Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп

1

Андройд үйлдлийн системтэй ухаалаг утсуудыг iPhone-той харьцуулахад үнэ төлбөргүй ашиглаж болох олон аппликейшн олон байдгаараа давуу талтай. Эдгээр нь зөвхөн андройд үйлдлийн системд зориулагдсан байдгаараа бүр ч онцлогтой ба таньд шилдэг 17 андройд аппликейшныг танилцуулж байна.

1. ‘Muzei’ таны утасны дэлгэцийг ‘жинхэнэ музей’ мэт болгоно

Muzei бол таны утасны дэлгэцийг өдөр бүр алдартай зураачдын зургаар чимж байхаар бүтээгдсэн аппликейшн юм.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 1

2. AppLock-д өөрийн нүүр царай дуу хоолойгоо таниулж утасныхаа түгжээг нээгээрэй

Энэхүү аппликейшныг ашигласнаар та өөрийн царай, дуу хоолойг таниулж утасныхаа түгжээг тайлах ба ямар аппликейшныг ингэж түгжихээ та өөрөө сонгох боломжтой.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 2

3. Avast-н гар утсанд зориулсан үнэгүй вирусны программаар утсаа вирустэхээс хамгаалаарай

Зарим аппликейшнууд Google Play app store-д нэвтэрч утсыг вирустүүлдэг. Энэхүү вирусын эсрэг программ нь вирусыг устгаж, зарим нэг аппликейшныг кодолж, та утсаа алдсан тохиолдолд remote-р зураг дарж, бичлэг хийх боломжийг олгодог.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 3

4. Google keep-ийг ашиглан бодож санасан зүйлээ тэр дор нь бичиж тэмдэглэх боломжтой

Google keep бол тэмдэглэж аваад таньд сануулдаг аппликейшн. Та тэмдэглэсэн зүйлсээ өнгөөр ялгах боломжтой ба аппликейшн дээрх зургуудаас сонгон байршуулж, нэмэлтээр дуу хоолойгоо бичвэл таны хэлснийг сийрүүлэн бичих болно.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 4

5. Wikileak – таньд замбараагүй болсон мэдээллээ цэгцлэхэд тусална

Apple-н хэрэглэгчид үүнийг хэрэглэх боломжгүй болсон боловч та Google play-с чөлөөтэй татаж авч хэрэглэх боломжтой.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 5

6. Light flow-г ашиглаад ухаалаг утасныхаа дэлгэцийн гэрлийг өөрчлөөрөй

Таны утсанд тэмдэглэгээ ирэх үед LED гэрэл анивчдаг бол Light flow аппликейшн таньд мессеж и-мейл дуудлага хүлээн авах, календарын сануулга, батерей дуусах үед ч өөр өөрөөр гэрэлтэх боломжийг олгож байна.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 6

7. Hoverchat-аар зогсоо зайгүй чаатлаарай

Энэхүү мессеж аппликейшн нь таныг кино үзэх, өөр аппликейшн ашиглаж байх зуураа ч тасралтгүй яриагаа үргэлжлүүлэх боломжийг олгодог. Мессежний дэлгэцийн хэмжээг өөрийн хүссэнээр тохируулж ашигладаг.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 7

8. Cover – түгжээтэй дэлгэцэн дээрээ дуртай аппликейшнаа байршуулах боломжтой

Таны цаг завыг хэмнэх аппликейшн. Таныг ажил дээрээ, гэртээ эсвэл жолоо барьж байгааг тань мэдэрч таны тухайн үед хамгийн их ашигладаг аппликейшныг дэлгэцэн дээр автоматаар байршуулах болно.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 8

9. Lux – таны утасны дэлгэцийг бараан болгоно

Lux таны утасны гэрэлтүүлгийн тохиргоог шинэчлэх болно. Та шөнийн цагаар гэрэлтүүлгийн тохиргоогоо 0-с ч багаар тохируулах боломжтой, түүнчлэн нарны гэрэлд гармагц автоматаар унтрах Night Mode гэх тохиргоо ч бий.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 9

10. Cerberus – хулгайчаас сэргийлэх аппликейшн

Энэ аппликейшн нь зөвхөн байршил заагаад зогсохгүй алсын зайнаас веб сайтаар хандаж мессеж илгээх, утсаа кодлох, ирсэн дуудлага шалгах, бичлэг хийж авах зэрэг үйлдлийг Cerberus аппликейшныг нууцалж хийх боломжтой.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 10

11. Locale – нэмэлт зүйлээр тоноглох боломжийг олгоно

Locale бол автоматжуулсан аппликейшн, та ямар нөхцөлд байхаасаа хамаарч утасныхаа төлөв байдал, цагийг өөрчлөх боломжтой. Жишээлбэл, та утсаа эргүүлээд утасныхаа дууг хаадаг төлөвт шилжүүлэх эсвэл таны утасны цэнэг 20%-иас бага болох үед дэлгэцийн гэрэлтүүлэг автоматаар багасдаг төлөвт тохируулах боломжтой. Үнэ $9.99

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 11

12. Google Sky Map – таныг мэдээллээр хангаж, оддын ертөнцөөр аялуулах болно

Sky Map аппликейшн нь хүмүүст оддын тухай судлахад нь туслах зорилгоор бүтээгдсэн. Та тэнгэрт байгаа оддыг зааснаар аль ордны од болохыг таньд хэлж өгнө.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 12

13. Link Bubble Browser – таны өөр нэгэн интернэт хөтөч байх болно

Цаг хэмнэх зорилготой аппликейшн, та онлайн байгаа линкүүд дээр дарснаар үүнийг ард хэсэгт ачааллаж, дууссаны дараа та линк дээр дарахад бүрэн ачаалж дууссан байх болно.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 13

14. tTorrent – утсан дээрээ татсан торрент файлыг олж авахад тусална

Торрентоор файл татах үйл явцыг хялбарчилдаг. Бусад их татагдсан программуудыг таньд дохиогоор мэдэгддэг.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 14

15. Mighty Text – Андройд утсан дээрх дугаараа ашиглаад компьютероосоо мессеж бичих боломжтой

Энэ аппликейшн нь утаснаас холбогдох боломжгүй үед компьютер, таблетнаасаа ч мессеж илгээх боломжийг олгодог.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 15

16. Tasker – өөр нэгэн автоматжуулсан аппликейшн

200 гаруй үйлдэлтэй, тодорхой нөхцөл байдалд таны утас ямар горимд шилжихийг заадаг аппликейшн юм. Өдөр, цаг, байршил, үйл явдал зэргээс хамаарч таны утас ямар горимд байх нь өөр өөр байна. Түүнчлэн өөрийн гэсэн аппликейшн үүсгэж, түүнийгээ худалдаалах боломжтой. Үнэ $2.99

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 16

17. UCCW – өөрийн хүссэнээрээ дэлгэцээ өөрчлөх боломж

Таньд өөрийн хүссэнээр дэлгэцийнхээ дизайныг өөрчлөх боломжийг олгоно. Эхлээд дэвсгэр өнгөө өөрийн хүссэнээр сонгоно, дараа нь текстийн хэмжээ, зураг, цаг агаар, календар, батерей, ирсэн дуудлага, Gmail зэргийг ямар байхыг шийднэ.

Зөвхөн Андройд системд ашиглах боломжтой 17 гайхалтай апп 17

21
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ankhiluun Nemekh

    Ankhiluun Nemekh

    2015/05/13 at 19:17

    Tumurbat Purevee

  2. Паагий О.

    Паагий О.

    2015/05/13 at 20:38

    Neriig ni heleed ogooch fb erhte bolhoor orj bolku bnaa :-)))

  3. Зочин

    2015/05/14 at 02:13

    Хэрэггүй юмнууд. Яахав комоос мессеж бичих дажгүй юм.

  4. Tamir Mongol

    Tamir Mongol

    2015/05/14 at 08:01

    Mongolchuudaa mongol buteegdehuunee demjitsgeeye. Mungunhurimtlal bii bolgoh DreamRewards applicationg tataarai

  5. Эрүүл мэндийн онлайн зөвлөх

    2015/05/14 at 11:08

    Сэтгэгдэл *Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.

    Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.

    Үйлчилгээ:
    1. Даралтыг зохицуулна.
    а. Толгойн хэсгийн цэгүүдээр
    б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
    в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
    г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
    2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
    3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
    4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
    5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
    6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана.
    Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

  6. Зочин

    2015/05/14 at 12:44

    зөвхөн IOS -д хэрэглэж болох 1700 апп байгаа байх шүү ккк

  7. Зочин

    2015/05/14 at 20:55

    Ios үйлдлийн системд ажиллах боломжтой апп-уудын нэрийг тавьж өгөөч

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *