Гайхалтай бүтээл туурвилаараа мэдээж байгаль эх л тэргүүлж дээд амжилт тогтооно. Түүний гоо сайхан, бүтээсэн туурвил нь бий болсон цагаасаа л хүн төрөлхтнийг алмайруулж иржээ. Ямар их олон төрлийн хорхой шавж байдаг юм бэ? Заримдаа жижигхэн хорхой хүртэл уран зөгнөлийн бүтээл шиг харагдахыг яана гээч. Зарим нэг нь үнэхээр этгээд хачин агаад маш ховор. Ийм хорхой, шавжийг өөрийн нүдээр харвал үнэхээр азтайд тооцогдоно.
Голиаф-хорхой
Голиаф гэдэг хочийг энэ хорхой зүгээр ч нэг аваагүй юм. Өнөөдөр шинжлэх ухаанд танигдаад байгаа хамгийн том биетэй хорхой ажээ.
Самрын хатан хаан авгалдай буюу эвэрт чөтгөр
Самрын хатан хаан авгалдай харахад аймшигтай ч гэлээ амьдрал дээр ямар ч гэм хоргүй амьтан. Хэсэг хугацааны дараа удган эрвээхэй болох авгалдай. Эрвээхэйний далавч дэлгээтэй байхдаа 16 сантиметр хүрдэг ажээ.
Солонгон буга-хорхой
Сүрлэг эвэртэй энэ хорхой дaйчин зан төрхтэй. Эрэгчин хорхой эмэгчнийхээ төлөө эврээрээ тyлалдана. Тyлалдахаас гадна амттанд ч дуртай нэгэн ажээ. Тэдний идэх дуртай амттан – өмхийрч муудсан жимс.
Ховорт тооцогдох цэцэгт цөгөрцөг
Хайр татсан цэцгийн цаана aнгууч-цөгөрцөг нуугдаж байгаа. Өөрийн цэцгийн дүр төрхөөрөө хорхой шавжийг урхидан идшээ болгодог махчин хорхой ажээ.
Грета Ото буюу шилэн эрвээхэй
Грета Ото – хортой тэгээд бас хамгийн ухаантай эрвээхэй. Тодорхой ургамлын алкалоидоор зориуд ундаалж өөрийгөө гашуун амттай болгодог. Энэ утгаараа шувууны хоол бололгүй амьд үлдэж чадна.
Ягаан эвэрт эрвээхэй
Ягаан эвэрт эрвээхэй харанхуйд сайн хардаг бөгөөд эрээн далт бяцхан шувуунаас дутахааргүй нисэж чаддаг. Өөртөө ахадсан гэмээр урт замыг нисэж туулахын зэрэгцээ цэцгийн тоосоор хооллохын тулд агаарт удаан хугацаагаар хөвдөг байна.
Леопард удган эрвээхэй
Леопард удган эрвээхэй этгээд хачин өнгө бас өргөстэй гэмээр үсэрхэг далавчны ачаар шувууны анхаарлыг татдаггүй. Харин авгалдай байх явцдаа араатнаас бөмбөлөг болж амиа авардаг. Шувуу харагдвал бөмбөлөг болоод харсан зүг рүүгээ бөмбөрөн арилж өгдөг ажээ.
Өнгөт царцаа
Хурц өнгөтэй энэ царцаа зүгээр ч нэг ийм дүр төрхтэй болоогүй юм. Өнгөт толбо – хамгаалах механизм, өөрөөр хэлбэл өөр амьтны идэш болохоос түүнийг хамгаалжээ. Энэ төрлийн царцаа зөвхөн Энэтхэгт л байдаг.
Хиймэл үсийг санагдуулам авгалдай буюу megalopyge opercularis
Атаархмаар өтгөн үстэй авгалдай – үнэндээ нэг их гэм хоргүй амьтан гэж хэлж болохгүй юм. Хойд Америкт тархсан хамгийн хортой хорхой шавжинд тооцогддог. Megalopyge opercularis-т ганц хүрэхэд л хүчтэй өвчин мэдрэх болно.
Нэвт харагддаг гялалзсан авгалдай
Өөрийн этгээд хачин дүр төрхөөсөө болоод энэ авгалдай “сувдан”, “болрон” эсвэл “мармеладан” гэдэг тодотголтой болжээ.
Тогосон нүдэт
Тогосон нүдтийн зарим нэг эрэгчин нь үнэхээр том далавчтай – 28 хүртэл сантиметр хүрдэг. Үүнээс болоод түүнийг Геркулес гэх болжээ.
Halmus chalybeus – ногоон-хөx өнгөтэй цох хорхой
Энэ цох хорхой үзэсгэлэнтэй харагдаад зогсохгүй мөн хортон шавж устгахад ашигтай амьтан юм. Энэ шалтгааны улмаас 20 дугаар зууны эхэнд цох хорхойг Америкаас Шинэ Зеландад нүүлгэн авчирч суурьшуулах болжээ. Шинэ нутагтаа идээшиж цитрусын төрлийн ургамлыг сүйтгэх хортон шавжтай тууштай тэмцсэн гэдэг.
Idalus удган эрвээхэй
Энэ удган эрвээхэй хурц өнгөтэй бөгөөд хүмүүст цасан өвгөн эсвэл дэгдээхэйний толгойг санагдуулдаг.
Агч модны ягаан өнгийн удган эрвээхэй
Том биетэй энэ удган эрвээхэйг мөн “аварга том торгоны удган эрвээхэй” гэдэг.
Цагаан хий үзэгдэл-цөгөрцгөнө
Гадаад төрхөөрөө бидний анхаарлыг татаад зогсохгүй бас дуулж чадна (уг цөгөрцгөнийг дуулдаг төрөлд хамааруулдаг).
Маклейн дохиур мод
Энэ хорхой зөвхөн Австралид л байдаг. Маклейн дохиур мод – эмэгчин нь уртаараа 20 хүртэл сантиметр. Харин эрэгчин нь супер чадвартай – тэд нисэж чаддаг.
Аварга том модны хүр хорхой
Энэ амьтныг Австралиас олж илрүүлжээ. Модны хүр хорхойн эмэгчин нь амттан зооглох дуртай, энэ утгаараа биеийн хэмжээ нь их томрох тул нисэх чадвараа алддаг байна. Тиймээс зөвхөн мөлхөнө гэсэн үг.