Тун тааруухан үсний засалттай арслан гэрэл зурагчны дуранд өртжээ. Тэр дөнгөж сэрээд өрвийгөөд байж байсан нь энэ аж

0

Хүн болгонд л таагүй өдөр тохиолддог, амьтдад ч мөн адил. Жишээ нь, бидний энэ удаад танд танилцуулж байгаа арслан. Өглөө үс нь арзайсан амьтан сэрж л дээ, түүнийг харсан таны инээд өөрийн эрхгүй хүрнэ. Зэрлэг байгальд чухал нэр хүндтэй амьтан шүү дээ уг нь. Түүний гэрэл зургийг Өмнөд Африкийн Харрисми дахь ГленГаррифф дархан цaaзат газар авчээ.

Араатны хааны гэрэл зургийг Африкийн Харрисми дахь ГленГаррифф дархан цaaзат газар авсан юм. Зэрлэг байгалийн гэрэл зурагчин Саймон Нидхэм (Simon Needham) энэ л том биетэй эрэгчинг сэртэл хэдэн цаг тэвчээртэй хүлээжээ. Цаг ч болж, арслан сэрж, гэхдээ гэрэл зурагчин бага зэрэг зогтуссан юм – арслан ч өөрөө багагүй гайхсан бололтой.

dailymail.co.uk

Тонга хочтой арслан тэр өдөр буруу сарвуунаасаа босов уу гэмээр – түүний гоёмсог үс нь арзайжээ, тэгээд камер байгааг мэдээд “яахаа мэдэхээ байсан” амьтан шиг болжээ. Дараа нь үсээ сарвуугаараа оролдсоны дараа бүр л арзайж улам их инээд хүргэсэн байна. Араатны хаан арслан ч гэсэн өглөө нойрноосоо тийм ч амар сэргэж чаддаггүй нь эндээс ойлгогдлоо.

dailymail.co.uk

“Би Тонгаг сэртэл удаан хүлээсэн.  Тэр ч сэрлээ, түүнийг хараад би инээдээ барьж чадаагүй, яагаад гэвэл араатны хаан арслан өрвийсэн үстэй инээдтэй харагдаад болоогүй юм” гэж гэрэл зурагчин ярьжээ.

dailymail.co.uk

Сонирхолтой баримт: арслангийн үсний хэмжээ, өнгө нь сүрэгт тухайн арслангийн нэр хүнд, биеийн байдлыг илтгэж болно. Үүнээс гадна арай бараан өнгийн үстэй арслан нь ороо орсон үед эмэгчний анхаарлыг илүү татаж болохыг эрдэмтэд тогтоожээ.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
11
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *