Таны эрч хүчийг сорж байдаг 10 нүх

0

Бие махбодийн хувьд ч тэр, сэтгэл санааны хувьд ч тэр бүх эрч хүч шавхагдсан мэт мэдрэмж төрдөг үе байсан уу? Хэнтэй ч уулзаж учрах, бас юу ч хийх хүсэл төрөхгүй. Ганц хүсэх зүйл гэвэл – хаа нэгтээ буйдхан газар ганцаараа тайван байх. Ямар алдааны улмаас бид эрч хүчээ шавхаж байна вэ?

1. Хийж дуусгаагүй ажил

Эхлүүлсэн ажил болгоныг тэр дор нь дуусгаж чаддаггүй бол цаг хугацаа, материаллаг зүйл зарцуулахад хүрнэ. Тархинд компьютерийн адил хаагдаагүй процесс үлддэг, үүнд онцын ач холбогдол өгөхгүй ч гэлээ бидний анхаарал, эрч хүчийг шавхсаар л байна.

Үүнд хамаарах зүйл: амлалт өгөөд биелүүлэхгүй байх, өр тавих, ажил эхлүүлээд хаях, өөрийнхөө чадлаас хэтэрсэн ажил авах.

 

2. Өөртөө болон өрөөл бусдад худлаа хэлэх

Хүн худлаа хэлэхэд хиймлээр элдэв зүйл зохиох гэж маш их эрч хүч зарцуулдаг. Үүнээс гадна хоолой болон зүрхний хэмнэл эвдэгдэнэ.

Юунаас зайлсхийх вэ: ичих нүүргүй байх, өөрийгөө хуурах, өөр дүр исгэх

 

3. Гомдол зэрэг өөрийгөө бусдаас тусгаарлах бүх үйлдэл

Хүн бол нээлттэй эрч хүчтэй систем. Хэрвээ түүнийг тусгаарлавал сул дорой болно. Хот, тосгон, улс орныг бүслэхэд ч мөн адил. Бие эрхтэн, эдийн засаг, тэр ч бүү хэл мэдээллээр тусгаарлахад л – доголдож эхэлнэ.

Хэзээ болох вэ: хамаатан саднаасаа татгалзах, өвөг дээдсээ мартах, эх орон, төрсөн газар нутгаа үл тоох, хүмүүс эсвэл амьдрал зэрэгт гомдох. Хүн нийгмийн ямар нэгэн бүлэглэлд хамрагдахгүй байх нь бас л хүнийг сулруулна. Бурхан эсвэл өөрийн үндэсний ёс заншлыг үл тоовол – эрч хүчээ алдана.

 

4. Айдас, үл итгэлцэл, хэрэггүй дайсагнал

Айдас, үл итгэх байдал нь гомдолтой мөн адил. Дайсагнаж байх үед байлдааны бэлэн байдалд байх, эсвэл хаа нэгтээ зугтаахад бэлэн байдаг – энэ нь маш их эрч хүч авна.

 

5. Бие махбодь, сэтгэл санаа эсвэл мэдээллийн хэт их ачаалал мөн эдгээр нь эсрэгээрээ дутагдах, байгальтай харьцахгүй байх

Хүн өөрийгөө ажлаар хэт дарах эсвэл ямар нэгэн зүйлд ихээр санаа зовж байгаа бол өөрийгөө сул дорой болгоно. Мэдээллийг боловсруулахын тулд тархи маш их ажилладаг, хий хоосон санаа зовох нь эрч хүчээ алдахад хүргэдэг.

 

6. Буруу болон хангалтгүй нойр

Унтах ёстой цагтаа унтаагүй эсвэл дутуу нойртой бол бие эрхтэн өөрийн эрч хүчээ бүрэн сэлбэж чадахгүй. Хорт бодис хуримтлагдаж, био хэмнэл алдагдана, тархины ачаалал нэмэгдэнэ.

 

7. Хэтрүүлэн идэх, согтууруулах төрлийн ундаа, тамхи, хар тамхины хордлого

Эрч хүчээ шавхахаас гадна өөрийгөө маш ихээр хордуулж байгаа юм. Мэдрэлийн систем, бөөр, гэдэс ходоодыг ихээр гэмтээнэ.

 

8. Илүүц яриа, дотоод сэтгэлийн харилцан яриа, уймрах

Ярихад үнэхээр их эрч хүч зарцуулдаг гэдэгт та эргэлзэж магадгүй. Үүнийг та дуугүй байх практикийн дараа мэдрэх болно.

 

9. Өвчин, эдгээгээгүй бэртэл гэмтэл болон эрч хүч шавхах аливаа үйлдэл, хортой гадаад болон дотоод хүчин зүйл, шимэгч хорхой болон сорогчид

Үүнд таагүй, муу санаатай хүмүүс хамаарахаас гадна үйлдвэрлэлийн бохирдол, мөн өөрийн биед авсан бэртэл гэмтэл хамаарна.

 

10. Эрч хүч шавхагдах хамгийн том нүх бол – сексийн илүүдэл

Сексийн уг чанарыг дутуу ойлгох ойлголтоос үүдэж хүн эрч хүчээ шавхтал секст донтдог байна. Үүнд маш их эрч хүч зарцуулна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та Мантека Чиа-гийн номоос олж уншиж болох ажээ. Үүнд порно жүжигчдийн намтар дээр үндэслэн судалгаа хийсэн тухай ч бий. Үнэндээ орчин үеийн шинжлэх ухаан сексийн амьдралаас хэдий хэр их эрч хүч хий хоосон үрэгдэж байгааг хүмүүсээс нуусаар байгааг бас дурдах хэрэгтэй болов уу.

10
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oinbayar Zorigt

    Oinbayar Zorigt

    2017/10/25 at 10:40

    70352106

  2. Oinbayar Zorigt

    Oinbayar Zorigt

    2017/10/25 at 10:40

    70352106

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *