Өдөр бүр өргөст хэмх идэх ёстой эрүүл мэндийн 6 шалтгаан

3

Өргөст хэмх зуны цагт элбэг дэлбэг байдаг. Та урьд өмнө өргөст хэмхийг идэхээс гадна эрүүл мэндэд олон ач тустай хүнсний ногоо гэдгийг сонсож байсан байх. Даршилсан өргөст хэмхийг нүдэндээ тавьбал хаванг буулгахаас авахуулаад өөр олон зүйлд өргөст хэмхийг хэрэглэж болно.

Өргөст хэмх витамин Ц, К болон магни, фтор, мангани зэрэг витамин болон эрдэс бодисоор баялаг. Эрүүл мэндэд эдгээр витамин болон эрдэс бодисууд маш сайн нөлөөтэй. Ингээд хамтдаа өргөст хэмхийн бие организмд эерэгээр нөлөөлдөг давуу талуудыг мэдэж авцгаая.

1. Шингэний дутагдалд оруулахгүй

Өргөст хэмхийн найрлаганд их хэмжээний ус байдаг. Зуны цагт өргөст хэмх хэрэглэх нь шингэний дутагдалд орохоос сэргийлнэ. Өргөст хэмхтэй ус найруулж болох бөгөөд нэг ширхэг өргөст хэмхийг маш нимгэхэн зүсэж шилэн саванд хийнэ. Шилэн саваа 1:1 хэмжээтэй энгийн ус болон эмчилгээний зориулалттай рашаанаас гаргаж авсан усаар дүүргэж, хөргөгчиндөө тавих бөгөөд 2-4 цагийн дараа авч хэрэглэнэ. Ингэхдээ шилэн саван доторх өргөст хэмхийг авахаа мартуузай.

2. Тархинд тэжээл болно

Өргөст хэмх нь найрлагандаа физетин агуулдаг бөгөөд энэ нь тархины үйл ажиллагаанд доголдол учруулж, мэдрэлийн системийг гэмтээж, хөгшрөх үйл явцтай хамааралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай.

3. Антиоксидант

Өргөст хэмх антиоксидантаар баялаг учир бие организм дахь гэмтсэн радикалуудыг нөхөн сэргээхэд сайнаар нөлөөлдөг байна. Өргөст хэмхийн салат хийж идэж болох бөгөөд 2 ширхэг хэрчсэн өргөст хэмх болон 1 ширхэг дундаж хэмжээтэй сонгино, ¼ ц.х алимны цуу, ¼ аяганы хэмжээтэй ус, 1 хоолны халбага сахар, 1 цайны халбага давс болон 1/2 хэмжээтэй цайны халбага хар чинжүү байхад хангалттай. Орцыг хольж салатаа хийнэ.

4. Ясыг бэхжүүлнэ

Нас ахих тусам ясаа улам бэхжүүлэх нь чухал юм. Өргөст хэмхэд агуулагддаг витамин К нь ясыг бэхжүүлэх үйлчилгээтэй байдаг.

5. Үрэвслийн эсрэг сайн нөлөөтэй

Үе мөчний үрэвсэл болон үе хоорондын тулгуур эрхтний өвчнөөс болж зовж, шаналж буй хүмүүс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй өргөст хэмхийг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Өргөст хэмхийн шүүс хийж ууж болох бөгөөд үүний тулд 1/2 хэмжээтэй өргөст хэмхийг хальсалж холигчинд хийнэ. Бэлэн болмогц хоёр удаа шүүсийг нь шүүж авна.

Дээр нь 1 аяга сахар, 3/4 хэмжээтэй зэрлэг нимбэгийн шүүс, 1/2 хэмжээтэй ус болон 28 гр нухсан цагаан гаа хийнэ. Бага зэрэг хөргөж уухад тохиромжтой.

6. Жин хасах

Хэрэв та жингээ хасахаар хичээж байгаа бол өргөст хэмхийг хөнгөн зууш болгон идэж болно. 1 ширхэг өргөст хэмхэд ердөө 16 калори байдаг бөгөөд энэ нь таныг таргалуулахгүй.

Яагаад гэвэл өргөст хэмх эрүүл хоол хүнс бөгөөд өргөст хэмхийг тогтмол хэрэглэж хэвшээрэй гэж зөвлөе.

13
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *