Илбэчдийн тухай шилдэг 10 кино

1

Хүмүүсийг гайхуулах нэг мэргэжил байдаг. Ид шид хаа сайгүй байдаг, гайхамшигтай зүйл боломжтой гэх мэдрэмжийг илбэчид хүмүүст бэлэглэдэг бөгөөд илбийн гайхамшгийг үзсэн ямар ч хүн нүд нь гялалзсан хүүхэд болж хувирдаг. Энэхүү гайхамшигтай ертөнцийг мэдрэхийг хүссэн хүмүүст зориулан илбэчдийн тухай кино бүтээдэг.

Death Defying Acts (2007)

Энэ кино хамгийн алдартай илбэчин Гарри Гудинигийн амьдралын тухай өгүүлнэ. Тэр өөрийгөө суллах хүнд илбүүдээрээ алдаршсан юм. Киноны үйл явдал нь илбэчний хамгийн их мандаж байсан ХХ зууны эхэн үед өрнөнө. Их Британид тоглолт хийж байгаад тэр түүний нас барсан ээжтэй холбоо тогтоож өгье гэсэн нэгэн эмэгтэйд дурлана. Харамсалтай нь энэ эмэгтэй тийм чадваргүй байсан ба бүх зүйл түүний төлөвлөсний дагуу явахгүй. Жиллиана Армстронг, Гай Пирсом болон Кэтрин Зета-Жонсын оролцон тоглосон энэхүү кино амьдралаа ид шидтэй холбосон хоёр хүний хайрын түүхийг өгүүлнэ.

Илбэчдийн тухай шилдэг 10 кино 1

Now You See Me (2013)

Авьяаслаг Атласын удирдсан ид шидтэнүүдийн хамтлаг хэд хэдэн өндөр технологи ашигласан шоу үзүүлдэг. Эхлээд тэд Лас-Вегаст байгаа мөртлөө олон түмний нүдэн дээр Парис хотын банкыг дээрэмдэнэ. Дараа нь санхүүгийн луйварчныг илрүүлж түүний олон сая долларыг үзэгчдийн данс руу шилжүүлэг. Тэдний маш сайн төлөвлөсөн үйл ажиллагааг хараад засгийн газар хүртэл гайхширч байхад тагнуулын төв газрын ажилтан Дилан Хоббс тэд нарыг зогсоож хариуцлага тооцох зорилготой байна.

Илбэчдийн тухай шилдэг 10 кино 3

The Incredible Burt Wonderstone (2013)

Өрсөлдөгч хоёр илбэчдийн өрсөлдөөн өнөө үед өрнөж байна. Дон Скардиногийн энэхүү кино нь амжилтын төлөө 30 жил хамт ажилласан Лас Вегасын алдарт илбэчин Бёрте Уандерстоуне (Стив Карелл) болон түүний хамтрагч Антон Лавкрафтын (Стив Бушеми) тухай өгүүлнэ. Гэвч Бёрт нэр алдрыг даахгүй оддын өвчин тусна. Антон түүний үйлдлүүдийг үл тэвчин түүнийг орхиж явна. Яг энэ үед тайзан дээр тоглохоор шийдсэн гудамжны илбэчин Стив Грэй (Жим Керри) энэ хотод гарч ирдэг. Тиймээс Бёрт үзэгчдийн хайр анхаарлын төлөө шинэ өрсөлдөгчтэй тэмцэхийн хажуугаар хуучин найзаа эргүүлж авчрахаас өөр аргагүй болно. Дээрх кинонуудын хажууд энэ бол хөнгөн инээдмийн кино бөгөөд амралтын өдөр үзэхэд тохиромжтой кино юм.

Илбэчдийн тухай шилдэг 10 кино 2

Houdini (2014)

Энэ бол ядуу айлын хүү Гарри Гудинигийн агуу илбэчин болсон тухай түүх юм. Хүүхэд байхдаа илбэ сонирхож байснаас эхлээд агуу том тоглолт хийх хүртэл түүний хувийн амьдрал, уран бүтээлийн уналт ба сэргэлт болон зохиогчийн эрхийн төлөө тэмцэл зэргийг харуулна.

Илбэчдийн тухай шилдэг 10 кино 4

The Prestige (2006)

Киноны үйл явдал XIX ба XX зууны зааг дээр Лондон хотод өрнөнө. Найз нөхөд байсан хоёр илбэчин Роберт (Хью Жекман) болон Альфред (Кристиан Бэйл) нар агуу ид шидтэн гэж нэрлэгдэхийн төлөө өрсөлдөнө. Түрүүлэхийн тулд тэд юу ч хийхээс буцахгүй байна: нэг нэгнийхээ нууцыг олж мэдэх, нэгнийхээ тоглолтыг нураах, нэгнийхээ нэр хүндэд халдах гэх мэтээр… Цаг хугацааны явцад энэхүү өрсөлдөөн нь тэр хоёрын ойр дотны хүмүүсийн амьдралыг сүйтгэсэн дайсагнал болж хувирна. Киноны төгсгөл хүн болгоныг гайхашруулна. Уг киног Критофера Пристаны 1995 онд бичсэн зөгнөлт романы сэдвээр Кристофер Нолан бүтээсэн. Энэхүү киног хоёр ч удаа Оскарын шагналд дэвшүүлж байсан байна.

Илбэчдийн тухай шилдэг 10 кино 5

Oz the Great and Powerful (2013)

1939 оны “Оз улсын илбэчин” киноны сэдвээр хийгдсэн кино. Энэ кинонд циркийн илбэчин Оскар Диггсийн (Жеймс Франко) тухай өгүүлдэг. Түүнийг хүчтэй шуурга Канзас мужаас шидэт Оз улс руу аваачдаг. Энэ улсын гэнэн оршин суугчдын итгэлийг өөрийн илбээр олж авч баяжиж болохыг өөдгүй луйварчин Оскар ойлгоно. Гэвч гурван илбэчин эмэгтэй  – Теодора (Мила Кунис), Эванора (Рейчел Вайс) ба Глинда (Мишель Уильмс) нар Оскарын ид шидийн чадварт эргэлзэнэ. Хувь тавилангаар тэр Сайн санаа болон Муу санаа хоёрын тэмцэлд оролцох болдог. Энэхүү тэмцлийн явцад Оскар Агуу болон Аймшигт шидтэн болж, жинхэнэ ид шидэд суралцаж үлгэрийн оронд тэнцвэртэй байдлыг эргүүлэн авчирдаг. “Оз: Агуу болон аймшигт” зохиолыг бичсэн Фрэнк Бауман 14 ном бичсэн хэдий ч Агуу шидтэн өмнө нь хэн байсан, яаж ийм агуу болсон талаар огт бичиж байгаагүй юм. Энэхүү орхигдсон түүхийг Сэм Рэймийн энэхүү кино нөхөж байна.

Илбэчдийн тухай шилдэг 10 кино 6

Lord of Illusions (1995)

Хувийн мөрдөгч Гарригийн мөрдөж буй хүнд хэрэг түүнийг дэлхийд алдартай илбэчин Филип Сван болон түүний үзэсгэлэнт эхнэр Доротей хоёрын нууцтай тулахад нөхцөл байдал аймшигтай тал руу эргэнэ.

Гарри нууц, хууран мэхлэлт болон аймшигт зүйлүүдтэй хутгалдах болно. Илбэ бол хуурмаг үзэгдэл, харин ид шид бол бодит ….

Илбэчдийн тухай шилдэг 10 кино 9

The Illusionist (2006)

Энэ кино бол ханхүү Леопольд (Руфус Сьюэлл), үзэсгэлэнт гүнж Софи (Жессика Билл) болон ХХ зууны эхээр Вене хотод гэнэт гарч ирсэн илбэчин Эйзенхайм (Эдвард Нортон) нарын тухай түүх юм. Энэ гурав хайрын гурвалжинд ороогдсон бөгөөд үүнээс тэд нарыг зөвхөн Эйзенхаймын авьяас л гаргаж чадна. Хайрт бүсгүйтэйгээ хамт байхын тулд тэр өөрийн хамгийн гол илбээ үзүүлдэг бөгөөд үүний нууцыг зөвхөн цагдаагийн дарга Вальтер Уль (Пол Жаматти) л тайлж чадна. Нил Бергер энэ киног Стив Миллхаузерын зохиолоор хийсэн. Энэ киног шилдэг операторын номинацад Оскарт дэвшүүлж байжээ.

Илбэчдийн тухай шилдэг 10 кино 7

Хайрын томьёо (1984)

Энэ бол Алексей Толстойн «Граф Калиостро» зохиолоор хийгдсэн инээдмийн хөгжмийн кино. 1780 онд Жузеппе Калиостро дээдсийн хүмүүстэй танилцахаар Орос улсад ирдэг. Марью Ивановнагийн аавыг эмчлэх нэрийдлээр тэр охиныг өөртөө дурлуулахыг хичээх боловч энэ нь бүтэхгүй.  Аялагчдын очсон энэ бөглүү газар гантиган барималд дурласан нэгэн залуу байна. Калиострогийн тусламжтайгаар тэр барималдаа амь оруулахыг оролдох боловч амьд Машатай тааралдахад бүх юм өөрчлөгдөнө.

Илбэчдийн тухай шилдэг 10 кино 8

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/07 at 13:42

    Харин Dynamo илбээрээ дэлхийг байлдан дагуулсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *