Өвчтэй хүүхдийн амь насыг аврахын тулд олимпын мөнгөн медалиа дуудлага худалдаагаар зарсан Польшийн тамирчин эр

0

Хүний дотоод ертөнцөд орших сайхан сэтгэл бол нар юм. Гюго В.

Петр Малаховский – 2015 оны диск шидэлтийн дэлхийн аварга. Польшийн тамирчин Петр олимпын наадмын хоёр удаагийн мөнгөн медалийн эзэн. Рио-де-Жанейро дахь тэмцээний үеэр түүн дээр нэгэн хүүхдийн ээж ирээд өөрийн гунигтай түүхийг ярьжээ. Хүүхэд нь хорт хавдартай бөгөөд хүүхдээ аврахын тулд Нью-Йоркод маш үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай, гэтэл түүнд мөнгө байхгүй гэсэн аж.

Piotr Malachowski / Facebook

Петр тэр эмэгтэйг өрөвдөж ямартай ч туслахаар шийджээ. КП сэтгүүлд дурдсанаар тамирчин залуу мөнгөн медалиа дуудлага худалдаагаар 126 мянган ам.доллараар зарж хүүхдийн эмчилгээнд өгсөн байна.

Andy Lyons / Getty Images

Тусламж хэрэгтэй хүмүүст боломжоороо тусалж байхыг Петр мөн бусдад уриалжээ.

“Дуудлага худалдаанд оролцсон хүмүүст бүгдэд нь талархаж байна. Бид бүгд хамтын хүчээр гайхамшгийг бүтээж чадна гэдгийг харууллаа. Миний мөнгөн медаль долоо хоногийн өмнө байсан үнэ цэнээсээ хэд дахин давж чадлаа. Медаль бяцхан хүүхдийн амь амьдрал, эрүүл мэндийг аврахад тусалж байгаад би баяртай байна” гэж Малаховский өөрийн Facebook хуудсандаа бичжээ.

7
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *