Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино

1

Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн хүмүүсийн амьдрал, амжилт үргэлж биднийг гайхашруулж байдаг. Заримдаа тэд эгэл бус ч юм шиг санагддаг. Гэсэн хэдий боловч ямар ч агуу хүн бусдын л адил асуудалтай байдаг, хүн болгонтой адил сэтгэл зүрх нь шаналдаг. Харин дараах 12 кино бидэнд тэдгээр ер бусын хүмүүсийг өөр өнцгөөс харахад туслах болно.

Coco avant Chanel

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 1

Мадемуазель Шанель гэдэг бол хэнээс ч хараат бус эмэгтэй хүний хэв маяг болон зан чанар. Ихэмсэг Кокогийн талаар мэдэх хүн олон ч түүний Габриэль хэмээх нэрээ сольсон талаар мэддэг нь цөөхөн. Энэхүү драм нь авъяаслаг бүсгүйн зарим нууцыг дэлгэх болно. Тэр хэдий чинээ амжилт гаргана, амьдрал тэр хэмжээгээр нь саад тотгорыг түүнд барьж байсан юм. Ингээд түүнд сонголт хийх хэрэг гардаг, хайр уу эсвэл урлаг уу?

Pollock

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 2

Жексон Поллокийн зурсан зураг өнөөдөр хэдэн сая доллараар үнэлэгддэг. Түүний уран бүтээл зарим нэгэнд нь сонгодог бүтээл гэж санагддаг бол, зарим хүмүүст зүгээр л утгагүй дүрснүүд мэт харагддаг. Гэхдээ тус кино түүний уран бүтээлийн сайн эсвэл мууг шүүх гээгүй. Кинонд түүний амьдрал, түүний сэтгэлгээ, гүн мэдрэмж мөн онгодын талаар өгүүлэх болно. Кинон дээр ажиллагсад киноны үйл явдлуудыг аль болох бодит байдалтай ижил болгох гэж оролдсон болохоор улам ч сонирхолтой болсон байна.

Diana

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 3

Нэр алдар хүнд үнэхээр аз жаргалыг авчирч чаддаг уу? Диана Спенсер нэг л өдөр Их Британийн болон дэлхийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэх ёстой хүмүүсийн нэг болон хувирсан. Түүнийг сая сая хүмүүс хайрлаж, тэр их хэмжээний эд баялаг, өндөр хэргэм зэрэгтэй болсон. Үргэлж инээмсэглэж харагддаг гүнжийн амьдрал олны нүднээс далдуур хэрхэн өрнөдөг байсныг хэн ч мэдээгүй. Номыг хавтсаар нь дүгнэдэггүй гэдгийг энэхүү кино танд харуулах болно.

Elvis. The Early Years

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 4

Элвис Пресли эмэгтэйчүүдийн зүрхийг шархлуулж дуусахгүй. Түүний эрч хүчтэй дуунууд, соронзон мэт татах дур булаам инээмсэглэл хайр дэлхийд ноёрхож байгаа гэдгийг илэрхийлж байсан юм. Жүжигчин Жонатан Майерс тун авъяаслагаар алдарт дуучныг дэлгэцнээ амилуулж чадсан. Элвис Преслиг залуу байх үеийнх нь талаар мэдэхийг хүсвэл энэхүү киног заавал үзээрэй.

My Week with Marilyn

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 5

Заримдаа хүнтэй нэг долоо хоног өнгөрүүлэх нь намтрыг нь сонсож суухаас илүү байдаг. Үзэсгэлэнтэй Мэрилин Монрогийн амьдралын 7 хоногийг түүнтэй хамт өнгөрүүлсэн залуу ном болгон гаргасан нь бидэнд дэлгэцийн бүтээл болон хүрч байгаа юм.

Surviving Picasso

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 6

Пабло Пикассо бол яахын аргагүй урлагийн оргилд хүрсэн нэгэн юм. Тэр өөрийн бүтээлүүдээ туурвихдаа хүнд зургийг энгийн болгож энгийн зургийг хүндрүүлж, дүрэм байвал зөрчиж, дүрэмгүй үед дүрэм зохиож чаддаг байсан болохоор түүнд хязгаар гэж байгаагүй. Энэ суут ухаантантай хэр удаан байж болох бол, хэр удаан байхыг тэвчих бол? Кинонд түүний амьдралын хэсгүүд уран бүтээлд нь хэрхэн нөлөөлсөн талаар гарах болно.

Анна Павлова

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 12

Энэхүү намтарчилсан кино нь 20-р зууны шилдэг балетчин Анна Павловагийн түүхийг харуулдаг. Анна Павлова жижигхэн зүйлээс болж тоглолтыг хойшлуулдаг байсан. Хамт олон, зохион байгуулагч бас нөхөртэйгөө үргэлж асуудал үүсгэдэг байсан хэдий ч түүнийг бүгд уучилдаг байсан. Яагаад гэдгийг мэдмээр байвал энэ киног үзээрэй.

Hawking

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 7

Астрофизикч Стивен Хокинг шиг хүмүүс энэ хорвоод ховорхон мэндэлдэг нь харамсалтай. Энэхүү драмын төрлийн кинонд Стивен Хокингийн биеэ ашиглаж чадахаа больж зөвхөн оюун ухаан, зүрх сэтгэлдээ итгэн амьдарч байгаа талаар гарах болно.

The Iron Lady

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 8

Энэ бол улс төрийн удирдлагыг эмэгтэй хүн гартаа авч чадна гэсэн зүгээр ч нэг кино биш юм. Юуны түрүүнд энэ нь Маргарет Тэтчерийн тухай түүх, цаашлаад энэ нь хувийн амьдрал, шударга ёс мөн засаг төрийн сонирхолын дундаас сонголт хийж буй эмэгтэйн амьдралыг өгүүлсэн бүтээл аж.

Gia

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 9

80-аад оны эхэн үед Жиа Каранжи гэх бүсгүй өөрийн хацар гоо төрхөөрөө дэлхийг өвдөг сөхрүүлсэн билээ. Хүн бүрийн хүсэл болсон эрх танхил энэ бүсгүй цаг үетэйгээ хөл нийлэн алхах нь хамгийн чухал гэж үздэг байв. Тэр амжилтанд хүрч, сэтгүүл болгоны нүүрэн дээр гарч, бусдын мэдэхгүй амьдрал руу нэвтрэн орж байсан юм. Гэхдээ ийм амьдрал нь олон тооны аюулыг өөртөө агуулж байдаг. Фотомоделийн дүрд тоглохоор сонгогдсон байсан Анжелина Жоли эхэндээ татгалзаж байсан учир гэвэл Жиагийн амьдрал өөрийнхийг нь ихээр санагдуулж байжээ.

Madre Teresa

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 11

Тереза эх бол амьд байхдаа гэгээрсэн гэж хэлэгдэж байсан хүн юм. Кинонд түүний Калькуттын ядуусын хороололд байсан талаар гардаг ба хэрхэн Тереза эх хүндрэл болгоныг сөрөн олон хүнд аз жаргал авчирч байгаа талаар гардаг.

Nowhere Boy

Аугаа хүмүүсийн нууцыг өгүүлэх 12 кино 10

Хэдий Битлз хамтлагийн талаар олон баримтат кино байдаг ч тэр нь мэдээлэл өгөхөөс цаашгүй байдаг. Харин уг кино нь алдарт хамтлагийн гишүүн Жон Ленноны 16 настай байх үеийг харуулаад зогсохгүй түүний амьдралд нагац эгч, ээж хоёр нь хэрхэн нөлөөлсөн, анх хамтлаг яаж үүссэн талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. “Рок н Ролл үхэшгүй мөнх”

6
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. chingis haan bhku bn shd

  2. anhaa

    2016/05/20 at 12:19

    gitleriin kino alga bn shdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *