
Этгээд хачин газар нутаг, мундаг хүмүүс бас түүхэн газруудаар манай дэлхий огт дутахгүй – сошиал сүлжээ хэрэглэгчдийн бусадтайгаа хуваалцсан гайхалтай зүйлсийн цөөхөн нэг жишээнүүдийг харцгаая. Ийм зүйлийг өдөр болгон хараад байх боломжгүй.
1. Меланист болон альбинос аллигатор

2. 24 каратын алтаар хийсэн уулын унадаг дугуй – дэлхий дээрх хамгийн үнэтэй дугуй юм

3. Хуучин эд зүйлсийн дэлгүүрээс ийм нэгэн сонирхолтой бараа олж харлаа: Женнифер Энистон зүүж байсан хөхний даруулга гэнэ дээ

4. Хуучны бичгийн машинаар хийсэн баримал – барималч Жереми Майерийн бүтээл

5. Бразилийн Ленсойс-Мараньенсис дархан цаазат газар

6. Сидней дахь Бонди эрэг дээр байрладаг Тэнгэрт хүргэх шат, Австрали

7. Төвдийн цагаан бух – дэлхий дээр хамгийн ховорт тооцогдох бухын зүс. Нийт толгойн ердөө 3 орчим хувийг л эзэлдэг зүс ажээ

8. Жокьякарт дахь Жомбалнг агуй, Индонез

9. Сүмийн хуучин цонхоор хийсэн хүлэмж

10. Гуравдугаар ангийн багш сурагчдадаа байгалийн ухааны хичээл орохдоо хүний биеийн анатомийг харуулсан хувцастай иржээ

11. Элэнц өвөөгийн байшингийн зоориноос хуучны ном оллоо

12. Дэлхийн гүн рүү өрөмдөж байгаа өрөм, Сванеке, Дани

13. Америкийн гал сөнөөгчид Мексикт гарсан галыг унтрааж байгаа нь. Тэд хилийн зурвас давж гараагүй шүү

14. Дэлхийн анхны мотоциклийн загвар Daimler Reitwagen 1885 онд гарчээ. Их бие нь модон, харин энэ “мангас”-ын хөдөлгүүр нь цагт 12 км хурдалдаг байжээ

15. 106 настай Филлипин өндөр настан – Vogue сэтгүүлийн хамгийн ахмад фото модел

16. Нарны цаг – цагийг тоогоор илэрхийлдэг

17. Гайхалтай сайхнаараа хадгалагдаж үлдсэн 110 сая жилийн настай динозаврыг Канадад уурхайн ажилтнууд олж илрүүлжээ

18. Австралид нар жаргаж байна, тэнгэр цусанд будагдчихав уу гэж андуурахаар юм

19. Эртний Египитийн мумигийн хөрөг зураг, ойролцоогоор МЭӨ 100 жил

20. Өөрийн гараар хямдхан хуванцар ашиглаж баг хийлээ (богино хэмжээний кинонд зориулж)

21. Тэгш хэм

22. Британийн зооснуудыг эвлүүлбэл бамбай гарч ирнэ

23. Халуун усны ууран дээр нарны гэрэл тусаж эрдэнэ шишийг ид шидийн болгожээ

24. Миний цамцан дээр цох ирж суулаа. Зүгээр ч нэг цох биш яг миний цамцны өнгөтэй адил

25. Энэ гэрэл зураг дээрх тусгал Эрик Картманыг санагдуулна

26. Төмөр утсаар хийсэн баримал – Пак Сын Могийн уран бүтээл

27. Энэ бонсайг 1625 онд суулгасан бөгөөд өдгөө 400 жилийн настай. Хирошимагийн цөмийн дэлбэрэлтийг давж гарсан гэдэг. Дэлбэрэлтээс хэдхэн километрийн зайд байсан юм гэнэ лээ









Зочин
2023/06/15 at 09:19
lol