчихсан уу? Тэгвэл дээр нь мөс тавьж, хөлдтөл нь хүлээвэл амархан арилах болно.

5. Хэрэв танай гэрийн хананд хумсны мөр үлдсэн бол нүхийг бөглөртөл нь нүүр гарын савангаар сайн үрээрэй.

6. Тавилгыг нүүр гарын савангаар сайтар үрэх юм бол буцаад гялтганасан сайхан өнгөтэй болно.

7. Толгой нь муудсан шрупыг тайлахдаа резинэн туузыг зурганд үзүүлсэн шиг ашиглаарай.

8. Гэрийнхээ ханыг будахдаа скоч болон силикон ашиглаж, будгийг халихаас сэргийлэх боломжтой.

9. Гэр доторх жижиг нүхнүүдийг хумсны будгаар бөглөвөл илүү тохиромжтой байдаг.

10. Хаалганы нугас хяхтнаж дуугарахаас сэргийлэхийн тулд нугас руу нь машины тос цацаарай.

11. Гал тогооны шүүгээнүүдийн бариулыг эвдрэхээс сэргийлж цөөн хэдэн силиконы дуслуудыг бариулын ховил руу оруулаарай.

12. Хэрэв танай шүршүүрийн толгой шохойжсон байвал, гялгар уутанд цагаан цуу болон халуун ус хийж шүршүүрийн толгойг боогоорой. Ингэснээр шохойжсон хэсэг нэг өдрийн дотор цэвэрлэгдэнэ.

13. Хаалганы нугас хяхтнаж дуугарахаас сэргийлж, нугас руу нь бага зэрэг тальк цацаарай.

14. Хивс эсвэл буйдангаас муур/нохойн үсийг авахын тулд цонх арчигчийг ашиглавал илүү амар хялбар байх болно.

15. Өнгийн харандаануудаар ханан дээрх нүхийг будаж бөглөөрэй.

16. Даавуу зөөлрүүлэгч болон нимбэгийн шүүсийг хольж, хатуу шалыг амархан цэвэрлэнэ.

17. Хэрэв танай телевизор амархан тоосонд дарагдаад байвал, нимбэгийн шүүсэнд алчуураа дэвтээж байгаад арчаарай. Ингэснээр таны телевизор урт хугацааны турш дахин тоосонд дарагдахгүй.

Бид та бүхнийг бага ч болов арга заль сурч авсан гэж найдаж байна. Эдгээрийг заавал туршиж үзээрэй. Үр дүнд нь та дахин гэрээ цэвэрлэхээс халшрахгүй!

27
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Улаанхүү Түмт

    Улаанхүү Түмт

    2019/08/04 at 08:24

  2. Gampil Kotwoo

    Gampil Kotwoo

    2019/08/04 at 08:49

    Ok

  3. Juujee Ch

    Juujee Ch

    2019/08/04 at 20:28

  4. Номин

    Номин 'Ө

    2019/08/05 at 19:50

    Turmunkh Deleg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *