
Бохир гар, шороо болсон хувцас, бушуухан шиг угааж үз… Бараг ихэнх эцэг, эхчүүд хүүхдүүдээ ингэж загнадаг байх, гадаад үзэмжиндээ анхаарал тавихгүй бол шүү дээ. Гэхдээ хүүхдүүд гэдэг чинь гадаад ертөнцтэй байнга танилцаж явдаг бяцхан хүмүүс. Тэдэнд бүх зүйл хамаатай бөгөөд сонирхолтой. Тэд бохир заваанаар ч урлагийн гайхалтай бүтээл туурвиж чадна. Бид энэ удаад яг л тийм нэгэн хүүгийн тухай өгүүлэх гэж байна.

21 дүгээр зууны хүүхдүүдийг бид компьютер эсвэл ухаалаг утасны дэлгэц ширтэн суугаагаар л төсөөлөх болж. Гадаа гудамжинд тоглох, паркаар зугаалах зэрэг бидний үеийн тоглоом, зугаа тэдэнд огт таалагдахгүй, бид чинь өнгөрсөн зууны хүүхдүүд байж дээ.

Гэхдээ мэдээж дүрмээс гaжууд зүйл байж л таараа. Хятадад нэгэн хүү амьдран суудаг бөгөөд тэр гэрээсээ гарч гадаа л тоглох хүсэлтэй. Ихэвчлэн заваан болоод л ороод ирдэг нь хэцүү. Зөвхөн гар, гэрийн хувцас нь бохирдоод зогсохгүй хичээлийн дүрэмт хувцас, хичээлийн цүнх, дэвтэр нь ч бас заваарах үе гарна.

Эцэг эх нь юугаар тоглоод заваартаад байгааг нь ойлгохгүй байжээ. Ээжийн ажил л нэмэгдэнэ – хүүгийнхээ заваартуулсан өмд, цамцыг нь угаах ажил салахгүй. Мэдээж хүүхэд нь ингээд ороод ирэхэд ямар ч эцэг эх загнана шүү дээ. Хүүдээ хэлж учирлаад, тэр ч бүү хэл загнаж зaндчаад ч хэргийг олсонгүй. Хүү заваараад л ороод ирнэ. Иймэрхүү байдал овоо удаан үргэлжилжээ.

Бүх зүйл хормын дотор л өөрчлөгдсөн. 8 настай хүү нь хичээлээ тараад компьютерын ард сууж тоглохоор гэр рүүгээ яаран гүйдэггүй, харин гэрийнхээ ойролцоох шороон дээр тоглодог болохыг аав ээж нь сүүлд мэджээ. Тэгээд хүү тэр шороон дээр юу хийхээрээ тэгж заваараад байна? Тэр бусад хүүхдүүдтэй тоглодог юм болов уу? Үгүй ээ, хүү тэнд орь ганцаар байсан гэх…
Хүүгээ чухам юу хийгээд байгааг эцэг эх нь мэдэхээр шийджээ. Газар дээр нь ирэхэд юу олж харсан гээч? Жинхэнэ бяцхан хот, шавраар босгосон хот.
Ийм л шалтгаанаар хүү өдөр болгон энэ шороон дээр ирдэг байж. Бас ийм л шалтгаанаар хүү өдөр болгон заваараад ороод ирдэг байжээ. Эцэг эхийн харсан дүр зураг үнэхээр сайхан санагджээ. Аав, ээж хоёр нь хүүгийнхээ босгосон цaйз, хэрэм, жижигхэн байшингууд, дэлгүүр зэргийг хараад сэтгэл нь үнэхээр их хөдөлжээ.

Яг л жинхэнэ хотод юу байх ёстой бүгд байв. Ийм бяцхан хүү яаж бүхэл бүтэн хот “босгож” чадав аа? Тэгээд юунаас гэж? Ус, элс бас шавар. Хэн ч түүнд үүнийг заагаагүй, туслаагүй…
Эцэг эх нь үнэхээр их баярласан гэдэг. Хүүгийнхээ уран бүтээлийг сошиал суваг дээр ч тавьж.
Сэтгэгдэл хэсгээр сошиал хэрэглэгчид хүүг урмын үгээр мялаажээ. Хүүхэд болгон өөрийн гэсэн авьяастай, тэр авьяасыг эцэг эх нь дэмжиж хөгжүүлэх ёстой гэж тэд бичсэн байна.
Эцэг эх нь уурлаж загнаж байсан ч өөрийнхөө хийх дуртай зүйлээ орхиогүй хүүг сайшаах нь зүйтэй. Түүний бүтээл үнэхээр биширмээр.








Baasanjav Altangerel
2019/05/25 at 12:15
төрөлхийн хөдөлмөрч хүү байна.
Narantsetseg Jugder
2019/05/25 at 12:37
Huugiin avyasiig ni hugjuuleh heregtei
Naraa Nara
2019/05/25 at 12:54
Delger Tsogt
2019/05/25 at 13:33
ireeduid baiguulna chi. Mundag
Dorj Bolormaa
2019/05/25 at 14:09
Mundag
Altanzul Tserensodnom
2019/05/25 at 14:50
Mundag awyastai huu bna ,?
Заяака Тиг
2019/05/25 at 20:54
Mundag yuma
Пүрэв Ариунаа
2019/05/25 at 22:01
Гайхалтай уран барималчид байнадаа.
Renchin Davkaa
2019/05/25 at 22:44
gaihaltai
Надиа Надмид
2019/05/26 at 00:22
Baljinnyam Ganhuyag
2019/05/26 at 01:48
Эрка Оюунаа
2019/05/26 at 01:48
Ингэж тоглох нь зөвөө ок
Gantumur Lembe
2019/05/26 at 05:10
Амьдарлын гачигдал аар..өөрөө сэтгэж…
Badarch Amarjargal
2019/05/26 at 05:59
Purev Gantur
2019/05/26 at 07:01
Mundag hvv baindaa
Chadraabal Naranjargal
2019/05/26 at 08:41
Гайхалтай
Анхаа Аня
2019/05/26 at 08:55
Gaihaltai hvvgiinhee awyasiig etseg eh l demjih vldlee mundag hvv bn shv
Khishigsuren Ganjuurjav
2019/05/26 at 09:18
Estoi mundag xvv bna Arxitektorch bolox xvvxed bnaa
Алтан Нар
2019/05/26 at 09:54
Mundag hvv bndaa
Мижид Шинэхүү
2019/05/26 at 12:39
Ирээдүйн зохион бүтээгчид баяр
Цэгмид Цэцэгбадам
2019/05/26 at 13:46
Ямар мундаг юм бэ баяр хүргэе
Sarnai Sarnai
2019/05/26 at 13:48
Гайхалтай
Naranjargal Purewdorj
2019/05/26 at 14:30
Mundag yum aa uneheer setgej saihan hot bosgojee ene awiyasig ni tsaashid hug juuleh l heregtei huud bayar hurgie
Batchuluun Tuya
2019/05/26 at 15:36
гайхалтай байна амжилт
Ulziilkham Dashdorj
2019/05/26 at 15:49
Odoonoos huugee zagnahaa bolidoo
Saikhantuya Sagi
2019/05/26 at 17:51
Estoi gaihaltai
Sereedorj Nergvi
2019/05/26 at 20:10
ёстой л мундаг хүү бн даа