Бяслагтай хуушуур хийх арга: дотроо хайлсан бяслагтай, маш зөөлөн амттай хуушуурнаас хэн ч татгалзаж чадахгүй

2

Бидний сайн мэдэх хуушуурыг сонгиноор амталсан мах, гурилаар хийдэг. Гэхдээ энэ сайхан шаржигнасан хоолыг бас өөр орцоор хийж болох нь ээ.

Еврей хуушуурын жортой саяхан танилцлаа. Уг хуушуурыг яг л энгийн хуушуур хийдэг байдлаар бэлдэнэ, гэхдээ махны оронд бяслагтай. Хуушуураа хайрахад бяслаг дотроо хайлна, амт нь маш зөөлөн болох ажээ. Бяслагтай хуушуурыг хурц амттай улаан лоолийн соусаар амталж иддэг байна.

Гэрийн нөхцөлд бяслагтай хуушуурыг хэрхэн хийх вэ?

Гэрийн нөхцөлд хуушуурыг амархан хийх аргыг танд танилцуулахаар бэлдлээ.

Орц:

  • 250 мл хийжүүлсэн ус
  • 1 х.х ургамлын тос
  • 1 х.х архи
  • 700 г гурил
  • 45 г тараг
  • 1 өндөг
  • Давс

Хуушуур хэрхэн үүссэн бэ?

Энэ сайхан хоолны үүсэл гарал тодорхойгүй. Гэхдээ хуушууртай холбоотой хэд хэдэн домог яригддаг.

Нэгэн домогт өгүүлснээр бол хуушуур нь Монгол-татаруудаас үүсэлтэй гэжээ. Эртний омгууд гал руу өөхтэй махаа шидээд болонгуут нь гамбирт ороож иддэг байсан гэнэ.

Бэлдэх арга:

1. Хийжүүлсэн ус, өндгөө холиод дээрээс нь архи, гурил, ургамлын тос, давсаа хийнэ. Сайтар хутгаж зуураарай.

2. Зуурмаг жигд, зөөлөн байх ёстой. Зуурсан гурил гарт наалдаад байвал тос түрхэж болно. Гурилаа хөргөгчинд хагас цаг орчим амраана.

3. Хатуу бяслагаа үрж жижиглэнэ. Хэд хэдэн төрлийн бяслаг хольж болох юм, мөн ногоон навчит ногоогоор амтлаарай.

4. Хөргөгчнөөс гурилаа гаргаж ирээд хэрчихэд бэлдэж урт гонзгой хэлбэрт оруулна. Дунд зэргийн бөмбөлөг болгон жигд хэмжээтэй хэрчээд элдэнэ. Хагас сантиметр орчим зузаан байхаар элдэнэ.

5. Хуушуурны бяслагаа хийнэ.

6. Хуушуурны гурилын амсрыг нийлүүлээд салахааргүй чимхээрэй. Гурилын амсрыг гоё, жигд харагдуулахын тулд чимхсэн хуушууран дээрээ таваг хөмөрч тавиад захыг нь хутгаар өөлж авч болно.

7. Халаасан тосонд хуушуураа хийгээд хайрна. Тос халуун тул болгоомжтой хийгээрэй.

Гэрийн нөхцөлд бяслагтай хуушуур хийхэд тийм ч их хүч, цаг орохгүй дээ.

Гэртээ хуушуур хийж идэх тухай бичлэгийг үзэж сонирхоорой – энэ гэрийн эзэгтэй ажилдаа үнэхээр гаршжээ.

Энэхүү амттай хуушуурны жорыг найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцаарай.

2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Munkhbayar Bazarsad

    Munkhbayar Bazarsad

    2019/03/05 at 21:20

    Хийхэд маш хялбар юм

  2. Chuluunbat Lhadorj

    Chuluunbat Lhadorj

    2019/03/06 at 14:06

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *